ОХУ-ын Батлан хамгаалахын яам 12 мянган алба хаагч, 250 агаарын хөлгийг оролцуулсан томоохон хэмжээний цэргийн сургуулилтыг эхлүүллээ. Энэхүү сургуулилт нь дөрөв хоног үргэлжлэх бөгөөд агаарын хүчний бэлэн байдлыг шалгах “гэнэтийн шалгалт” болж байгаагаараа онцлогтой гэж албаныхан тэмдэглээд байна. Умард Атлантын цэргийн эвсэл болон түүний холбоотнууд ч гэсэн энэ өдрүүдэд цэргийн сургуулилтаа эхлүүлээд байгаа юм. Интерфакс агентлагийн мэдээлсэнээр агаарын дайралтаас хамгаалах …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
27 May
Төрийн жолоог согтуу барьвал…
“Сар бүрийн 1-нд архи хайгаад олдохгүй бол Төрийн ордныг зориорой” гэх явган яриа гардаг боллоо. Эрхэм түшээд чуулганы танхим, байнгын хорооны хурал дээр согтуу сууж, хэл ам нь ээдрэн хэрэлдэхийг үзсэн хүмүүсийн л гаргасан яриа байлгүй дээ. Эсвэл аль нэг сарын 1-ний өдөр Төрийн ордонд орж, архи уусан нөхрийн гаргасан яриа ч байж магадгүй. Ямар ч байсан Төрийн ордноос ямар ч үед архи олддог …
-
27 May
Улс, хот хоорондын 750 тээврийн хэрэгслийг GPS төхөөрөмжөөр хянаж байна
Монгол Улсад Авто тээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойн хүрээнд Авто тээврийн үндэсний төвөөс олон арга хэмжээ зохион байгуулсаар байгаа юм. Энэ удаад Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын үйл ажиллагаатай сэтгүүлчид танилцав. Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын газрын Тээврийн хэлтэс нь улс, хот хооронд орон нутгийн нийтийн зорчигч болон ачаа …
-
27 May
Аж ахуйн нэгжүүд өөрийгөө хянаж, эрсдлээ тооцох боломжтой
“Хяналтын хуудас-эрсдлийг бууруулах баталгаа” сэдэвт сургалт, өдөрлөг энэ сарын 20-ны өдөр Улсын их дэлгүүрийн өмнөх талбай болох Цэрэндоржийн гудамжинд болж өнгөрлөө. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, дотоод ажилтан, худалдан авагч нарт хяналтын хуудасны талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой тус яармагт “Өгөөж”, ”Түмэн шувуут”, “Хатан жолоо импекс” зэрэг хүнсний чиглэлийн 15 албан байгууллага, аж ахуйн нэгж оролцож өөрсдийн …
-
27 May
Дунгаамаа дуун цэнгүүн өнөөдөр маргааш эгшиглэнэ
Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр буюу өнөөдөр, маргааш хоёрхон өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна. Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав нь ардын болон нийтийн дууны арвин баялаг сантай бөгөөд түүний дуулсан “Дунгаамаа” дуугаар үзэгч олон андахгүй таньдаг юм. …
-
27 May
Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайд соёл урлагийн болон худалдаа үйлчилгээний төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн …
-
27 May
Нийслэлд бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/456 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан нийслэлийн Боловсролын газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 0.5 га, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Нуур хороололд 0.5 га, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн эзэмшил газрын баруун …
-
27 May
Дүүрэг бүрт “хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайг хүүхдүүдэд зориулан чимэглэн, 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулна. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос …
-
27 May
Д.Төрбат: Зээлийн төлбөрөө ерээс дээш хоногоор хоцроовол чанаргүйд тооцно
“Муу зээлдэгч”. Банкнаас зээл авсан хүн муу зээлдэгчийн ангилалд багтвал санхүүгийн байгууллагаас дахин зээл авах боломжгүй гэсэн үг. Энэ талаар Монголбанкны Хяналт шалгалтын газрын зээлийн мэдээллийн санг хариуцсан хянан шалгагч Д.Төрбаттай ярилцлаа. -Муу зээлдэгч болчих вий гэх айдас зээлдэгчдэд бий. Ер нь зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг хэрхэн бүрдүүлдэг вэ? -Монголбанк зээлийн мэдээллийн санг анх 1996 онд өөрийн харъяанд байгуулан үйл …
-
27 May
ХV Олон Улсын Залуучуудын Яриа Хэлэлцээрт Монгол залуус оролцоно
Дэлхийн Залуучуудын Ассамблей нь 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж буй Олон Улсын Залуучуудын Яриа Хэлэлцээр ирэх 6 дугаар сарын 22-24-ний хооронд Малайзын Мелака хотноо “Залуучууд ба Зэвсэгт Мөргөлдөөн: Айдасгүй Илэрхийлж, Аюул Заналгүй Хөгжье” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг Дэлхийн Залуучуудын Ассамблей, Мелакагийн Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучууд болон …
-
27 May
Долоон жилийн дараа “дахин учирсан хосууд”
Энэ хөөрхөн бүсгүйг О.Цэнгэл гэдэг. Түүнийг “Боолын гэрээ”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Хамтран амьдрагч” зэрэг кинонд тоглосноор нь уншигч та илүүтэй сайн мэднэ. Нэг хэсэг хувийн амьдрал болон мэдлэг боловсролдоо анхаарал хандуулаад кино урлагаасаа түр хөндийрсөн. Алаг нүдээрээ залуусын сэтгэлийг булгилуулж явсан жүжигчин О.Цэнгэл одоогоос долоон жилийн өмнө жүжигчин Э.Мөнхтөртэй хайр дурлалын романс үүсгэж байсан удаатай. Жүжигчин Э.Мөнхтөрийг “А Capella” …
-
27 May
Шүүх байгуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.26/ хуралдаанаар Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэлээ хэмээн Ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулав. Ажлын хэсэг Монгол Улсын …
-
27 May
Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Энэтхэг Улсын иргэн, Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа. Тэрээр төрөлх Лакноу хотдоо 45000 гаруй сурагчтай, 20 салбар сургууль бүхий “Сити Монтесорри” сургуулийг үүсгэн байгуулсан хүн юм. Тус сургууль Гиннесийн дэлхийн рекордын номд Дэлхийн хамгийн олон сурагчтай Ерөнхий боловсролын сургууль хэмээн бүртгэгдсэн байна. Ноён Жагдиш Ганди нь дэлхий …
-
27 May
Ааш гэж адсага болсон Korean Air
Монголоос Солонгос нислээ. Чингис хаан нисэх онгоцны буудлаас аавдаа үнсүүлээд ээждээ илүүлээд алсыг зорьж буй алгын чинээ охид хөвгүүдээс өгсүүлээд өвчин зовлондоо баригдсан нэгэн өмч хөрөнгөтэй феодалууд гээд үхрийн бөөр шиг Монголын бүх амьдрал Буянт-Ухаагийн хонхороос Инчоны эрэг хүртэл үүлтэй тэнгэрээс дээгүүр үзүүртэй моддын дээгүүр нисч өнгөрсөөр. Дэлхийд гайхагдсан эелдэг гэсэн Korean Air –н “шалганы захиалга”нь хараа муутай иргэдийн нүдний …
-
27 May
Израилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Израиль улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матан Вилнайг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Матан Вилнай нь 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийллээ. Мөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл