Мэдээ мэдээлэл

June, 2015

  • 9 June

    50 сая ам.долларын тусламжийг эрүүл мэндийн салбарт зарцуулна

    БНХАУ-ын Засгийн газраас 2015 онд Монгол Улсад олгох 50.0 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад зарцуулахаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад, төслийг Хятадын талд танилцуулахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад тус тус даалгалаа. Өрх, сумын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг …

  • 9 June

    4460 айлын орон сууцны барилгын ажлын санхүүжилтийг шийдлээ

    “Гэр хорооллыг орон сууцжуулах зорилтын хүрээнд 7 дугаар хорооллын Г хэсгийн орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн зээлийг БНХАУ-ын Экзим банкнаас авч Төрийн орон сууцны корпорацид дамжуулан зээлдүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нарт даалгасан байна. БНХАУ-ын дарга Си Жинпиний манай улсад хийсэн айлчлалын …

  • 9 June

    Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана

    Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар  санхүүжүүлэх  арга хэмжээ авч, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах замаар эргэн төлж барагдуулахыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөл, Сангийн сайд Ж.Эрдэнбат, Эрчим …

  • 9 June

    Удтал хүлээлгэсэн дуучин Хүрэлээгийн “Би дурлана” шинэ клип мэндэллээ

    Дуучин Хүрэлээ буюу Ш.Хүрэлбаатар ээлжит шинэ клипээ цацлаа. Тэрбээр энэ удаад хосуудын үнэнч хайрын тухай өгүүлжээ. “Би дурлана дууны үгийг Х.Соёмбо, аяыг О.Хүрэлбаатар зохиосон аж. “Хайлаад байна уу даа уринаар бударсан цас Хайргүй үлдсэн сэтгэл эзэнгүй Хавраас би асууя, чамайгаа асууя Харц тулгаран чамдаа би дурласан” хэмээн дуугаа аялан галзуу дурлалын эзэнтэйгээ хайрын болзоогоо мөнхлөөрэй залуус минь. Ингээд шинэхэн клипийг хүргэж …

  • 9 June

    Кливлэнд Кавальерс их гурвынхаа хоёрыг алдлаа

    Үндэсний сагсан бөмбөгийн аваргын шатны тоглолтууд Кливлэнд Кавальерс болон Голден Стэйт Уорриорс багуудын хооронд нилээдгүй ширүүн өрнөж тоглолтын харьцаа 1:1 болоод  байгаа.  Кливлэнд Кавальерс ын шилдэг тоглогчид жигсаалтаас гарсаар байна. Тухайлбал,  Хасагдах шат дөнгөж эхэлхэд  Бостон Селтикстэй хийсэн тулаанд Кевин Лоув гэмтсэн.  Түүний араас холбогч Кайри Өрвинг өвдөний бэртлийн улмаас хагалгаанд орох болсон тул 3-4 сар талбайд гарахгүй гэж албаны …

  • 9 June

    Шуурхай мэдээ: Улаанбаатар-Увс чиглэлийн 35 хүнтэй автобус осолджээ

    Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд зорчиж явсан “Паз 4234” загварын автобус осолдож зорчигчид гэмтжээ. Хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс өчигдөр 03:00 цагийн орчимд унасан тухай дуудлагыг өнөөдөр өглөөний 06:40 цагт хүлээн авсан байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр тус автобусанд 35 хүн зорчиж явсан бөгөөд 8 хүний …

  • 9 June

    Залуу маркетерууд зангиагүй уулзлаа

    Монголын залуучуудын холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна. Үүний нэг нь Залуу маркетеруудын холбоо бөгөөд өнгөрөгч нэгдүгээр сард байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхижүүлж эхлэсэн юм. Тэгвэл тус хороо нь Монголын Залуучуудын холбоо энэ 6 дугаар сарыг хүүхдийн сар болгосонтой холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан …

  • 9 June

    3А,Б магистраль шугамыг өргөтгөж шинэчлэхтэй холбогдуулан цэвэр усны шугамыг хамтад нь шинэчилнэ

    Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А, Б, магистралийн Улсын Драмын Эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун 4 зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан. Олон жилийн насжилттай 3А,Б гол шугамыг ф600\500 болгон өргөтгөн шинэчилснээр Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим, МҮОНРТ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, 40,50 …

