Мэдээ мэдээлэл

April, 2016

  • 2 April

    Тэргүүлэгч гурван орны удирдлагууд юу ярив

    Пүрэв гарагт АНУ, БНСУ, Япон гурван орны удирдагчид хамтран БНАСАУ-ын эрх баригчдад өдөөн хатгалга явуулахаа зогсоохыг анхаарууллаа. АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өчигдөр эхэлсэн Цөмийн аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын хүрээнд 3 орны төр засгийн тэргүүн нар Умард Солонгосын цөмийн аюул заналын тухай хэлэлцэхээр уулзалт хийсэн юм. Талууд Зүүн Хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад 3 талт хамтын ажиллагаа чухал …

  • 2 April

    Хамтын тэтгэвэрийн тухай хууль юу болсон бэ?

    “Хуулийн толь: Хамтын тэтгэврийн тухай хууль” нэвтрүүлэг. Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэв.

  • 2 April

    Хүүхэд харах үйлчилгээний 1800 гаруй хүүхэд харагчийг бэлтгэжээ

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өчигдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдсан хүмүүс нь улсын цэцэрлэгийн нэгэн адил зуны улиралд амарч, есдүгээр сараас хүүхдүүдээ хүлээн авч хичээллэх юм байна. Тус хуулийн хүрээнд, 150 сургагч багш бэлдсэн бөгөөд нийт 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон аж. Улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний …

  • 1 April

    Эхнэр ан хийхээр буу худалдаж авсны нууц юунд байв?

                                               Аминаас үнэтэй амь  АНУ-ын армийн түрүүч Боуи Бергдалыг “Талибан” нэг л хүнээр солихыг хүсэж байв. “Аль-Каида” ч гэсэн тэр нэг хүнийг л суллахгүй бол барьцаанд нь байсан барууны хэд хэдэн хүнийг хөнөөнө гэж сүрдүүлж байлаа. Харин өнөө цагийн хамгийн …

  • 1 April

    Хөрөнгийн биржийн барилгыг худалдана

    Монголын хөрөнгийн биржийг хувьчилж, таван тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр болсон. Тэгвэл Сангийн яамнаас өнгөрсөн мягмар гарагт шийдвэр гаргаж, Монголын Хөрөнгийн Биржийг байр болон бизнесийг нь тусад нь хувьчлахаар болжээ. Тус биржийн барилгыг “Тэнгис” кино театрыг эзэмшигч “Улаанбаатар Синема” ХХК нь худалдан авахаар болсон байна. “Улаанбаатар Синема” ХХК “Тэнгис-2” кино театраа Хөрөнгийн биржийн байранд нээх юм байна.  Дашрамд дуулгахад манай улсын анхны …

  • 1 April

    Аялж зугаалсан хэмээн эвлүүлдэг бүсгүйн жаргалтай төгсгөл

    Тэрбээр Дональд Трампын хажууд зогсч, Хятадын Цагаан хэрмэн дээгүүр алхаж, Тор, Ким Кардашьян, Кейн Уэст нартай хамт зургаа авахуулж “явсан” бүсгүй. Түүнийг Севлин Гат гэдэг, Кенид амьдардаг. Түүнд паспорт, мөнгөний аль нь байхгүй, хэзээ ч хилийн дээс алхаж үзээгүй аж. Харин тэр одоо алдартай болжээ. Дэлхийг таньж мэдэх хэмжээлшгүй их хүсэлтэй, Photoshop-ийн багахан мэдлэгтэй кени бүсгүйн түүх ингэж эхэлсэн юм. …

  • 1 April

    Ядуурал гэж юу вэ? Та ядуу юу? Олон улсад ингэж дүгнэдэг

    Ядуурал гэдгийг олон улсад томъёолсон байдаг байна. Эмзэг буурай орнуудын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн нэн ядуу, ядуу, ядуу болоход ойрхон зэргээр ядуурлыг үнэлдэг байна. Энэхүү үнэлэмжийг та бүхэндэ хүргье.  Нэн ядуу: Энэ ангилалд 30-42 цаг юм идэж уух боломж гардаггүй, цэвэр усан хангамж муу, биеийн байдал тураалтай, үхлийн болон элдэв халдварт өвчинд өртөмтгий, дархлаа сул, нийгмийн хамгийн эмзэг хүнийг …

  • 1 April

    Чэжү хот руу зорчих иргэд анхаарна уу

    Бүгд Найрамдах Солонгос Улсын аялал жуулчлалын онцгой бүс Чэжү хотод гадаадын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчдог. Харин сүүлийн үед манай улсын иргэд тус хотын хилийн шалган нэвтрүүлэх, цагаачлалын албанд саатуулагдаж, хил нэвтэрч чадахгүй нутаг буцах тохиолдол цөөнгүй гарч байна. Үүний гол шалтгаан нь тухайн иргэн өмнө нь БНСУ-д зорчихдоо визийн хугацаа хэтрүүлсэн, хууль бусаар оршин сууж байсан, эрүүгийн …

  • 1 April

    “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК дураараа дулаан таслахгүй гэдгээ мэдэгдлээ

    ШӨХТГ-Т “Дэнж хотхон” Орон сууцны контороос өр авлагаа авах зорилгоор тус конторт харъяалагдах СБД-ийн 9 дүгээр хорооны 62 дугаар байр, 11 дугаар хорооны 52, 54 дүгээр байр, БЗД-ийн 1 дүгээр хорооны 8 дугаар байр, 4 дүгээр хорооны 50, 8.1 байруудын дулааныг хязгаарласан гэсэн гомдол ирсний нөхцөл байдлыг судаллаа. Тус компани нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9 дэх “Бараа, ажил, …

  • 1 April

    Говь-Алтай аймгийн ИТХ-ын нэр бүхий төлөөлөгчид албан тушаалын хэргээр шалгагдаж байна гэв

    Говь-Алтай аймгийн Иргэдийн хурлын дарга А.Дэлгэржаргал, Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат, Бигэр сумын Засаг дарга Б.Энхтүвшин нарын хүмүүс Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл буюу төрийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үүний улмаас бусдад их хэмжээний хор хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа аж. А.Дэлгэржаргал, …

  • 1 April

    Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 жилийн ойн тоглолт болно

    Монгол улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч ЦОГЗОЛЫН НАЦАГДОРЖ-ийн мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан түүний гарын шавь нар, мөн хамтран ажиллаж, уран бүтээлээ туурвих явцдаа  түүнээс цаг ямагт суралцаж явсан багш шавийн барилдлагатай эрхэм дотны нөхөд, “Нацагдорж сан”-гийн санаачлагаар 2016 оны 04 дүгээр сарын 02-09-ний өдрүүдэд их багшийн хөгжмийн бүтээлүүдийг СУИС, УДЭТ, ҮДБЭЧ, УДБЭТ, Улсын филармони, МХөгжЗХ,  ХЦДБЭЧ, Хөгжим Бүжгийн Коллежийн …

  • 1 April

    Бензины үнийг бууруулах талаар “Монголын Нефть, Хийн Үндэсний Ассоциаци”-тай уулзалт зохион байгууллаа

    ШӨХТГ-аас авто бензин дизелийн түлшний зах зээлд голлох үйл ажиллагаа эрхэлж байгаа зарим аж ахуй эрхлэгчдийн дотоодын зах зээлд худалдааж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бүрдэлтийн байдалд хяналт шалгалт хийсэн тухай өмнөх долоо хоногт олон нийтэд мэдээлсэн.Уг хяналт шалгалтын дүнгээс харахад Улаанбаатар хот орчмын зах зээлд худалдаалагдаж буй авто бензин дизелийн түлшний жижиглэнгийн үнэ доод тал нь 50-100 …

  • 1 April

    Р.Эрдэнэбүрэнг эрх мэдлээ ашиглан, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан үндэслэлээр шалгаж байгаа

    Авлигатай тэмцэх газраас Гааль татварын ерөнхий газрын зарим албан хаагчид болон УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг саатуулан шалгаж байгаа гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. -УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнг Гааль, татварын ерөнхий газрын зарим албан хаагчдад холбогдох хээл хахуулийн гэмт хэрэгт саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл зарим эх сурвалжаас гарч байна. Энэ үнэн мэдээлэл үү?  …

  • 1 April

    Инээмсэглэлийн тухай ишлэлүүд

    Үргэлж инээмсэглэж бай. Энэ миний урт удаан амьдралын нууц юм. Жеан Калмент Инээмсэглэл бол таны хамар доороосоо олж чадах АЗ ЖАРГАЛ. Том Уилсон Инээмсэглэл бол олон улсын хэлээр “Тавтай морил” гэсэн үг. Макс Истмэн Толь руу хараад инээмсэглэ. Өглөө бүр давт. Амьдралд чинь ямар гайхалтай өөрчлөлт гарахыг та мэдрэх болно. Иоко Оно Хүүхдүүд эцэг эхээсээ ИНЭЭМСЭГЛЭЛИЙГ сурдаг. Шиничи Сузуки Энхтайван …

  • 1 April

    Гэр хорооллын гудамж талбай камерын хяналтанд бүрэн хамрагдана

    Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны 5 дугаар хэсгийн иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж, мөнгөн хуримтлал бий болгон гудамж талбайгаа камержуулах ажлыг зохион байгуулж байна. Дээрх хөршийн хяналтын бүлгийн туршлагыг бусад бүлгүүд хэрэгжүүлснээр тухайн хорооны нутаг дэвсгэр камерын хяналтад бүрэн хамрагдах юм.