Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 29 October

    Рио 2016 зуны олимп, паралимпид оролцох тамирчдын бэлтгэлийг Бразилд хангуулахаар санал солилцлоо

    Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал П.Бат-Эрдэнэ нар Бразилийн алдарт Fluminense спортын клубэд зочилсон байна. Уг клуб нь 1902 онд байгуулагдсан Бразилийн хамгийн анхны клуб бөгөөд буудлага, жудо, бокс, усанд сэлэлт, хөл бөмбөгийн тамирчдаараа алдартай аж. Тухайлбал хөл бөмбөгийн баг нь 4 удаагийн Бразилийн дээд лигийн …

  • 29 October

    БНХАУ-д 6 тэрбум юаний мах нийлүүлэх санамж байгуулав

    2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпинь Монгол улсад айлчлахдаа “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулж, хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан. Мөн энэ оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д айлчилсан. Хоёр орны дээд түвшний уулзалтуудын үр дүнд байгуулсан тунхаглалуудыг үндэслэн “Монгол-Хятадын анхдугаар экспо” энэ сарын 23-27-ны өдрүүдэд Хөх хотноо боллоо. Монголоос 1800 …

  • 29 October

    Монгол улс НҮБ-ын хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Ази, Номхон далайн бүлэгт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөн бөгөөд Монгол Улс хамгийн их саналыг авсан байна. Манай улстай …

  • 29 October

    АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн X хуралдаан боллоо

    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн X хуралдаан боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн даргалдаг Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудлын бэлтгэл ажлын санхүүжилт, БНСУ-ын EXIM банкны зээлээр авахаар төлөвлөж буй улс, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд зориулсан их багтаамжийн 300 автобусны асуудлыг хэлэлцлээ. 2015 оны эхний …

  • 29 October

    Махны үнэ тогтвортой байж хүнсний ногооны үнэ өсчээ

    Махны дундаж үнэ 2015 оны 10-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5730 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 10 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 2.0 хувиар буюу 155 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, …

  • 29 October

    “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” -ын эзэд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын нийгэм, …

  • 29 October

    Дэлхийн уугуул иргэдийн спортын наадамд монгол тамирчид оролцож байна

    Дэлхийн Уугуул иргэдийн анхдугаар наадам Бразил Улсын Палмас хотноо 10 дугаар сарын 23-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадмыг Рио – 2016 Зуны Олимпийн тоглолтын гараа болгон дэлхийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм. Наадмын нээлтийн ажиллагаанд Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеф хүндэтгэл үзүүлэн оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн …

  • 29 October

    Цус харвалтаас үүдсэн нас баралт эмэгтэйчүүдэд илүү өндөр байна

    -Өнөөдөр цус харвалтаас сэргийлэх дэлхийн өдөр- Дэлхийн хэмжээнд тархины харвалт нь нийт өвчлөлийн дунд тахир дутуугийн байдалд хүргэх гол шалтгаан төдийгүй, нийт нас баралтын хоёрдугаар байрыг эзэлж байна. Манай орны хувьд ч цус харвалт өндөр орны тоонд ордог бөгөөд дэлхийн хэмжээнд харвалт эмэгтэйчүүдэд илүү тохиолдож, 10 харвалт бүрийн 6 нь эмэгтэйчүүд байна гэсэн тооцоо гарсан байна. Тиймээс энэ жил “Би …

  • 29 October

    Нийслэлийн удирдлагууд иргэддээ 376 жилийн ойн мэнд дэвшүүллээ

    Эрхэм хүндэт нийслэлчүүдээ! Та бүхэндээ Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Нийслэлийн шинэчлэлийн баг иргэдийнхээ оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байна. 2015 онд 42 жил огт засвар хийгээгүй зуслангийн чиглэлийн Дамбадаржаа-Шадивлан-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км автозам, 20 жилийн дараа Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамыг шинэчилж, Өлзийт хороолол, Биокоминатад амьдардаг иргэдийн олон жилийн хүсэл байсан 9.06 км автозамыг …

  • 29 October

    Өнөөдөр болох үйл явдлууд

    08:30 цагт: “Евро стандарт барилгын салбарын хөгжлийн гарц” сэдэвт уулзалт Гандирс цамхагт байрлах МБҮА-ийн хурлын танхимд болно. Уулзалтанд Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, ТОСК Ерөнхий захирал Гантулга нар оролцоно. Утас 99266820, 89014093 09.00 цагт: Хүүхдийн төлөө үндэсний газраас “Хүүхэд, гэр бүлийн салбарын захиргааны статистик үзүүлэлт боловсруулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг”-ийг “Улаанбаатар” рестораны 5 давхар, “Хөх асар” танхимд зохион …

  • 29 October

    4.5 тэрбум, 49 сая төгрөгийн хохирол учруулсан хүн адилхан ялтай байх нь шударга ёс уу

    Монголчууд бид аливаа асуудлыг туйлшируулан ойлгохоороо хэтэрхий нэг тал руу нь хэлбийлгэдэг ард түмэн. Дээр нь  аливаа мэдээлэлд итгэн үнэмшихдээ баримтнаас илүү цуурхал, сул яриаг үнэн гэж боддог муу зуршилд бидэнд байдаг. Авлигын хэргээр шийтгэгдэж байгаа нэрэн дор үнэхээр авлига албан тушаалаа урвуулан ашиглаад  хуулийн шүүхийн өмнө шийтгүүлсэн ч байх, мөн авлига авах тухай ерөөс бодож санаж сэдэж байгаагүй боловч “муу …

  • 29 October

    Төсөв алдагдалгүй батлагдах ёстой

    2015 оны төсвийн орлого их хэмжээгээр тасарсан тул намрын чуулганаар төсвийн тодотгол хийх шаардлагатай болсныг шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлж байгаа. Түүнчлэн 2016 оны төсвийг хэрхэн батлах ёстой талаар олон нийтэд мэдээллэсэн эдийн засагч нарын байр суурийг тоймлон хүргэж  байна. Ч. Хашчулуун /МУИС-ийн багш, доктор, эдийн засагч/ Уул уурхайн цикл өөрөө ээлжтэй байдаг. Харамсалтай нь, дэлхийн зах зээлд уул уурхайн …

  • 28 October

    Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив

    УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ аравдугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улс байнга төвийг сахих тухай хуулийн төсөл болон төсөлтэй холбогдуулан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлах тухай …

  • 28 October

    Монгол туургатнууд боксын спортоор өрсөлдөнө

    Монгол туургатан спортын дэвжээнээ ширэн бээлийтэй өрсөлдөн шилдгээ тодруулахаар товоо зарлалаа. Энэ бол “World Mongolians Global Association”-аас санаачлан зохион байгуулж буй “Монгол туургатны боксын анхдугаар наадам” юм. Тэмцээнийг Монголын Боксын холбоо дэмжин хамтран зохино байгуулж байгаа бөгөөд тэмцээн зохион байгуулах комиссын даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын алтан медальт Э.Бадар-Ууган ажиллаж байгаа аж. Тус наадмыг ирэх арванхоёрдугаар сарын 12, 13, 14-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товоо зарлалаа. Дэлхийн 196 орныг …

  • 28 October

    Чингэлтэй: Зарим төрийн албан хаагч, иргэнийг шагнах тогтоол батлагдлаа

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн арвандөрөвдүгээр  хуралдаан 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр  хуралдлаа. Хуралдаанаар Нийсэл хот байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа иргэд, Төрийн албан хаагчдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах тухай хэлэлцэн баталлаа. Мөн Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар …