Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 3 November

    1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна

    Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй …

  • 3 November

    “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” сарын аяныг эхлүүллээ

    Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг угтан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран “БҮХ НИЙТИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ХАНГАЖ, ЧАДАВХЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ” сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдөр аяны нээлтээ хийлээ. “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн …

  • 3 November

    Морин хуурын чуулгын “Кармен сюит” тоглолт болно

    Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизе анх “Кармен” дуурийг бүтээж, 20-р зуунд Оросын нэрт хөгжмийн зохиолч Р.Щедрин эхнэр Майя Плисецкаяд зориулан “Кармен сюит” болгон найруулсан нь дэлхийн сонгодог урлагийн түүхэнд шилдэг бүтээл болон мөнхөрсөн байдаг. Улсын Филармони уран бүтээлийн 44 дэх үзвэрийн нээлтээ тохиолдуулан дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс толилуулах “Сонгодог хөгжим” төслийг хэрэгжүүлж буй бөгөөд Морин хуурын чуулгын уран …

  • 3 November

    Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Шүүх байгуулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлээр хэд хэдэн аймгийн дунд нэг давж заалдах шатны, түүнчлэн хэд хэдэндүүргийн  дунд  нэг  анхан  шатны  шүүх  байгуулсан  нь  шүүхийн  үндсэн  тогтолцоогбэхжүүлсэн  Монгол  Улсын  Үндсэн  хуулийн  холбогдох  заалтыг зөрчсөн  гэж  үзэжмэдээлэл ирүүлжээ.Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийндунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр …

  • 3 November

    Хэт даврагчид 12 хүүхэд цаазаллаа

    Хэт даврагч “Исламын улс” бүлэглэл Иракийн Мосул хот дахь сургуулилтын хуарангаас зугтахыг оролдсон 12 хүүхдийг цаазалсан байна. Мосул хотын зүүн захад орших аль-Салам сургуулилтын хуарангаас 12 хүүхэд зугтсаныг баривчилж, цаазалжээ. Үүний зэрэгцээ Туркийн зүүн өмнөд хэсгийн Шанлыурфа мужид Сирийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна. Сирийн “Аян Ватан” сонины орлогч эрхлэгч Ибрагим Абдулхадир, сурвалжлагч Фирза …

  • 3 November

    Жүжиг намайг яаж өөрчилсөн бэ?

    Хүний амьдрал баялаг юм. Миний хувьд нэгэн үе ярихаас ч ичдэг байсан сэдэв минь нээлттэй болж, улмаар түүний тухай, мөн эмэгтэй хүний эмзэг асуудлын тухай тавигдсан жүжгэнд тоглосон сэтгэгдэлээ та бүхэндээ хүргэх гэсэн юм. Эмэгтэй хүний үтрээг тойрсон олон янзын асуудлыг зоригтойгоор дэлгэн тавьсан “Үтрээний хүүрнэл” жүжигт тоглосон минь надад өөрийгөө болон амьдралд хандах хандлагаа эрс өөрчилж, өөрийгөө дахин нэг …

  • 3 November

    Г.Ариунбаатар аялан тоглолтоо орхиж “том толгой” гаргав

    Монголын сонгодог урлагт дахин нэг түүхэн хуудсыг шинээр мөнхөлж, дөрвөн жил тутамд нэг удаа болдог суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаанд МУГЖ Г.Ариунбаатар “Каватина Фигаро”-г дуулж гран при шагналын эзэн болсон билээ. Тэгвэл эрхэм уран бүтээлч маань саяхан Английн Хатан хааны өргөөнд уригдан оройн зоог барьж, түүний хамт Маэстро Валерий Гергеив, алдарт Cello Хакназаряан нар айлчлан ая дуугаа өргөсөн юм. Ирэх …

  • 3 November

    Монголд охид хөвгүүдээсээ илүү шударга

    Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдийн зан үйлийн зөв төлөвшил, ёс суртахуун , хууль сахих болон авлигыг үл тэвчих байдал ямар түвшинд байгааг судлах, цаашид шударга бус зүйлтэй эвлэрэхгүй, шударга иргэн болгон  төлөвшүүлэхийн тулд хийгдэх авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг чиглүүлэх зорилгоор хот, хөдөөгийн 800 гаруй сурагчдаас 2013 онд судалгаа авчээ.          БНСУ- ын Транспэрэнси интернэшнл байгууллагаас боловсруулсан арга зүйн …

  • 3 November

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Зарим автозамын төсөлд гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг даалгалаа БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам”, “Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129,4 км авто зам”-ын барилгын ажлыг Хятадын талын санал болгосон компаниудаас сонгон, хуваарилагдсан зээлийн хөрөнгөд багтаан гэрээ байгуулан хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод зөвшөөрлөө. Дээрх хоёр авто замын төсөл болон “Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын …

  • 3 November

    Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан болно

    Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 19 дүгээр хуралдаан энэ сарын 23-24-нд ОХУ-ын Чит хотод болно. Тус хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Хуралдаанаар тус комиссын 18 дугаар хуралдааны шийдвэрийн хэрэгжилт болон Монгол Оросын худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, уул уурхай эрчим хүч, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр …

  • 3 November

    Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байсныг амжиж аварчээ

    Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байна. Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн …

  • 3 November

    Энэ сарын 12-нд бүх нийтээрээ амарна

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтсон. Тэгвэл Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 12-нд тохиож байна. Тодруулбал, ирэх долоо хоногийн пүрэв гарагт тохионо. Тиймээс энэ өдөр бүх нийтээрээ амарна. Тухайн өдөр төр, засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна “Чингис хаан” одон гардуулах …

  • 3 November

    Хятад хилчид монголын хилчдэд буу тулган сүрдүүлжээ

    Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүд Дорнод аймагт ажиллаж байгаа талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар болон бусад УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Р. Сүхбат, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Лхачинжав болон бусад албаны хүмүүс ажиллаж байгаа. Ажиллах шалтгааныг Халх голд үүсээд …

  • 3 November

    Ерөнхийлөгч БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхана …

  • 3 November

    Хуурамч мөнгөн тэмдэгт хийвэл ингэж шийтгүүлнэ

    Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд оруулж, мөн борлуулах гэсэн үйлдэл тасрахгүй гарах болсон. Ойрын баримтыг дурьдвал, өнгөрсөн амралтын өдөр хуурамч мөнгөн тэмдэгттэй холбоотой гурван хэргийг цагдаагийн газраас шалгажээ. Банкаар үйлчлүүлж байсан иргэдийн бэлэн мөнгөнд хуурамч 20, 10 мянгатын дэвсгэрт байсан аж. Өмнө нь 20 мянгатын дэвсгэртээр 17 сая гаруй төгрөгийг хуурамчаар хийсэн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байсан. Гэтэл энэ …