Цагаан сараар Монгол хүмүүс ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг богино хугацаанд хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг. Үүнээс сэргийлэхийн тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээд үзээрэй. Илүүдэл өөх тосыг багасгахын тулд бууз, мах идсэнийхээ хэрээр шинэ ногооны …
Мэдээ мэдээлэл
February, 2016
-
3 February
Улаан-Үд хотын хөх гацуурыг Улаанбаатарт тарина
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа өнөөдөр ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын даргын орлогч Егоров Инникетний Матвеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хот нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой 1995 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүл мэнд зэрэг нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа юм. Өнгөрсөн оны 8 …
-
3 February
Өнөөдөр болох зарим үйл явдал
09.00 цагт: Харилцаа холбооны зохицуулах хороо НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарч “Цахим орчинд хүүхдийг хамгаалах нь” сэдвийн хүрээнд холбогдох төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд, мэргэжилтнүүдийн дунд дугуй ширээний хэлэлцүүлэг хийнэ. Хэлэлцүүлэг Шангри-ла зочид буудалд болно. Утас: 99112652 10.00 цагт: ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулах кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган төлөгч …
-
2 February
ЕБС-ийн багш нар сурагчиддаа “гологдож” эхэллээ
Улсын хэмжээнд 762 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж тэдгээрт 505816 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна. Монгол улсын үндсэн хуулиараа ерөнхий мэдлэгийг үнэ төлбөргүй авах эрхээ эдэлж байгаа юм. Нэг багшид 18 сурагч ноогддог гэвэл сураг багшийн харицаа тийм ч өндөр биш. Сургуулийн өмнөх боловсрол гэхэд нэг багшид 34 хүүхэд ноогддог байх жишээтэй. Манай улс боловсролтой иргэнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт …
-
2 February
ХБНГУ-д суралцах оюутнуудыг Хүлээн авч уулзав
Холбооны Хүнс, хөдөө аж ахуйн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яамны хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд ХААИС, ХБНГУ-даа хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх байгууллага болох Дойла Нийнбург сургалтын төвтэй хамтын ажиллагааны санамж бичгийг 2014 онд байгуулсан билээ. Энэхүү санамж бичигт ХААИС-ийн оюутан залуусыг ХБНГУ-д зургаан сарын хугацаатай үйлдвэрлэлийн дадлага хийх боломжоор хангах асуудлыг …
-
2 February
ОХУ-ын “Знай наших” авъяаслаг шоуны “Гранпри”-ийг Монгол залуу авчээ
ОХУ-н Забайкалский Край-д болсон “Знай наших” авъяаслаг хүмүүсийн шоуны “ГРАН ПРИ” шагналыг Монгол залуу авсан юм. Уг шоунд 4000 гаруй авъяаслаг хүмүүс бүртгүүлэн 5 үе шаттайгаар өрсөлдсөн байна. Монголын нэрийг дэлхийн тавцанд мандуулж яваа залуу маань анхдагчдын өлгий Булган нутгаас гаралтай бөгөөд ОХУ-аас “ГРАН ПРИ” шагналыг хүртэж ийн анхдагчдын тоог нэгээр нэмсэн билээ.Тэрээр Орос хэлийг бүрэн эзэмшээгүй,дөнгөж 1 сарын хугацаанд …
-
2 February
Гадаадынхан малчдад туслах талаар Шадар сайд Ц.Оюунбаатартай уулзлаа
Монгол орны өвөлжилтийн байдал, зудын хүндрэл болон малчдад хэрхэн туслах талаар гадаадын байгууллагуудын төлөөлөл Шадар сайд Ц.Оюунбаатартай өнөөдөр уулзлаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын улаан загалмай нийгэмлэг, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, Хүүхдийг ивээх сан, “АДРА-Монгол” ОУБ, Дэлхийн банк, …
-
2 February
Олон улсын эрүүл мэндийн дүрмийн шуурхай хорооноос мэдэгдэл гаргалаа
Зика вирүст халдварын тархалттай улс орнуудад бүртгэгдэж буй нярайн тархи жижигрэх өвчин, мэдрэлийн эмгэгийн (Guillain-Barré syndrome) өнөөгийн байдлыг хэлэлцэхээр ДЭМБ-ын ОУЭМД-ийн Шуурхай хороо хуралдаж, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” хэмээн зарлалаа. Мэдэгдэлд нярайн тархи жижигсэх өвчин мэдрэлийн эмгэгийн шалтгааныг тогтоох, тохиолдлын тодорхойлолт боловсруулах, мэдээлэл сурталчилгаа хийх, дамжуулагчийн тандалтыг өргөжүүлэх, Зика вирүст халдвараас сэргийлэх вакцин, эм бэлдмэл үйлдвэрлэх, жирэмсэн болон төрөх …
-
2 February
Элэгний хорт хавдрын 1800 тохиолдол жилд шинээр бүртгэгддэг
Монголын Залуучуудын Холбоо өнгөрөгч нэгдүгээр сарыг “Уушгиа чөлөөлье” сар болгон зарласан. Энэ хүрээндээ залуучуудын “Өглөөний бүтээлч уулзалт” зохион байгуулж эхлэсэн бөгөөд анхны уулзалтанд Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрүүл мэндийн салбарынхан, эрдэмтэн судлаачидоролцсон юм. Тэгвэл энэ удаад “Элгээ чөлөөлье” сарын хүрээнд Эрүүл мэндийн салбарын залуусыг “Өглөөний бүтээлч уулзалт”-нд урьж элэгний өвчлөл, …
-
2 February
Европт ирсэн 10 мянган хүүхэд хаачив
“Save the Children” хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас 2015 онд эцэг эх, харгалзах хүнгүй 26 мянган хүүхэд Европ тивд ирсэн гэж мэдэгдлээ. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд Европт ирсэн 10 мянга гаруй цагаач хүүхэд сураггүй алга болжээ. Мөн улсын бүртгэлтэй мянга мянган эмзэг давхаргын хүүхэд сураггүй болоод байгаа тухай албаны хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүүхдийг хүний наймааны золиос …
-
2 February
Монгол хэлний их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт болов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол хэлний их тайлбар толийг 2014 оны 12 дугаар сараас 2015 оны 12 дугаар сарын хооронд 1 жилийн хугацаанд бүтээсэн билээ. Уг их тайлбар цахим толийн гар утасны хувилбарын нээлт өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Энэхүү хувилбарыг “Unlimited idea” ХХК-ийн ажилтнууд …
-
2 February
Хэнтийн Бор-Өндөрт газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барина
Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихад шаардлагатай дараах арга хэмжээг авч ажиллахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Газрын тосны боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах үндэсний компанийн оролцсон консорциумыг сонгон уралдаант шалгаруулалт зохион байгуулах, тус төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтын хэлэлцээ хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг үүрэг болголоо. Урьдчилсан ТЭЗҮ-гээр боловсруулах үйлдвэрийг Чойр, …
-
2 February
Ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээний загвар батлагдлаа
“Ургамал хамгааллын тухай хууль”-ийн 8-р зүйлийн 8.1.3, 8.1.4 дэх заалтад заасны дагуу “Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаарлагдмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж, мэрэгч амьтдын нэрсийн жагсаалт”-ыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А-90, “Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг …
-
2 February
Хүүхдийн 1,2 дугаар сарын мөнгийг энэ долоо хоногт олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлсэн юм. Тэрбээр “УИХ-ын 103 дугаар тогтоол өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхэд хүүхдийн …
-
2 February
Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журмаар сургалт явуулжээ
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05, А/09 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Тэнсэгдсэн ялтанд хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг нэг мөр хангуулах зорилгоор дүүргийнхээ Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн хэсгийн ахлах байцаагч болон хэсгийн байцаагч нарын дунд сургалт явуулсан байна. Нийт 16 хүн оролцсон уг сургалтаар Ял эдлүүлэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл