Сүүлийн жилүүдэд манай улсад харгис, хэрцгий, санаанд багтамгүй байдлаар үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэргүүд дараалан гарч нийгмийг багагүй цочирдуулсан. Тодруулбал, Зэвсэглэн банк дээрэмдэх, Эхнэрээ хөнөөгөөд, машиныхаа тээшинд нууж явсан, хүүхэд барьцаалах, PC тоглоомын газарт найзыгаа буудан хөнөөж, дараа нь өөрийгөө егүүтгэсэн, гэр бүлийн гишүүдийг бөөнөөр нь хөнөөх, бага насны хүүхдийг хүчирхийлэх, олны нүдэн дээр өөрийгөө шатаах, хүний хоолой хэрчих гээд …
Мэдээ мэдээлэл
March, 2016
-
15 March
ЭЕШ-ын 2016 оны бүртгэл ирэх сарын 25-нд дуусна
Засгийн газрын 37-р тогтоолын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг болсон. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орох юм. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, …
-
14 March
Эрх баригчдын эрх ашиг хэдэн хүүхдийн аминд хүрч байж зогсох вэ
Монгол Улс Эрүүл мэндийн сайдгүй бүтэн 4 сар гаруйн хугацааг үдлээ. Хуулиараа бол сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн сайдыг 1 сар буюу 30 хоногийн дотор томилох ёстой байдаг. Харамсалтай нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн гуравхан хүний амбицаас болж, Монгол Улс 120 хоног гаруй Эрүүл мэндийг сайдгүй явж, тун удахгүй хагас жилтэйгээ золгож, …
-
14 March
Туркийн нийслэлд амиа золиослогч дахин халдлага үйлджээ
Туркийн нийслэл Анкара хотод авто машинд суурилуулсан тэсрэх бөмбөг дэлбэрч, үүний улмаас 32 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн гэмтэж шархаджээ. Холбогдох эх сурвалжийн мэдээгээр энэхүү халдлага Анкара хотын худалдаа, зам тээврийн төвлөрсөн гол бүсэд болжээ. Хэргийн газарт хэд хэдэн авто машин дэлбэрэлтэд өртөж, шатсан байна. Өнгөрсөн сард мөн л Анкара хотноо алан хядагчид халдлага үйлдсэнээс 28 хүн амь үрэгдэж, …
-
14 March
“Илгээлтийн эзэд” хандивын тоглолт өнөөдөр болно
Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой “Илгээлтийн эзэд” аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж хандивын тоглолтоо хийхээр болсон. Өнөөдөр буюу 3 сарын 14,16,19-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд хоёр гавъяатын хамтарсан хандивын тоглолт болох гэж байгаа ба тоглолтыг үзэхээр билет авсан үзэгчид өөрсдийн боломжоор хандив өргөж …
-
14 March
Туркийн нийслэлд дэлбэрэлт болж 34 хүний амь эрсдэв
Туркийн нийслэл Анкара хотод ням гарагийн орой мина суурилуулсан бөмбөг дэлбэрч, олон хүн гэмтэж шархаджээ. Уг дэлбэрэлтийн улмаас 34 хүн нас барж, 125 хүн гэмтэж бэртсэн гэж Туркийн Эрүүл мэндийн сайдын хэлснийг Спутник агентлаг уламжиллаа. Орон нутгийн цагаар оройн 18:30 цагт хотын төвийн Гувэн цэцэрлэгийн ойролцоо бөмбөг дэлбэрсэн бөгөөд дэлбэрэлт болсон газар нь Дотоод хэргийн яам болон бусад албаны байгууллагатай …
-
14 March
Налайхад уурхайн шороонд дарагдаж нас баржээ
Налайх дүүрэгт хүн уурхайн шороонд дарагдаж нас барсан хэрэг өнгөрөгч бямба гарагт гарчээ. Тус дүүргийн гуравдугаар хороонд нутаг дэвсгэрт иргэн Х-ийн зөвшөөрөлгүй ажиллуулж нүүрсний уурхайд ажиллаж байсан хоёр хүн шороонд дарагдаж, нэг нь гэмтэж, нөгөө нь нас барсан байна. Налайх дүүргийн тавдугаар хороонд оршин суух 42 настай, эрэгтэй Ц-г ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид аварч, дүүргийн эмнэлэгт хүлээлгэж …
