Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 19 October

    Нийслэлийн Засаг дарга уриалга гаргалаа

    НИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулахыг шаардсантай зэрэгцэн санаанд багтамгүйгээр Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан  онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж,  миний нэр хүндэд халдсан мэдээллийг тараах боллоо. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан  хэвлэл болон цахим сайтад өгсөн  ярилцлагадаа “Э.Бат-Үүл дарга 410 тэрбум төгрөгөөр гараа угаалаа. Хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялууллаа” гэх мэтээр  асар их хэмжээний …

  • 19 October

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон олон улсын форумд илтгэл тавилаа

    БНХАУ-ын Бээжин хотноо бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 6 дахь удаагийн “Сяншань”-ны форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг болон Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан бөгөөд 16 орны Батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцов. Монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож бүс нутгийн талаар Монгол Улсын …

  • 19 October

    Нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ

    2015 оны 10-р сарын 18-с 19-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 105, зөрчлийн 1501 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, хулгайлах гэмт хэрэг 22, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 6, залилан мэхлэх гэмт хэрэг …

  • 19 October

    Агуу хайраар бишрүүлсэн авьяаслаг Монголчуудын төлөөллөөс /видео/

      Ням гаригийн орой бүр амьсгал даран хүлээлгэдэг болсон Авьяаслаг Монголчууд Шоу тав дахь долоо хоногийнхоо нүүрийг үзлээ. Энэ удаагийн дугаар үзэгчдийг уйлан дуулуулж, инээн баясгаж, бахархуулан бадруулсан үдэш байлаа. Агуу хайрын эзэд Шүүгч Баяраагийн хэлснээр өнөө үед өнгө мөнгө хардаг болсон энэ цаг үед нэгэн гэр бүл Монголын үзэгчдийг бишрүүлж чадлаа. Энэ бол Т.Пүрэвбаатарын гэр бүл юм. Сэтгэлээсээ урсан …

  • 19 October

    “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” хэлэлцүүлэг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал”-ыг боловсруулж шүүгч, судлаач, эрдэмтдэд танилцуулан хэлэлцүүлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нэгдмэл аргачлалыг санал болгох зорилгоор өнөөдөр “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. АНУ болон Япон зэрэг эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, түүний …

  • 19 October

    Бүртгэлийн 75 дахь шинэ төрөлтийн азтан хоёр ихэр хүүхэд байлаа

    Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын түүхт ойг тохиолдуулан туг аялуулах арга хэмжээ болж байгаа. Тэгвэл 21 аймгаар тойрон аялаад ирсэн улсын бүртгэлийн байгууллагын туг дүүргүүдээс анхлан Сүхбаатар дүүрэгт ирлээ. Улс, орон даяар Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой туг аялж байгаа бөгөөд дүүрэг …

  • 19 October

    “Оюу толгой” компани цахилгаан дамжуулах томоохон дэд бүтцийг төрийн өмчлөлд шилжүүллээ

    “Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр барьсан Өмнөговь аймаг дахь “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах хоёр гол гэрээнд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар өнөөдөр Эрчим хүчний …

  • 19 October

    Богд хайрханы хишиг барилдаан боллоо

    Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойд зориулсан энэ намрын анхны хишиг барилдаан амжилттай, сайхан болж өндөрлөлөө. Энэхүү Богд хайрханы хишиг барилдаанд улсын цолтой 25, аймаг, цэргийн арслан 54, аймаг, цэргийн заан 17, аймаг, цэргийн харцага 24, аймаг, цэргийн начин 61, залуу бөх 75 гээд нийт 256 хүчтэн уран мэхийг уралдуулан, хүчийг үзэн барилдсан байна. Тэгвэл тус барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл …

  • 19 October

    Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага боллоо

    Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацаа дуусч бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд иргэдийг татах, гэрээт цэрэг элсүүлэх ажлыг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас хоёрдугаар ээлжийн цэрэг татлагын үйл ажиллагааг 31 дүгээр сургууль дээр амжилттай зохион байгуулж, цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас авсан иргэдийн 90 гаруй хувь нь …

  • 19 October

    Үр тарианы хураалт 75.8 хувьтай байна

    Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д буудай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянган га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, …

  • 19 October

    C вирусийн эмийг 22 эмийн сангаар худалдаална

    Гурван сая хүнтэй Монгол Улсад 400-аад мянган хүн элэгний А, В, С, Д вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа гарсан бөгөөд нийт хүн амд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болжээ. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халддаг. Эхээс урагт халдварлах магадлалтай. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсгэдэг тул Эрүүл мэндийн сайдын 2015 оны 196 дугаар тушаалаар С …

  • 19 October

    Галзуу өвчнөөс сэргийлэхийг анхаарууллаа

    Галзуугаар өвчилсөн мал, амьтанд уруулах, ноцуулах, шүлсдүүлэх үед ГАЛЗУУГИЙН ВИРҮС  нь хүний биед гэмтсэн арьс, салстаар нэвтрэн орж, төв мэдрэлийн системийг гэмтээн, улмаар үхэлд хүргэдэг зоонозын өвчин юм. Иймээс иргэн та галзуу өвчний сэжигтэй мал, амьтанд уруулсан бол харьяалах эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг хугацаа алдалгүй авч эмчийн зааврын дагуу вакцины бүрэн тунг тариулах шаардлагатайг Зоонозын өвчин …

  • 19 October

    Ачааны машин мөргөлдөж, жолооч нь нас баржээ

    Сураггүй болсон: Дорноговь аймгийн Мандах сумын Баянхошуу багийн Баянхошуу гэдэг газар малчин У-ийн гэрээс М /31 настай, эрэгтэй/2015.10.18-ны өдрийн 01:00 цагийн үед гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.10.18-ны өдрийн  07:20 цагт  хүлээн авч тус сумын багийн Засаг дарга Я-ээр ахлуулсан орон нутгийн 17 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Түймэртийн-Овоо” /сумаас хойш 1 км-т/ гэдэг газраас мөн …

  • 19 October

    Их цэвэрлэгээнд 180 гаруй алба хаагч хамрагдлаа

    Намрын бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын хариуцан цэвэрлэх гудамж, талбайн хуваарь, цэвэрлэгээний ажлын удирдамжийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын 180 гаруй алба хаагч 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 100 айлын гүүрнээс хойш 500 метр Сэлбэ голын ай сав газрыг цэвэрлэлээ.

  • 19 October

    Чингэлтэй дүүрэгт “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээн боллоо

    Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам 2015” тэмцээн нь 2015 оны аравдугаар сарын 13-14-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн үйл ажиллагаанд Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах …