Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 19 October

    Монголын оюутны холбооны мэдэгдэл

    Улс орны ирээдүй болсон оюутан суралцагчдаа дэмжих, амжилттай суралцах боломж нөхцлөөр хангах зорилгоор 1995 оноос нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ачааллыг бууруулах иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ирсэн. Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 …

  • 19 October

    Монголын тамирчид алтаараа тэргүүллээ

    Гүрж Улсын Батуми хотод 2015 оны 10 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон Байт харвааны 11 дэх удааагийн Олон Улсын тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээнд 12 орны эрэгтэй 52, эмэгтэй 32 тамирчин оролцсон бөгөөд тэмцээний өдрүүдэд бороотой, цаг агаар төдийлөн тааламжтай байгаагүй ч манай тамирчид медалийн хур буулгаж чадлаа. Эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Н.Ариунбилэг алтан медаль, эрэгтэй …

  • 19 October

    Энэ намар 13,8 мянган тн өвс бэлтгэжээ

    Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ намар хадлангийн 70 салаанд 500 гаруй хүн, 300-гаад машин техник ажиллаж 13,8 мянган тонн өвс бэлтгэсэн нь өнгөрсөн оныхоос  мянган тонноор илүү байна. Бэлтгэсэн өвсөө татаж нөөцлөх ажил эхлээд байгаа бөгөөд нэг боодол өвсийг газар дээр нь 2500-3000 төгрөгөөр худалдаж байна. Аймгийн хэмжээнд  792,1 тн төмс хүнсний ногоо, 1,3 тн үр тариа, 0,8 тн тэжээлийн болон …

  • 19 October

    Лааны тусламжтайгаар ямар ч хүслээ биелүүлж чадна

    Мерилин Керро лааны шид гайхалтай их хүчийг агуулдаг гэдгийг батлаад лаа ирээдүй хэтийн тухай мэдээлэл өгч, анагааж эдгээн, хүсэл мөрөөдлийг тань биелүүлж чадна. Энэхүү ёслолыг шинэ Саран гарах үеэр заавал хийдэг ёстой. Лаа аваад зүүгээр дээр нь өөрийнхөө хүслийг сийлж бичээд лаагаа асаан цонхны тавцан дээр тавиарай. Лаа өөрөө унтартал нь асаана. Үлдсэн лаагаа хүсэл мөрөөдлөө биелэх хүртэл биедээ авч …

  • 19 October

    Гал цогтой дуучин бүсгүй Нарагийн төрсөн өдөр тохиож байна

    Өнөөдөр дуучин Нарагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр өдгөө хөөрхөн хүүгийн халамжит ээж болж, цахим орон зайд ганц бие ээжүүдийн групп нээж, сайн үйлсийн аяныг өрнүүлэн, идэвхитэй амьдарч буй нэгэн. Учир нь Нара телевизийн нэгэн шоунд оролцохдоо өөрийн хувийн амьдралаа илэн далангүй хуучилж, ганц бие ээж гэдгээ зарласан. Бусдаас содон төрх, хөгжилтэй илэн далангуй байдлаараа ямагт бусдын анхаарлыг татаж явдаг …

  • 19 October

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсон номын нээлт болов

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн 25 жилийн ойд зориулсан “Монгол Улсын Ерөнхийлөгч 25 жил” он дарааллын товчоон номын нээлт өнөөдөр болов. Энэхүү ном нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцийн түүхийг анх удаа он дараалуулан товчоолсноороо онцлог юм. Уг бүтээлд Пунсалмаагийн Очирбат /1990-1997/, Нацагийн Багабанди /1997-2005/, Намбарын Энхбаяр /2005-2009/, Цахиагийн Элбэгдорж /2009 оноос/ нарын Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа явуулсан бодлого, хэрэгжүүлсэн үйл …

  • 19 October

    Зочид буудлын менежерүүдэд зориулсан сургалт болж байна

    Ирэх 2016 оны долдугаар сард Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажил өрнөж байна. Уг бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр, маргааш хоёр өдөр хүндэт зочдод үйлчлэх эрх авсан зочид буудлын ерөнхий болон ахлах менежерүүдэд зориулсан сургалт “Корпорейт нэг”зочид буудалд болж байгаа юм. Нийт 44 зочид буудал АСЕМ-ийн төлөөлөгчдөд үйлчлэх эрх аваад байгаа билээ. Дэлхийн тавь гаруй орны Төрийн тэргүүн, …