-
14 March
Авто машины толь хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдэл
Гуравдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн авто машины толь хулгайлж байсан Н-г Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Энэ этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн авто машины толь хугалж, хулгайлсан 123 удаагийн …
-
14 March
Л.Пүрэвбаатар Л.Даваапилийг хууль бусаар томилжээ
Авлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон байтал одоог хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байна. Авлигатай тэмцэх газраас …
-
14 March
Их унтах нь зүрх судасны өвчтэй болох магадлал өндөрсгөдөг байна
Олон цаг унтах тусам бие амарч, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэдэг эндүү ташаа ойлголт болохыг эрдэмтэд анхааруулж байна. Хоногт 8 цаг болон түүнээс олон цаг унтаж амардаг хүмүүс зүрх судасны өвчнөөр нас барах магадлал 6-8 цаг унтдаг хүмүүсийнхтэй харьцуулахад 35 хувиар илүү байдгийг саяхан явуулсан судалгаагаар тогтоожээ. Норвегийн шинжлэх ухаан, технологийн шинжлэх ухааны судлаачид Тайванийн 20-оос дээш насны 400 мянган …
-
14 March
Намуудын “босго” 100 сая
Улс төрийн намын тухай хуулийн 18.3-д “Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд хоёроос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” хэмээн заажээ. 2008 онд Ардчилсан нам нэр дэвшигчдийн босгыг 20 сая …
-
14 March
Хучлагатай машинд дахин нэг хүн амиа алджээ
“Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 35 настай, Б /эрэгтэй/ нь хучлагатай Toyota Raum маркийн автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг …
-
14 March
Түрээсийн орон сууцны бүртгэл Дархан-Уул аймгаас эхлэж байна
Ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдийг Түрээсийн орон сууцанд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах ажлыг Дархан-Уул аймгаас эхлэн хэрэгжүүлэх бөгөөд өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Дархан сумд баригдсан “Найрамдал хороолол”-оос төрийн өмчийн түрээсэнд шилжүүлсэн 83 байранд квотын дагуу иргэдийг бүртгэн сонгон шалгаруулалтыг явуулах юм. Харин Улаанбаатар хотод “Буянт-Ухаа …
-
14 March
Үргээлэг 2 энэ сарын 19-нд нээлтээ хийнэ
СУИС-ийн нэг ангийн залуус нэгдэн “Үргээлэг” хэмээх киног бүтээсэн нь 2014 онд дэлгэцнээ гарсан. Олон нийтийн сэтгэлд түгшин байдаг хятадын ажиллах хүчний талаар сонирхолтой, далд түүхийг өгүүлж чадсанаараа үзэгчдэд хүрч чадсан эл бүтээлийн хоёрдугаар анги болох “ҮРГЭЭЛЭГ 2” кино энэ сарын 19-нд нээлтээ хийхээр болжээ. Тус киноны эхний ангийн ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бол хоёрдугаар ангийн найруулагчаар УДЭТ-ын жүжигчин СТА …
-
14 March
Мадридад 30 сая еврогийн үнэтэй таван уран зургийг хулгайлжээ
Экспрессионист зураач Фрэнсис Бэконы (1909-1992) Мадрид дахь хувийн цуглуулгаас 30 сая еврогоор үнэлэгдэх таван уран зургийг хулгайлсан тухай “El Pais” сонинд мэдээлжээ. Энэ нь сүүлийн арван жилийн хугацаанд Испанид гарсан хамгийн том хулгайн хэрэг ажээ. Гэмт хэрэг есөн сарын өмнө болсон ч эзэн нь цагдаад энэ тухай мэдээлээгүй байжээ. Энэ урлагийн бүтээл хулгайлсан газар нь Мадрид дахь Испанийн Сенатын байшингаас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл