Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 13 February

    Сар шинийн үзэсгэлэнгээр дотоодын үйлдвэрлэгчид тэрбумын ашиг олжээ

    Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор жил бүрийн сар шинийн өмнө Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жилийн “Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаанд 450 орчим үйлдвэрлэгчид оролцож, 120 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ худалдан борлуулснаар нэг тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үзэсгэлэн худалдаа нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд нээгдэж, хоёрдугаар …

  • 13 February

    Өнөөдөр үхэр өдөр

    Аргын тооллын хоёрдугаар сарын 13. Санчир гариг. Билгийн тооллын 5. Есөн улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн наран 07:54 цагт мандан, 18:01 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус …

  • 13 February

    Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 2 дугаар сарын 08-нд болсон ээлжит хуралданаар Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн 9 талбарыг баталлаа. “Газар шинэчлэн зохион байгуулах” гэдэг нь иргэн болон аж ахуйн нэгжүүд өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтад шаардлагатай газрыг хувь нийлүүлэн гаргаж орчин нөхцөлөө сайжруулах үйл ажиллагааг тэдний хүсэлт, оролцоо, шийдвэрт үндэслэн төсөл болгон …

  • 12 February

    Сонгуультай жил учраас будлиан шуугиан болж магадгүй гээд цагдаа нар халшраад эхнээсээ халагдаж байна

    Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга,  Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон байна. -Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ? -Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй …

  • 12 February

    МАХН Ногоон намтай хамтрах гэрээ байгуулжээ

    Сар шинийн нэгэнд МАХН Монголын Ногоон намтай хамтран УИХ-ын сонгуульд оролцохоор болж, гэрээ байгуулжээ. Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталснаар УИХ-ын сонгуульд оролцох намуудыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он дарааллаар нь эрэмбэлж, саналын хуудаст бичихээр болсон. Үүгээр МАХН 18-д эрэмбэлэгдэж байсан бол Монголын Ногоон намтай хамтрах шийдвэр гаргаснаар гуравт бичигдэх боломжтой болжээ. Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн эрэмбээр нэгд МАН, хоёрт Ардчилсан …

  • 12 February

    Гадаад паспортыг цахимжуулна

        Бүртгэл, статистикийн газар “Унгарын Мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани”-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээ байгуулснаар Монгол Улсын үндэсний гадаад паспортыг олон улсын жишигт нийцүүлж, стандартын шаардлага хангасан, шинэ дэвшилтэт технологийн чиптэй цахим паспорт болгох, түүнийг хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох юм. “Унгарын мөнгөн тэмдэгт хэвлэлийн хувьцаат компани” нь 1925 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш нууцлалтай бүтээгдэхүүний өөрийн …

  • 11 February

    Монголын хамгийн өндөр настан 110 нас хүрлээ

    Сая гаруй хүн амтай нийслэл хотын хүн амын аравны нэг орчим хувь нь буюу 100 гаруй мянган  ахмад настнууд байдаг. Тэднээс  50 орчим нь 100 болон түүнээс дээш настнууд ажээ. Энэ жилийн хувьд нийслэлийн хамгийн өндөр настан 110 насыг зоогложээ. 110 настай Л. Данзан гуай өдгөө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд аж төрж байна. Урьд жилүүдэд нийслэлийн хамгийн өндар настан …

  • 11 February

    Өнөөдрийн зурхай /2016.02.11/

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 3. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр туулай …

  • 11 February

    Улаанбаатарт өдөртөө -8 хэм хүйтэн

    Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан  шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна. 2016 оны хоёрдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, говь болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр цас …

  • 10 February

    Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөж байна

    Салат, зууш, хоолыг бэлэн болгосноос хойш баярын ширээн дээр 2 цагаас илүү бүү байлга Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд дараах мэдээллийг хүргэж байна. 1. Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаан авахдаа бүтээгдэхүүний дуусах хугацаа болон бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаарай! Жишээ нь: Лаазалсан бүтээгдэхүүний сав нь хонхойж, төвийсөн, доторх шингэн нь шүүрсэн, гоожсон байх нь уг бүтээгдэхүүн аюултай болсон байгааг илтгэх …

  • 10 February

    Валинтинаар хаана, юу болох вэ?

    Happy Valentine’s Day 2016.2.14 20:00 Corporate Convention Centre Tel: 8044-1800, 8811-0849, 9907-3349

  • 10 February

    Өглөө эрт босч сурах заавар

    Өглөө босно гэдэг ялангуяа хүйтний улиралд яг л усан дээр гал асаахтай адил зүйл биш гэж үү? Хэн бүхэн өглөөг хөлөө зөөж ядан, халуун хөнжил, дулаан орноосоо салмааргүй санагдавч, хийх ёстой асар олон зүйлс нүдэнд харагдан яах аргагүй л босдоггүй гэж үү?. Тэгвэл та бүхэндээ өглөө хэрхэн өөрийгөө зовоолгүй, нойроо харамлалгүй босч сурах тухай мэдээллийг хүргэж байна. 1. Босох цагаа …

  • 10 February

    Валинтинаар хаана, юу болох вэ?

    Гэгээн хайрын Валентины өдрийг хэзээ ч мартагдашгүй тансаг орчинд өнгөрүүлэхийг хүсвэл Ингрид рестораныг зориорой. Камертон хамтлагийн дуучин Мээдээ, дуучин Ану, дуучин Баярцэцэгтэй хамт нэг үдшийг хамтдаа доргиж өнгөрүүлье. Урилга цөөхөн хэвлэгдсэн тул та амжиж хайртдаа сюрприз бариарай. Ганц бие байсан ч зориод ир, таныг гайхалтай үдэш хүлээж байна. Event: 2-р сарын 14 ны 19 цагт Ингрид ресторанд болно. Урилгыг 99116934,77331122 …