Мэдээ мэдээлэл

February, 2016

  • 2 February

    Монгол Улсын авлигатай тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнүүд нь ахицтай дүн үзүүлэхэд нөлөөлсөн

    “Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас дэлхийн улс орнуудын 2015 оны авлигын индексийг зарласан. Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуштай ярилцав.  -“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас Авлигын төсөөллийн индекс судалгааны 2015 оны дүнгээ танилцуулсан. Та бүхэн судалгааны дүнг харсан уу? -“Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагын Авлигын төсөөллийн индекс бол дэлхийн улс орнуудын …

  • 2 February

    А.Ганжаргал: Зээр олноороо үхэж хорогдож байна

    Дорноговь аймгийн хувьд  хойд талын долоон суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа А.Ганжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. – Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан аймаг, орон нутгаас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? – Хойд талын сумдаар өвөлжилт хүндхэн байна. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг тэргүүтэй аймгийн удирдлага зудтай сумдад ажиллаад ирлээ. Дэлгэрэх, Иххэт, Даланжаргалан …

  • 2 February

    Умард Солонгосын хамгийн инээдтэй, бас аймшигтай мэдээлэл

    Умард Солонгос буюу БНАСАУ бол манай гариг дээрх хамгийн хаалттай улс орны нэг. Энэ улсад болж байгаа үйл явдал, нийгмийн амьдралын тухай мэдээллүүд нь үргэлж гадны хэвлэлээр дамжсан мэдээлэл байдаг ч өөрсдийн нь дамжуулж байгаа мэдээлэл үнэн байдлаас хол, ташаа байх нь бий. Тэр ч бүү хэл хүн үнэмшихийн аргагүй, бодит байдлаас тасархай байдаг Умард Солонгосын тухай таван мэдээлэл  энэ …

  • 2 February

    Сар шинийн баярын өдрүүдэд нийт 644 автобус үйлчилгээ үзүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын …

  • 2 February

    ШӨХТГ -т хандсан “Юнивишн ХХК”-ийн мэдэгдэл

    ШӨХТГ-аас 2016 оны 2 сарын 1-ний өдөр хийсэн Хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд Юнивишн ХХК-ийг гэрээгээ зөрчин, хэрэглэгчийг хохироосон мэтээр ташаа мэдээлэл цацжээ. Юнивишн ХХК-ийн зүгээс тус Хэвлэлийн бага хурлаар олон нийтэд мэдээлсэн асуудлуудыг судалгаанд тулгуурлаагүй, хэт нэг талыг баримтлан Юнивишн ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдсан хууль бус үйлдэл боллоо гэж үзэж байна. Сүүлийн үед Юнивишн ХХК-тай холбоотой үүсээд …

  • 2 February

    Баярын үеэр худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

    ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  08-нд  09.00-24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар …

  • 2 February

    МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар С.Алтанцэцэгийг томиллоо

    МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит Даваа гарагт хурал болж Гүйцэтгэх захирал П.Баярмагнайг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, С.Алтанцэцэгийг оронд нь томиллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон Сүхбаатарын Алтанцэцэг нь хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Тэрээр Эрхүүгийн их сургууль, ОХУ-ын нийгмийн ухааны академи, Хумболдын их сургуулийн герман хэлний ангийг тус тус дүүргэж, АНУ-ын Сеаттле Вашингтоны их сургуульд бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан, …

  • 2 February

    Андрес Фаннемель улирлын анхны түрүүгээ хүртлээ

    Трамплин харайлтын Дэлхийн цомын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд ээлжит гараагаа зохион байгууллаа. Энэ удаа эрэгтэй цанатай харайгчид Японы Саппород хуран чуулсан бол эмэгтэйчүүд ХБНГУ-ын Оберстдорфт цугласан байлаа. Эмэгтэй төрөлд ДАШТ-ний алт, мөнгө, хүрэл медальт 20 настай Япон бүсгүй Сара Таканаши илт тасархай тэргүүлж байна. Германд болсон 2 гараанд хоюуланд нь тэргүүн байр эзэлжээ. Ингэснээр Япон бүсгүй энэ улирлын 9 гарааны …

  • 2 February

    Доллар болон төгрөгийн xадгаламжийн xарьцуулалт

    Арван жилийн туршид үржиx доллар болон төгрөгийн xадгаламжийн xарьцуулалт гаргаснаа уншигч та бүхэнд хүргэе. 1. Xэрвээ 100 сая төгрөг xадгаламжинд xийгээд одоогийн голомт банкны урт xугацаатай xадгаламжийн xүү болоx 16 хувиар өснө гэж үзвэл 2026 он буюу 10 жилийн дараа таны 100 сая төгрөг 512 сая төгрөг болоx нь. Гэxдээ энэ нь инфляцийг оруулаагүй бодолт бөгөөд сүүлийн 10 жилийн дундаж …

  • 2 February

    Шүүхүүд нүүдэллэн ажиллалаа

    Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар “Шүүн таслах ажлыг иргэдэд ойртуулах зорилгоор нүүдэллэн ажиллаж болно” гэж заасны дагуу Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрүүдэд, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 сарын 26-ны өдрөөс 27-ны өдрүүдэд Увс …

  • 2 February

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн үр дүнд нийслэлд ирэх жуулчдын тоо 3-6 хувиар өсчээ

    Улаанбаатар хотыг бүс нутгийн аялал жуучлалын төв болгох зорилгоор Нийслэлийн ИТХ-аас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталж, амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас аялал жуулчлал, соёл урлаг, өв уламжлалаа сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь 2015 оны 8  сард Хүй долоон худагт болсон “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын их наадам юм. Өнөөдөр “Даншиг наадам-Хүрээ цам” шашин …

  • 2 February

    Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил

    Хятадын Сычуаний нэгэн иргэн саяхан тус улсын “Tianya” интернэт форум, “WeChat”-д нийтлэлээ цацжээ. Түүний нууц нэрийг “Гахай үржүүлдэг тариачин бүсгүй” гэдэг. Ингээд түүний материалыг хүргэж байна.  Хятадын гахай үржүүлэх салбарын нууцыг дэлгэе. Хятад гахайн мах идэх нь амиа хорлосонтой адил. Орчин үед торойг ердөө 5-6 сарын дотор том гахай болгон хувиргаж байна (Анхаар: энд хүндийн хэмжүүр болох 1 жин нь …

  • 2 February

    Чингэлтэй дүүрэгт гурван бага сургууль байгуулна

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Бага сургууль байгуулах тухай” А/87 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачуудад чанартай боловсрол олгох зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 138, 139, 140 дүгээр бага сургуулийг шинээр байгуулна. Шинээр байгуулагдсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн  Боловсролын газарт, үйл …

  • 2 February

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    10.20 цагт: Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 123 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн удирдлага болон жанжны нэрэмжит хоёрдугаар сургуулийн хамт олон түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөнө. Үйл ажиллагаа Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар сургууль дээр болно. Утас: 99767480 10.50 цагт: Орчин үеийн, хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 250 сая гаруй төгрөгийн үнэ бүхий туршилтын лабораторийн нээлтийн ажиллагаа ШУТИС-ийн II-р байранд …

  • 1 February

    Маргааш болох “Болор цом”-д Л.Ганзул түрүүлэх магадлалтай

    “Болор цом” наадам айсуй. Дээхэн энэ наадмын тов ойртох тусам яруу найрагт дуртай хүн бүхэн янз бүрийн таамаг хэлэлцдэгсэн. “Тэр түрүүлэх байх, үгүй ээ түүний шүлэг сайн болсон байна билээ. Гэхдээ шүлгээ л зөв сонгож унших хэрэгтэй” гээд л энэ яриа үргэлжилнэ. Яг л үндэсний их баяр цэнгэл наадмын бөх, морь, харваачийн түрүүг таамаглаж байгаа аятай дүр тодорно. Бараг л …