  • 9 June

    Hunnu music festival-д ОУ-ын анхаарал татах уран бүтээлчид тоглоно

    Зүүн хойд Азийн өндөрлөгт олон улсын хөгжмийн наадам тодотголтойгоор гарч ирж буй HUNNU MUSIC FESTIVAL-д энэ жил авьяас ур чадвараараа ид танигдаж, дэлхийн орчин үеийн хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогчдын нэг болоод буй TOKiMONSTA албан ёсоор оролцохоор боллоо. Лос Анжелес хотоос гаралтай DJ, продюсер TOKiMONSTA нь олон улсын томоохон фестивалиудаар аялан тоглож ирсэн бөгөөд 2015 оны Coachella наадмын амьд тоглолт нь …

  • 9 June

    Энэ зун нийслэлд дулааны шугамуудыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд халуун ус таслах хуваарь

    Улаанбаатар хотын хэмжээнд энэ зун 25 байршилд олон жилийн насжилттай, элэгдэл ихтэй дулааны шугамуудыг шинэчлэн сайжруулах, шинээр зарим хэсэгт дулааны шугамын ажлуудыг хийх юм. Үүнээс хамгийн удаан үргэлжлэх нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх ажил юм. Зам засвар, шугам хоолой солих ажлыг  2015 оны 06 дугаар сарын 06 ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд 2015 оны 08 …

  • 9 June

    Монголбанкны удирдах албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

    Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг тус тус үндэслэн төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Монголбанкны удирдах албан тушаалтнуудын 2011-2014 онуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгалаа. Мэдүүлгийн хяналт шалгалтаар албан тушаалтнуудын дийлэнх нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах …

  • 9 June

    “Миний эх орон” тоглолтоо Ю.Цэдэнбал агсны дурсгалд зориулж байна

    Улсын Филармонийн гоцлол дуучин МУСТА С.Баттулга “МИНИЙ ЭХ ОРОН” цуврал тоглолтоо үргэлжлүүлж байна. Тэрбээр энэ удаагийн тоглолтоо Улсын Филармонийн концертын танхимд энэ сарын 25-ны 19:00 цаг дор хийхээр зар түгээж байна. Олон сайхан дуу түмэнд хүргэж дуугаар жигүүрлэж, дуугаар амьдарч явдаг уран бүтээлч залуу энэ удаагийн “Миний эх орон” тоглолтоо Юмжаагийн Цэдэнбал агсны дурсгалд зориулж байгаа нь сонин шийдэл аж. …

  • 9 June

    Том толгойтой “Цагаан хуаран консалтинг” компанийнханд иргэд гомдолтой байна

    Гэр хорооллыг орон сууцжуулах ажил гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Энэ хүрээнд нийслэл хотын 24 байршилд 77 хэсэгчилсэн талбайд, 38 төсөл хэрэгжүүлэгч ажиллаж байгаа юм. Өнгөрсөн жил 500 гаруй өрх орон сууцандаа орсон бол 2015 онд дахин 2500 айл төслийн үр дүнг амсана гэж төлөвлөсөн ажээ. Үүний нэгэнд Баянзүрх дүүргийн 13, дугаар хорооны газар нутаг дэвсгэрийн айлууд багтаж байна. Гэвч …

  • 9 June

    Олуулаа нийлж иргэдийн эрхийг зөрчсөөр байхуу

    Баянгол дүүргийн 2012 оны ИТХ-ын сонгуульд ардчилсан нам олонх болж ялалт байгуулсан юм. Ялсан дүүрэг маань 2012 оноос хойш Ардчилсан намын нөхдүүдээр өөрийн багаа бүрдүүлж ажилласан. Гэтэл тэд 1999 оноос хойш газар эзэмших, ашиглах эрхэн дор авсан газруудыг газрын төлбөрөө төлөөгүй, буруу зориулалтаар ашигласан хэмээж зөвшөөрлыг хураан авч эхэлсэн байдаг. Энэ нь нийт газар өмчилж авсан иргэдийн дургуйцлыг хүргэж эхэлсэн …

  • 9 June

    Улс төрийн албан тушаалтныг төрийн захиргааны албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгох шаардлагатай

    Авлигатай тэмцэх газраас Увс аймгийн Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бямбаад шийдвэрийг хүчингүй болгуулах тухай албан бичиг хүргүүллээ. Тус газраас томилогдсон ажлын хэсэг Увс аймагт авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөгөө өгч ажилласан юм. Үүний зэрэгцээ холбогдох зарим шийдвэрийг хянан үзэхэд Увс аймгийн Түргэн сумын ИТХ-ын төлөөлөгч К.Оюунтөгөлдөрийг сумын Засаг даргын …