  • 19 October

    “Эрдмийн өргөө цогцолбор” сургуулийн найрал дууны хамтлаг шилдгээр шалгарлаа

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгож, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 23 дахь удаагийн уралдаант наадмыг зохион байгуулаа. Анхан шатны  шалгаруулалт 10 …

  • 19 October

    ОХУ-д зорчих иргэдийн эрхийг хамгаална

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хот дахь ОХУ-н Монополийн эсрэг холбооны алба болон Иргэдийн сайн сайхан байдал ба хэрэглэгчийн эрхийг хамгаалах улсын албанд ажлын айлчлал хийжээ. Монгол Улс, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчих зохицуулалт хэрэгжиж эхэлснээс хойш хойд хөршид зорчих манай улсын иргэд, бизнес эрхлэгчдийн урсгал нэмэгдсэн билээ. Тэгвэл хойд хөршид …

  • 19 October

    Нийслэлийн Засаг дарга уриалга гаргалаа

    НИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулахыг шаардсантай зэрэгцэн санаанд багтамгүйгээр Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан  онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж,  миний нэр хүндэд халдсан мэдээллийг тараах боллоо. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан  хэвлэл болон цахим сайтад өгсөн  ярилцлагадаа “Э.Бат-Үүл дарга 410 тэрбум төгрөгөөр гараа угаалаа. Хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялууллаа” гэх мэтээр  асар их хэмжээний …

  • 19 October

    Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон олон улсын форумд илтгэл тавилаа

    БНХАУ-ын Бээжин хотноо бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 6 дахь удаагийн “Сяншань”-ны форум энэ сарын 16-18-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Хятадын Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг болон Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс зохион байгуулсан бөгөөд 16 орны Батлан хамгаалахын сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд оролцов. Монголын талаас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож бүс нутгийн талаар Монгол Улсын …

  • 19 October

    Нийслэлд золгүй байдлаар 7 хүн нас баржээ

    2015 оны 10-р сарын 18-с 19-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 105, зөрчлийн 1501 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 28 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 7 хүн, хулгайлах гэмт хэрэг 22, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 6, залилан мэхлэх гэмт хэрэг …

  • 19 October

    Агуу хайраар бишрүүлсэн авьяаслаг Монголчуудын төлөөллөөс /видео/

      Ням гаригийн орой бүр амьсгал даран хүлээлгэдэг болсон Авьяаслаг Монголчууд Шоу тав дахь долоо хоногийнхоо нүүрийг үзлээ. Энэ удаагийн дугаар үзэгчдийг уйлан дуулуулж, инээн баясгаж, бахархуулан бадруулсан үдэш байлаа. Агуу хайрын эзэд Шүүгч Баяраагийн хэлснээр өнөө үед өнгө мөнгө хардаг болсон энэ цаг үед нэгэн гэр бүл Монголын үзэгчдийг бишрүүлж чадлаа. Энэ бол Т.Пүрэвбаатарын гэр бүл юм. Сэтгэлээсээ урсан …

  • 19 October

    “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” хэлэлцүүлэг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгээс “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал”-ыг боловсруулж шүүгч, судлаач, эрдэмтдэд танилцуулан хэлэлцүүлж, шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх нэгдмэл аргачлалыг санал болгох зорилгоор өнөөдөр “Шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. АНУ болон Япон зэрэг эрх зүйн өндөр хөгжилтэй улс орнуудын нэгэн адил шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, түүний …

  • 19 October

    Бүртгэлийн 75 дахь шинэ төрөлтийн азтан хоёр ихэр хүүхэд байлаа

    Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойн хүрээнд Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын түүхт ойг тохиолдуулан туг аялуулах арга хэмжээ болж байгаа. Тэгвэл 21 аймгаар тойрон аялаад ирсэн улсын бүртгэлийн байгууллагын туг дүүргүүдээс анхлан Сүхбаатар дүүрэгт ирлээ. Улс, орон даяар Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой туг аялж байгаа бөгөөд дүүрэг …