“Би хоолны дэглэм барих гэж их хичээсэн. Гэхдээ чадахгүй юм билээ. Үргэлж л амттан руу гараа сарвайдаг байсан. Харин чи эмчээс хэдхэн сарын дараа үхнэ гэдгээ дуулахаар толгойд олон юм бодогддог юм билээ. Хэд хоногийн дараа би шүршүүрт орж байтал ванн хагарсан. Турахгүй бол үнэхээр болохгүй юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгосон юм” гэж Брэйнан бүсгүй өгүүлэв. Улмаар тэр …
Мэдээ мэдээлэл
February, 2016
-
5 February
Хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнүүд худалдаалсаар байна
НМХГ-ын 9 дүүрэг дэх улсын байцаагчид хамтран сар шинийн өмнөх урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж буй талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр шалгалтын үеэр хураагдсан, татан авалт хийсэн зөрчилтэй бүтээгдэхүүнийг дэлгэн тавьж, сэрэмжлүүлэг мэдээлэл түгээлээ. Мөн НМХГ-ын төв лаборатори сүү сүүн бүтээгдэхүүн хольцтой эсэхэд газар дээр шинжилгээ хийж үзүүллээ. Шалгалтанд худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 216 аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч …
-
5 February
Ардчилсан нам Иргэний зориг ногоон намтай нэгдлээ
Дөнгөж сая Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж, Төрийн ордны “Чингис хаан танхим”-д гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр болон УИХ-ын гишүүд, ИЗНН-ын дарга С.Оюун, ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян болон намын гишүүд нь оролцлоо. АН-ын дарга З.Энхболд “Ардчилсан намаас ИЗНН-д нэгдэж ажиллах тухай саналыг …
-
5 February
Амралтын болон баярын өдрүүдэд ажиллаж, албан тушаалтнуудын мэдүүлгийг хүлээн авна
Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэнэ. Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд 2 дугаар сарын 15-ныг хүртэл зохион …
-
5 February
Агаарын бохирдлоос өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ
Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ? Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаал Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах …
-
5 February
Маргааш тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор сар шинийн өмнөх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаараар нь хязгаарлан замын хөдлөгөөнд оролцуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу маргааш буюу 2016 оны 02 дугаар сарын 06-ны Бямба гаригт автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 2 дугаар …
-
5 February
НӨАТ-ын сугалааны хонжвороос ямар ч татвар авахгүй
Нэгдүгээр сарын 31-ний өдөр явагдсан НӨАТ-ын урамшууллын сугалаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Ц.Болдын гэр бүл 20 сая төгрөг хожжээ.20 сая төгрөг хожсон гэр бүлийн эзэгтэй А.Урангуа өчигдөр гурван хүүхдийн хамт НӨАТУС төслийн нэгжийн байранд ирж 20 сая төгрөгийн эрхийн бичгээ гардан авсан байна. Хорин саятөгрөг хожсон баримт бол охиндоо юм авсан баримт байсан гэнэ.Тухайн баримтыг бүртгүүлчихээрэй гээд нөхөртөө өгсөн гэнэ. …
-
5 February
Хог хаягдлын эх үүсвэрт жишиг төсөл хэрэгжүүлнэ
Нэгдсэн Үндэсний байгууллагын Аж үйлдвэрийн байгууллагатай хамтран “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенцид хамаарах ил шаталтын үйл ажиллагаанд Хамгийн боломжит арга технологи ба Хамгийн боломжит байгаль орчинд ээлтэй практик (БАТ/БЕП) нэвтрүүлэх” бүсийн төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Өнөөдөр уг төслийн эхлэлийн семинар болж БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга бөгөөд ерөнхий менежер Б.Бадрал нар …
-
5 February
Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлнэ.
Хүүхдэд олгодог 20 мянган төгрөгийг ялгаваргүй олгох тогтоолыг УИХ-аас нэгдүгээр сарын 22-нд баталсан. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй энэ сарын мөнгөтэй хамтатган олгох талаар албаныхан хэлж байсан. Тэгвэл өнөөдрөөс эхлэн банкууд эхний сарын хүүхдийн мөнгийг олгож эхэллээ. Тодруулбал, Төрийн банкинд хүүхдийн мөнгөний санхүүжилт орж эхэлсэн учраас өнөөдрөөс эхлэн өнгөрсөн нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг бэлнээр авах иргэдэд олгож байгаа …
-
5 February
Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлнө
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн хөрш орнуудаас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас тодорхой хугацаагаар чөлөөлүүлэх шаардлагатай байна гэж үзсэнийг УИХ хуралдаанаараа эцэслэн баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 78.3 хувийн саналаар дэмжин баталсан. “Баруун бүсийн эрчим …
-
5 February
Цэргийн алба хаагчдын 300 айл орон сууцанд орно
Батлан хамгаалах салбарын удирдлагууд өнгөрсөн онд алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллав. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад оруулаа. Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн …
-
5 February
Сар шинийн баяраар зарим хилийн боомт ажиллахгүй
Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлалт Цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд хилийн зарим боомт амарна. Тодруулбал, Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 7-11, Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдрүүдэд амарна. Харин агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын-Үүд, Сүхбаатар, Эрээнцав боомт олон улсын нислэг, галт тэрэгний цагийн …
-
5 February
Стандартын вакум цонх авахыг зөвлөж байна
Айл өрх, иргэд орон байраа засварлах, тохижуулах зорилгоор барилгын материал худалдан авахдаа стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаанд хамрагдаж гэрчилгээ авсан эсэхийг нь шалгаж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна. Вакум цонх, хаалганы хуванцар хүрээ нь 3-4 тасалгаатай, шилэн багцны /вакум/ шил хоорондын зай 166 мм-ээс бага бол барилгын норм, дүрэм, стандартын шаардлага хангахгүй гэсэн үг. Иймээс …
-
5 February
Зава Дамдин ринбүчи сүсэгтэн олонд ном үнэгүй айлдана
Бурханы үнэнч шавь, хувраг хүний дэг ёсыг жинхэнээр нь баримтлагч Монгол хувилгаан Зава Дамдин ринбүчи жил бүр сүсэгтэн олонд үнэгүй ном айлдаж дээдийн буян үйлддэг уламжлалтай. Энэ удаад тэрбээр Бурханы шашныг дээдлэгч сүсэгтнүүдэд Зэндмэнэ Эрдэнийн Ногоон Дарь Эхийн авшиг соёрхохоор болжээ. Номын гэгээн хишиг түгээх энэхүү үйл ажиллагаа гал бичин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 6 буюу европ тооллоор 2016 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл