Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 1 October

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн асуудлаарх нийгмийн түншүүд хамтарсан уриалга гаргалаа

    Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын үр дагавар манай улсын эдийн засагт ч мөн адил нөлөөлж, оны эхэнд өөдрөгөөр төсөөлж байсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүний орлого, түүн дотроо алт, зэс, нүүрсний экспортын орлого оны эцэст нэлээд бууралттай гарч төсвийн алдагдал нэмэгдэн төсвийн байгууллагуудын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй болсон бодит хүндрэл бэрхшээл үүсээд байна гэж уг уриалгад дурджээ. Хөдөлмөрийн яам, …

  • 1 October

    С.Эрдэнэ сайд ахмадуудаа мэндчилгээ дэвшүүллээ

    Хүндэт ахмадууд аа! Та бүхэндээ Олон улсын ахмадын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!             Бид өөрийн аливаа зөв үйлдлээ өвөг дээдэс, ахмад үеийнхээ  сайн үйл ажиллагаа, нэр алдартай холбон боддог эртний ёс заншилтай ард түмэн. Энэхүү ёс заншил, өв соёл, өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, ажлын ур чадвар, арвин их туршлагыг залуу үеийхэндээ өвлүүлэн үлдээх, …

  • 1 October

    Заавал мэдрэх 10 үнсэлт

    1.Анхны үнсэлт Цөөхөн хэд л байдаг гайхамшигтай зүйлсийн нэг бол анхны үнсэлт. Ихэнх анхны үнсэлтүүд онцгүй байдаг ч энэ ховорхон тохиох гайхамшгийг ахин бүтээж бас болно. Учир нь зөвхөн өсвөр насандаа хэн нэгэн хөвгүүнийг үнсэж байсан чинь анхны үнсэлт болоод тэр чинь онцгүй байсан бол үүнийг битгий тоо. Хайрттайгаа учраад үнссэн анхны үнсэлт чинь ч бас гайхамшигт ид шидийн үнсэлт …

  • 1 October

    Төмөр замын дээд сургуулийн урд талын замыг түр хугацаанд хаана

    Нийслэлийн авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсны дараа ажлаа эхлэх үүрэгтэй бөгөөд заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд …

  • 1 October

    Соёлын аялал жуулчлалын долоо хоног болж өнгөрлөө

    Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Профайл агентлаг хамтран “УБ Арт Фэйр” арга хэмжээг 9-р сарын 25-30-ны хооронд зохион байгууллаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилготой явагдсан уг арга хэмжээнд 13 галерэй, 2 урлан оролцож, шилдэг бүтээлүүдээ дэлгэн тавилаа. Хүүхэд, залуучуудад гоо зүйн боловсрол олгох зорилгоор ерөнхий боловсролын …

  • 1 October

    Тэнгэрээс хар тамхи унажээ

    Мексик Улстай хиллэдэг АНУ-ын Аризона мужийн Ногалес хотод 12 килограмм марихуан хар тамхи хийсэн гялгар уут нэгэн машины гарааш дээр унажээ. Майя Доннели гэдэг эмэгтэй аянга ниргэх шиг чимээ сонсоод аадар бороо удахгүй орох нь гэж боджээ. Тэрбээр эргэж унтсан бөгөөд сэрснийхээ дараа л гараашны дээвэр нь цоорчихсон, нохойн үүр нь хэмхэрсэн болохыг олж мэдэв. Нохойн үүрэн дотор хар наалддаг …

  • 1 October

    Нийслэлийн зургаан байршилд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа зарлалаа

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/762 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулсан нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурьдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааны зарчмаар шийдвэрлэнэ. Үүнд: Баянгол дүүргийн 20 дугаар …

  • 1 October

    НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа

      Хүн амын  хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкман “Монгол улсад ажиллахаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Цаашид ХАХНХЯ-тай олон үйл ажиллагаанд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлсэн. Харин ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ  “ХАХНХЯ байгуулагдсан цагаас эхлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай нарийн …

  • 1 October

    Ахмадуудад хүндэтгэл үзүүлэв

    Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ОБЕГ-ын Ахмадын хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо. Тус ажиллагааг нээж ОБЕГ-ын штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян үг хэлж, ахмад буурлуудад эрүүл энх байхыг хүсэн ерөөсөн юм. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдгээр 5, Ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдгээр 4 ахмадыг тус бүр шагнасан юм. Мөн Ахмадын хорооны гишүүн …

  • 1 October

    ХХАА-н сайдын нэрэмжит грантад шалгарсан бүтээлүүдийн нэрс тодорлоо

    Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын тушаалаар салбарын судалгаа, хөгжлийн чиглэлийн эрдэм шинжилгээний ажилд грант олгох журмыг баталж, энэхүү шагналыг жил бүр уламжлал болгон олгохоор билээ. Энэ жилийн грантад мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөдөө аж ахуйн эдийн засаг, техникийн чиглэлийн 10 бүтээлийг ирүүлсэн байна. Эдгээр бүтээлүүдээс эдийн засаг, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлага, бүтээлийн үр дүнгийн зах зээлд өрсөлдөх …

  • 1 October

    АСЕМ-ын зочид буудал хариуцсан ажлын хэсэг хуралдлаа

    Монгол Улсад 2016 оны 7 дугаар сард зохиогдох АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалтын Байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн хуралдаан 9 дүгээр сарын 30-нд болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны ахалж буй уг ажлын хэсгийн хуралдаанаар АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудлуудын өнгө төрх, үйлчилгээ, дотоод зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор зарлах уралдааны удирдамж, шалгуур …

  • 1 October

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    09:00 цагт: Олон Улсын болон Монголын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр нийслэлийн ахмад настнуудыг нарийн мэргэжлийн баг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халамжийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Утас: 99050453 10:00 цагт: “Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн” Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын …

September, 2015

  • 30 September

    Нинжа нарыг Гацууртын ордоос албадан гаргажээ

    Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших “Дууш мандал хайрхан” ТББ-ын хүдэр баяжуулах бичил уурхайн үйл ажиллагаа болон Гацууртын ордтой танилцжээ. “Дууш мандал хайрхан” төрийн бус байгууллага нь 400 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж, нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон бөгөөд Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цехийг байгуулжээ. Мөн …

  • 30 September

    Тарваган тахлаар нас барсан нь тогтоогджээ

    Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант” хоолны газар Б /44 настай, эрэгтэй/ 2015.09.20-ны өдөр Увс аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явах замдаа тарваганы түүхий элэг залгисан. Дээрх иргэн 2015.09.24-ний өдрөөс эхлэн 39 хэм өндөр халуурч байгаад 2015.09.25-ны өдрийн 15:50 цагт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт нас барсан тухай мэдээллийг 2015.09.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Дээж авч аймгийн …

  • 30 September

    Сураггүй болсон 2 иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна

    Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын Хужиртнарийн багийн “Дөвхөн” гэдэг газар ойд самар түүхээр явсан тус сумын иргэн Д /60 настай, эмэгтэй/ 2015.09.29-ний өдрийн 18 цагийн орчимд төөрч сураггүй болсон мэдээллийг сумын тамгын газрын дарга Б аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.29-ний өдрийн 21:05 цагт мэдээлснийг хүлээн авч тус аймгийн орон нутгийн 11 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр; Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар …