Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 6 November

    Иргэдийн халааснаас намуудад хэдийг өгдөг вэ?

    Улс төрийн намууд улсын төсвөөс буюу иргэдийн халааснаас жил бүр санхүүжилт авдаг. Гэхдээ энэхүү санхүүжилтийг хэрхэн авч, юунд зарцуулдаг нь өнөө хүртэл тодорхойгүй байсаар… Намын санхүүжилт нь гишүүдийн татвар + төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг + хандив гэсэн ерөнхий бүтэцтэй. Сүүлийн жилүүдэд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдах буюу түрээслүүлж ашиглуулснаас олсон орлого гэх санхүүгийн шинэ эх үүсвэр нэмэгдэж байгаа. Гишүүдийн татвар нам …

  • 6 November

    Н.Энхбаяр, М.Энхболд нар гар атгах дөхөхөд …

    “Москвад найтаадахад Улаанбаатарт ханиад хүрдэг” гэдэг хэлц бий. Үүн шиг л юм сүүлийн өдрүүдэд монголд өрнөж байх шиг.МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын дарга М.Энхболдод захидал дайж, хамтрах хүсэлтэйгээ илэрхийлэв. МАН-ынхан ч “Үсэрсэн цус, тасарсан мах” гэж ирээд л тэвэрч угтах нь тэр.Энэ бүхэн нь хэн нэгний дургүйг хүргэж, арга хэмжээ авахад хүргэсэн бололтой юм. Тавантолгой, Халх голын чөлөөт бүс байгуулах тухай тогтоол …

  • 6 November

    “Камертон” хамтлаг 18 насаа дурсана

    “Камертон” хамтлаг “18 нас” шоу тоглолтынхоо товыг зарлалаа. Энэ сарын 20-нд болох тус тоглолтыг хамтлагийн залуус 1995 онд гаргаж байсан анхны “18 нас” цомгийнхоо нэрээр нэрлэжээ. Рок, попын ертөнцөд өөрийн гэсэн байр суурь, үнэнч фэнүүдтэй болсон хөвгүүдийн ууган хамтлагийн нэг “Камертон” энэ жил 20 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа билээ. “18 нас” шоу тоглолт  Crocus Event Hall-д 19:00 цагаас ганцхан удаа …

  • 6 November

    МАН, МАХН нэгдвэл АН-ын концерт өндөрлөнө

    ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигал авсан хэргээр АТГ-аас гэнэт баривчилсан нь Н.Энхбаяр болон МАХН-ынхан цаашлаад МАН, АН-ыг хөдөлгөөнд оруулжээ. Өчигдөр үдээс өмнө зарлагдсан байнгын хорооны ирц бүрдээгүй болон чуулган хуралдаагүйн шалтгаан нь уг баривчилгаатай л холбоотой. Учир нь хуралд суух ёстой гишүүд нь тарж, алга болцгоожээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН, МАХН-ынхан нэгдэж, эвсэх нь бараг тодорхой …

  • 6 November

    Нийслэл шилэн дансны хуулийг манлайлан хэрэгжүүлж байна

    НИТХ-аас баталсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх,  хурдан шуурхай болгох зорилгоор нийслэлээс хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлж, шинэ систем, цахим хуудсуудыг нэвтрүүлээд байна.  Тодруулбал, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг  анх удаа цахимаар зохион байгуулсан бол  алслагдсан хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбож, Улсын бүртгэлийн газраас …

  • 6 November

    Сагсан бөмбөгийн залуучуудын аваргууд тодорно

    Спортын төрлөөс сүүлийн үед  газар авч хөгжиж байгаа төрөл бол  Сагсан бөмбөг юм. Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооноос уламжлал болгон  зохион байгуулдаг сагсан бөмбөгийн нэрт тамирчин, алдарын танхимын гишүүн Д.Даваахүүгийн нэрэмжит сагсан бөмбөгийн 19 хүртэлх насны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын  9-16-нд спортын төв ордонд болно. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 8 баг оролцож байгаа бөгөөд хөдөө орон нутгаас …

  • 6 November

    Ерөнхий сайд шилэн дансын хэрэгжилтийг шалгалаа

    УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаан өчигдөр зарлагдсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон юм.Харин өнөөдөрг 14.00 цагт товлогджээ.Чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх юм байна. Үүнээс гадна чуулганы хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2015.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны …

  • 6 November

    14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км  авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 …

  • 6 November

    Өнөөдөр болох үйл явдал

    08.30 цагт: “Хөгжлийн бэрхшээл болон сэргээн засах судлалыг хөгжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Эрүүл мэнд, спортын яамны сургалт мэдээллийн Б танхимд болно.  Утас: 88093607,99169710 09.00 цагт: ЧД-ийн Онцгой байдлын хэлтэс, Захиргааны хэргийн давж заалдах шатны тамгын газар, Тахарын ерөнхий газар, 10-р тойргийн Нийслэлийн Тахарын алба хамтран Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гал …

  • 5 November

    Хувьчлагдсан нэг тэрбум төгрөг хаачсан вэ

    Шийдлийн гэх тодотголтой Засгийн газар байгуулагдахдаа эдийн засгийг эрчимжүүлэх, өөд нь татах уриатай гарч ирснийг иргэд мартаагүй. Гэтэл өнөөдөр Засгийн газар маань бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжих биш, ард түмний нуруунд л ачааг үүрүүлж, тэдний хэтэвчийг хоослох бодлого барих боллоо. Монгол Улсын Засгийн газар 2014 онд эдийн засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний хүрээнд төрд ачаа болж байгаа хөрөнгүүдээ дуудлагаар …

  • 5 November

    Ходоодны хурц болон архаг өрөвсөлтэй ходоод нь өвдөж цээж хорсдог хүмүүсийн анхааралд

    1963 онд ходоод гэдсээ эмчлүүлэхээр Ессентукийн рашаан сувилалд амарсан юм. Тэр сар байхдаа тэндхийн эмч болох нэг эелдэг аятайхан эмэгтэйтэй найзалж амжсан. Тэгээд буцахын өмнө салах ёс хийж талархахаар өрөөгөөр нь ороход тэрээр надад эрүүл энхийг хүсэж, ходоодны шарханд хэрэглэх нэг жор хэлж өгсөн юм. Энэ бол маш энгийн мөртлөө сайн тус болдог арга юм. Тэр жор манай хөрш эмэгтэйт …

  • 5 November

    Авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад шалгалт хийлээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай авто зогсоол, авто засварын газар, авто үйлчилгээний байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтанд нийт 199 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1191 зөрчил илрүүлж, …

  • 5 November

    Дуучин Нараагийн хөдөлгөөнд нэгдээрэй

    Төрөөд удаагүй байгаа дуучин Нараа ганц бие хүүхдээ өсгөж байгаагаа гайхуулан сошиал ертөнцөөр зарлах болсон. Түүнийг магтан хүндэлдэг эмэгтэй хүмүүс ч их болсон. Ганц бие ээжүүддээ зөвлөгөө өгч, илэн далангүй ярилцаж байхаар фэйсбүүк хуудас хүртэл нээсэн билээ. Тэгвэл өнөөдөр тэрхүү фэйсбүүк группын ээжүүд анхны уулзалтаа хийжээ. Ганц бие ээжүүдийн нэгдэл болсон Нараагийн уулзалтан дээр олон ч хүмүүс ирж дэмжиж байгаагаа …

  • 5 November

    Цэргийн тэнхим байгуулагдлаа

    Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудад цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг олгох зорилго бүхий цэргийн бэлтгэл сургалт явуулах анхдагч “Цэргийн тэнхим” Монголын Үндэсний дээд сургуульд байгуулагдлаа. Батлан хамгаалах яамны зүгээс цаашид Монгол Улсын бүх их, дээд сургуулиудад энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Түүнчлэн бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд энэхүү …