Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 6 October

    Нийслэлийн хэмжээнд түр хугацаанд цахилгаан хязгаарлана

    “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК -аас өвлийн их ачааллын өмнөх бэлтгэл ажлыг хангах зорилгоор 110 кВ-ын арван дэд станцад тохируулгын ажил хийх тул 10 дугаар сарын 5-14-ний өдрийн хооронд дараахь байршлуудад цахилгаан эрчим хүч богино хугацаанд түр тасрах болсныг мэдээлж байна. Хэрэглэгчид та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. 10 сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүрэг 10,11,16-р хороо 7-р хороолол, 100 айл, …

  • 6 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09:00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж буй аяны хүрээнд “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” зөвлөгөөн МҮЭСТО-нд болно. Зөвлөгөөний үеэр нийслэл, дүүргүүдийн хөдөлмөр, нийгмийн даатгал, халамжийн хэлтсийнхэн иргэдэд үйлчилнэ. Утас: 91989890 10:00 цагт: “Дархан цаазат Богд хан уул” номын нээлт БОНХАЖЯ-ны Хаан танхимд болно. Нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон номын зохиолч, эрдэмтэн судлаачид оролцоно. Утас: 99906083, 260718 10:00 цагт: НИТХ-ын …

  • 5 October

    Афган дахь эмнэлгийг АНУ бөмбөгдлөө

    Афганистаны Кундуз дахь эмнэлгийг бөмбөгдсөнийг олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хатуу шүүмжиллээ. Үүний улмаас 12 ажилтан, долоон өвчтөн амиа алдсан юм. Долоон өвчтөний гурав нь хүүхэд байсан хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдэв. АНУ-ын нисэх хүчний онгоцууд аравдугаар сарын 3-ны үүрийн 02:08-03:15 цагийн хооронд (орон нутгийн цагаар) Кундуз дахь эмнэлгийг 15 минут тутамд агаараас довтолж бөмбөгдсөн …

  • 5 October

    Багануурын захирагчийн төлөө 4 хүн өрсөлдөж байна

    НИТХ-аас Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан билээ. Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 14-нд явуулахад найман нэр дэвшигч өрсөлдөж, Ш.Хаан сонгогдсон. Харин Багануур хотын захирагчийг сонгох сонгуулийг хараахан явуулаагүй байсан юм. Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Багануур хотын захирагчийн сонгуулийг энэ сарын 18-нд явуулахаар товложээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын …

  • 5 October

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Шилэн хяналтын систем”-д шилжинэ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Шилэн хяналтын систем”-ийн талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, эрсдэлийн удирдлага хариуцсан улсын байцаагч нарт  сургалт зохион байгуулж байна. “Шилэн хяналт” систем нэвтэрснээр хяналт шалгалт болон шалгуулагч байгууллагын тухай мэдээлэл бүрдэж, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, мэдээллийн санг ашиглан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулах, шалгалтын мөрөөр хийдэг зөвлөгөө, сургалтын үр дүн дээшлэх …

  • 5 October

    ОУОСХ-ны өвлийн универсиадын газрын төлөөлөгчид нийслэлд айлчилна

    2014 оны 10 сарын 16-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжу хотноо болсон Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны хурлын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын …

  • 5 October

    Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ

    Нийслэлийн анхны үүслийн өлгийн нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд 1999 онд “Гэрэлт хөшөө” босгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Үүний дагуу Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд “Гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, …

  • 5 October

    Индонезийн мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагатай хамтран ажиллана

    Монгол Улс, Бүгд Найрамдах Индонези Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хамтарсан Ажлын хэсгийн анхдугаар уулзалт 9 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Индоези Улсад амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтанд ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибал, БНИУ-ын Хөдөө аж ахуйн сайдын Инноваци, технологи хариуцсан зөвлөх Мат Сьюкур тэргүүтэй төлөөлөгчид болон тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцлоо. Энэ үеэр …

  • 5 October

    Цэргийн олимпоос мөнгөн медаль хүртлээ

    БНСУ-ын Мүнген хотод Дэлхийн цэргийн Олимп гэгдэх Цэргийн их наадмын 6 дах удаагийн тоглолт “Нөхөрлөл, эв нэгдэл” уриан дор энэ сарын 2-нд  нээлтээ хийлээ.Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 7045 тамирчин цэргүүд 24 спортын төрлөөр 10 хоногийн хугацаанд өрсөлдөж байна. Нээлтийн ажиллагаанд БНСУ-ын Ерөнхийлөгч хатагтай Баг Гин Хэ болон БНСУ-ын Батлан хамгаалахын сайд, Жанжин штабын дарга болон бусад оролцогч орнуудын …

  • 5 October

    Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

    1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Ховд аймгийн Булган сумын “Далт” 5 дугаар  багийн иргэн Б /16 настай,эмэгтэй/ 2015.10.03-ны өдрийн 09:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон мэдээлэлийг 2015.10.04-ний өдрийн 08:00 цагт хүлээн авч тус аймгийн ОБН-ын 7 алба хаагч, ар гэрийн 2 хүний хамт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.04-ны өдрийн 12:30 цагт “Бүрэнхайрхан”  6 дугаар багийн тоглоомын дэлгүүрт …

  • 5 October

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвийн мэдээ

    Хүний боом өвчний сэжигтэй тохиолдол: Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат өвчтөн “Б” 60 настай, эрэгтэй. Өвчтнөөс цуглуулсан сорьцод лабораторийн шинжилгээ хийхэд ПГУ сөрөг дүнтэй тодорхойлогдсон байна. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Эх сурвалж: ЗӨСҮТ Газар хөдлөлт:   Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хороо (Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд) Гүнжийн сүм гэдэг газарт 10 дугаар сарын 03-ны өдрийн 17:30:00 …

  • 5 October

    БСШУ-ны сайдын багш нарын баярын мэндчилгээ

    Монгол Улсын  боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг,  хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж мэндчилье. Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон …

  • 5 October

    “Miss Mongolia 2015” наадмын тэргүүн миссээр Ц.Аззаяа тодорлоо

    Монголын сайхан бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia 2015” наадмын шилдгүүд өнгөрсөн амралтын өдрөөр тодорлоо. “Мисс монголиа” холбоо, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хамт олон хамтран зохион байгуулсан тус наадмын энэ жилийн шилдгүүдээр Тэргүүн титмын эзнээр Цогт-Очирын Аззаяа тодорсон бол дэд байрыг Цэвээндашийн Энхжин, гутгаар байрыг Ганзоригийн Сарантунгалаг нар тус тус шалгарчээ. Мөн …

  • 5 October

    Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгчид гэрчилгээг гардуулан өгөв

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын ажилтнууд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө хүлээн авч уулзлаа. Энэ үеэр шинэ ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Холбооны чиг үүргийн дийлэнх нь төрд байсан. Хуулиар олгогдсон 12 чиг үүргийн 10-ыг нь хэрэгжүүлэхэд миний би гар бие оролцож явсан байна. Тиймээс нэг их түүртэхгүй ажиллах байх гэсэн итгэл үнэмшил байна” гэдгээ хэлээд Тамгын газрын ажилтнуудаас “Монгол Улсын хөгжилд нөлөөлөх ажил хийж …

  • 5 October

    Нийслэлчүүд утаагүй хотын төлөө бүх нийтийн марафонд нэгдлээ /фото/

    Өнгөрсөн амралтын өдөр нийслэлчүүд утаагүй  хотын төлөө, эрүүл амьдралын төлөө нэгдлээ. Энэ бол бүх нийтийн марафон гүйлт байлаа. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол олон улсын дунджаас 10 гаруй хувиар илүү гэсэн тоон судалгаа гарчээ. Тиймээс нийслэлд ажиллаж амьдарч буй ард иргэд, аж ахуй нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хайрлаж хамгаалах сэтгэлгээг бий болгох, нийслэл хотын агаарын бохирдол, хөрсний бохирдол …