Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” буюу BRT /Bus rapid transit/ – ийн цаашид хийгдэх техникийн асуудлаар санал солилцов. Уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шөүлхаммэр “Азийн хөгжлийн банкны хамт олны өмнөөс танай …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
22 May
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжсэнээр хуулийн төслийг баталлаа. Үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсэн тул нэгдсэн хуралдааны завсарлагаанаар Төсвийн байнгын хороог хуралдуулж анхны хэлэлцүүлгийг хийлгэсэн юм. Байнгын хорооны …
-
22 May
Чулуун овооны тойргийн замыг хаана
Баянзүрх дүүргийн нутаг Чулуун овооны тойргийн баруун урд замд дулааны шугам шинээр тавих ажил 2015.05.22-ний өдрийн 23 цагаас 2015.05.25-ний өдрийн 06 цаг хүртэл хийгдэх учир дээрх хугацаанд Чулууны овооны тойргоос баруун тийш Нарантуул ОУХТөв хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэвтрэхгүй болохыг мэдэгдье.Зүүн талаас буюу Нарантуул ОУХТ-өөс ирсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн Скай авто сервисийн зүүн гарцаар урагш эргэж Чулуутын 5,7,4-р гудамжаар …
-
22 May
Гадаад хэргийн яамны консулын газраас сэрэмжлүүлж байна
Сүүлийн жилүүдэд манай иргэд хилийн чанадад зорчих нь ихсэж байгаатай холбогдон санаатай, санамсаргүйгээр суугаа орны хууль тогтоомжийг ноцтой зөрчих, гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох ноцтой асуудал цөөнгүй гарах болов. Хар тамхи мансууруулах бодисхил дамнуулан зөөвөрлөх гэмт хэрэг 2015 он гарсаар хоёр удаа гарч манай зургаан иргэн холбогдон саатуулагдаад байна. БНХАУ-аас мансууруулах төрлийн бодисыг хууль бусаар монголын хилээр нэвтрүүлэхийг …
-
22 May
Гэр бүлийн үнэ цэнэ сургалт зохион байгуулагдлаа
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачилгаар өнгөрөгч долоо хоногт Дэлхийн зөн Олон улсын байгууллагын сургагч багш нар Орхон аймгийн Эрдэнэт үйлдвэр ХХК, аймгийн болон сургуулийн нийгмийн ажилтнуудад зориулсан “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт хоёр өдрийн сургалтыг зохион байгууллаа. УИХ-ын гишүүн М.Батчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Хүний амьдралын эцсийн зорилго бол аз жаргал гэдэг. …
-
22 May
Эрүүгийн 61 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газар 2015 оны 5 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгаснаас 6 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 64 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг …
-
22 May
“Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг
“Ази тив 2015 oноос чинагш: Өнө мөнхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрэлд” сэдэвт “Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг Эрхэмсэг зочид оо, Хатагтай, ноёд оо, Никкей чуулганы тухайд Ази тивийн нэр хүндтэй манлайлагчид, эрхэмсэг та бүхэнтэй энэхүү чуулган дээр уулзаж байгаагаа нэр төрийн хэрэг хэмээн үзэж байна. Бидэнд энэ арга хэмжээнд оролцох таатай …
-
22 May
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Оюутолгой гацаанаас гарлаа, одоо Тавантолгойгоо хөдөлгөнө өө
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн АНЭУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөн тэрээр өнөөдөр эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайд “Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж …
-
22 May
Лондонгийн үнэт эдлэлийн дэлгүүрийг дээрэмдсэн 8 хүнийг баривчиллаа
Өнгөрсөн сард Лондонгийн үнэт эдлэлийн гудамжнаас их хэмжээний үнэт эдлэл хулгайлсан 8 дээрэмчинийг баривчиллаа. Сэжигтнүүд 48-76 насны хүмүүс байсан ба тэднийг өнгөрөгч лхагва гаригт Метрополитаны цагдаа нар илрүүлсэн байна. Дээрэмд нийт есөн хүн оролцсон гэж мэдэгдсэн бөгөөд үлдсэн сэжигтнийг эрэн сурвалжлаад байгаа юм. Дээрэмчид нийтдээ 200 сая фунт стерлинг буюу 300 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан юм. Сэжигтнүүд …
-
22 May
Вьетнам улс мах импортлох сонирхолтой байна
БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны Мал эмнэлэг, хорио цээрийн газрын холбогдох мэргэжилтнүүд болон тус улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Phan Dang Duong нар 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр МХЕГ-ын дарга Ш.Раднаасэдтэй уулзлаа. Гадны улс орнууд манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхолтой бол МХЕГ-тай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа …
-
22 May
Өнөөдөр болох зарим үйл явдал
09:00 цагт “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх” GCP/MON/008/GFF төслийн нээлтийн хурал Чингис хаан зочид буудлын “Өргөө” хурлын танхимд эхэлнэ. Утас: 99106727 09:00 цагт “АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал Corporate зочид буудалд эхэлнэ. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын …
-
22 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Тавдугаар сарын 22-ны баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 6-р хороо 13-р хороолол 1, 2, 9В, 14, 15, 16, 18, 21, 22, 22А, 22Б, 24, 29, 31, 44, 48, 51-55, 73, К-1-7, 248-р байр, Дестинейшнь Монголия ХХК, 147, 136-р …
-
21 May
Японы эдийн засаг хурдацтай сайжирч байна
Энэ оны 1-3 дугаар сарын хооронд Японы эдийн засгийн өсөлт илүү хурдацтай болсон талаар мэргэжилтнүүд мэдэгджээ. Ингэснээр тус улсад эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, өнгөрсөн оны уналтаас гарч байгаагийн илрэл гэж ажиглагчид тайлбарлаж байгаа юм. Өмнөх улиралтай харьцуулахад сүүлийн улирлын байдлаар Японы эдийн засаг 0.6 хувиар өссөн ба хоёр дахь улиралдаа дараалан өсөлт үзүүлсэн байна. Эдийн засгийн өсөлтийн дүн ажиглагчдын …
-
21 May
Эмэгтэй цэрэг татлагын үеэр онгон эсэхийг шалгахгүй байхыг шаарджээ
Индонез улсад цэрэг татлагад орж байгаа бүх бүсгүй чүүдийн онгон эсэхийг шалгадаг байна. Тэгвэл Индонезийн Хүний эрхийн төлөө байгууллагаас онгон эсэхийг шалгахгүй байхыг шаардсан талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Онгон эсэхийг шалгах нь эрүү шүүлттэй дүйцнэ хэмээн үзэж, хор уршигтай, доромжилсон үйлдэл юм гэж мэдэгдсэн аж. Бали аралд босон цэргийн анагаах ухааны бага хурал дээр Индонезоос Хүний эрхийн төлөө байгууллага болон Эрүү шүүлтийн хохирогчдыг цагаатгах …
-
21 May
Элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй ХАРВОНИ эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ
АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирүсийг эмчлэх ХАРВОНИ (Ледипасвир 90мг/Софосбувир 400мг) шахмал эмийг Канад улсын Patheon үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол Улсад “Аccess” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортлох, улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ЭМСЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын хурлаар хэлэлцүүлэв. “Gilead Sciences”–н бүтээсэн Совалди-Собосфовир болон Харвони эмүүд зөвхөн элэгний С вирүсийн эсрэг үйлчилгээтэй гэдгээрээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл