Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 29 May

    Сайдыг хүлээгээд хүүхдүүд осгох нь ээ? Больмоор юмаа

    Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн асуудал ар араасаа гарсаар байгаа. Багш нь хүүхдээ зоддог, их хэмжээний мөнгө татдаг, багш нар харьцаа муутай гэх мэтчилэн асуудал. Энэ яриа намжаагүй байтал бас л өнөөх Паси бүүк хуудаснаа нэгэн мэдээлэл гарах болж. Энэ бол багш нарын дээрэнгүй харилцаа. Үүнд ч бас Ерөнхий сайд хамаарагдаад явчихаж. Учир нь сургууль дээр айчиллаж байгаа Ерөнхий сайдыг хүлээн …

  • 29 May

    Бямба, ням гарагт Чингисийн талбайд тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг автомашины татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 21 байршилд ажиллаж байна. Энэ 21 байршлийн нэг болох Дүнжингарав худалдааны төв …

  • 29 May

    Динза Цондоолой хоёрт үлгэрүүдийг аврах хүч байгаа болов уу?

    Бийрийнхээ аясаар үлгэр зохиодог шидтэн Үлгэрч өвгөн Хар сүнснүүдэд хорлогдсон байна. Тэрээр бидний дуртай үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорлосон ажээ. Амар сайхандаа жаргаж, аз жаргалаа олдог үлгэрийн баатруудыг аврах хэрэгтэй боллоо. Үүний төлөө хүүхдүүдийн хайртай баатрууд болох Динза, Цондоолой хоёрүлгэрийн ертөнцөд тэмцэлдэж байгаа. Тэдэнд тийм хүч байгаа болов уу, эсвэл үлгэрт хайртай, үлгэр уншдаг, …

  • 29 May

    УИХ–ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд эх үрсийн баярын мэндчилгээ дэвшүүллээ

    Хүүхдийн аз жаргал, ирээдүйн сайн сайхны төлөө хүч хөдөлмөр, мэдлэг, оюунаа зориулж ирсэн үе үеийн ахмадууд, алдар гавьяатнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, бүх хүүхдүүд, нийт ард иргэддээ Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн болон Эх үрсийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье. Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй сэхээтэн залуусын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” …

  • 29 May

    Хүүхэд багачуудын төлөөлөл УИХ-ын даргын урилгаар Төрийн ордонд зочлов

    Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн урлаг, спортын тэргүүний сурагчид болон Хүүхэд, гэр бүл, хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордонд урьж баярын мэндчилгээ дэвшүүлэв. Багачуудын төлөөлөл энэ үеэр Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэн, дурсгалын зураг авахуулж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, …

  • 29 May

    Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “шилдэг сурагч” шагналаар 23 сурагчийг шагналаа

    Олон Улсын болон улс, хотын олимпиадад тэргүүлж, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч Улаанбаатар хотынхоо нэр хүндийг алдаршуулсан 23 сурагчийг шагнах үйл ажиллагаа өнөөдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 29 – ний өдөр боллоо.  Олон Улсын олимпиадад түрүүлж аваргын алтан медаль хүртсэн 4, нийслэлийн төрөлжсөн олимпиадад ахлах ангийн ангилалд аваргын алтан медаль хүртсэн 19 сурагчид нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Шилдэг …

  • 29 May

    Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болж байна

    Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2015.05.29/ Төрийн ордны Их танхимд болж байна. Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн мэндчилгээг Тамгын газрын дарга П.Цагаан уншиж танилцууав. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин нар оролцож …

  • 29 May

    Баянзүрх дүүргийн иргэд бүлгээрээ хашааны газраа барьцаалж зээлд хамрагдана

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийн нэг чиглэлд иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх үйл ажиллагааг тусгасан байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй, тохилог амьдрах орчинг бүрдүүлэх, газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллыг …

  • 29 May

    Хүчингийн 2 хэрэг гарчээ

    2015 оны 05-р сарын 28-с 29-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1289 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 44 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 32 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 3 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 13, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг …

  • 29 May

    Азийн залуучуудын XIII ерөнхий Ассамблейд оролцсон сайн дурын ажилтнуудад сертификат гардууллаа

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтранАзийн залуучуудын  XIII ерөнхий Ассамблей энэ сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” гэсэн сэдвийн дор амжилттай зохион  байгууллаа. Уг чуулганы зохион байгуулалтанд 100 орчим сайн дурын залуус маш идэвхитэй оролцсон бөгөөд сайн дурын ажилтнууд нь хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг угтах, үдэх, орчуулга хийх, ерөнхий зохион …

  • 29 May

    БГД-ын Усан Бассейн Спорт Сургалтын Төв хэнийх вэ?

    Улсын төсөв дор арилжааны шинжтэй байгууллага, төвүүд бий болоод байгааг иргэд болоод дээд шатны хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Улсын гэсэн нэрэн дор мөнгө хүүлэгчид их болоод байна. Жишээлбэл: Дүүргийнхээ иргэдэд зориулсан гэх нэрийдлээр төсөл гаргуулж, батлуулаад өчнөөн оронтой мөнгө улсаас гаргуулчихдаг. Гэтэл тэд тэр үедээ улсын мөнгөөр ард түмнийхээ төлөө хийж байгаа нэртэй ч  хэсэг хугацааны дараа хувийн болоод арилжааны …

  • 29 May

    Монголын киночид шилдэгүүдээ шалгаруулна

    Монголын үндэсний кино урлагийн академи нь Монгол улсад кино урлагийг хөгжүүлэх, Монгол киног дэлхийн түвшинд хүргэж, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчдийн дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах төдийгүй нийгмийг соён гэгээрүүлэх зорилготойгоор 2008 онд үүсгэн байгуулагдсан билээ. Тус Академи нь Монголын кино урлагийн хөгжлийг тодорхойлж, чиглүүлэх ач холбогдол бүхий “Академийн дээд шагнал” гардуулах …

  • 29 May

    Хүүхдийн баяраар хаана, юу болох вэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 06 дугаар сарын 01-нд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга 06 дугаар сарын 01-ний өдрийн 14:00, 16:00 цагуудаас Д.Ганболдын найруулга “Эрх цагаан унага” жүжгийг өөрийн тайзнаа тоглоно. Улсын драмын эрдмийн театр 06 дугаар сарын 01-ний өдрийн 11:00, 13:00 цагуудаас К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг …

  • 29 May

    Ээжтэйгээ үзэх “Түмэн ээж” үндэсний дуун цэнгүүнд урьж байна

    Эх үрсийн баярт зориулан Монголын сайхан ээж нарт Төв цэнгэлдэх хүрээлэнд “ТҮМЭН ЭЭЖ” хүндэтгэлийн үндэсний анхдугаар дуун цэнгүүнийг Эмэгтэйчүүд сэтгүүл, Их майдар төслийн дэмжлэгтэйгээр 2015 оны 5-р сарын 30-ны 11 цагт зохион байгуулах гэж байна. Тус хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ А.Долгор, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ С.Батсүх, МУСГЗ Ш.Гүрбазар, Увертюра хамтлаг, Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр, Төв аймгийн Монгол туургатан театр, Хөвсгөл аймгийн …

  • 29 May

    Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 3 хоног үлдлээ

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …