Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 19 March

    Дэлхийн усны өдрийг “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэнэ

    Дэлхийн усны өдөр жил бүрийн 03 сарын 22-нд тохиодог билээ. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд, манай орны хувьд Засгийн газрын 2001 оны 224 тоот тогтоолын дагуу “Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах” уриан дор “Дэлхийн усны өдөр”-ийг 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Дэлхийн усны өдрийг Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын …

  • 19 March

    Яармагийн явган хүний замын ажил энэ онд хийгдэж дуусна

     Өнгөрсөн хугацаанд зам барилгын ажлын хүрээнд шинээр болон сэргээн засварласан явган зам, тохижилтын ажил нилээдгүй хийгдсэн боловч хот төлөвлөлт байгуулалтын бодлогод нийцүүлээгүй, холбогдох норм дүрмийг баримтлан ажиллаагүй, ажлын гүйцэтгэл муу зэргээс хамааран явган замын зорчих эгнээ нарийссан, эвдэрч, сул шороон хөрсийг бий болгож байгаа нь иргэд автозамаар явахдаа осолд өртөх эрсдлийг бий болгодог байна. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын архитиктуур төлөвлөлтийн …

  • 19 March

    Яармагын зам дагуух хонгилын ажил хийгдлээ

    Улсын Их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чил хандлагын хүрээнд нэг төвт хотоос олон төвт хот болон хөгжүүлэхээр төлөвлөсөн байдаг бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан нэг дэд төв нь Яармаг, Буянт-Ухаа орчмын дэд төвийг барьж байгуулахад бэлтгэн инженерийн дэд бүтцийн системийг барьж байгуулах юм. 2012-2014 онд барилга угсралтын ажил хийгдсэн …

  • 19 March

    ШӨХТГ, МҮЭХ-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Өнөөдөр ШӨХТГ, МҮЭХ хоёр байгууллага ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааг эхлүүлэх болоод байна. Бид хуульд заасан чиг үүргийн дагуу иргэд, хөдөлмөрчдийн ажиллах нөхцөлийг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийн хэт өсөлтөөс хамгаалах, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн …

  • 19 March

    Шинэ эргэлт дагуулсан ширээний теннисний УАШТ хөшгөө хаалаа

    Монголын ширээний теннисний холбоо, “Эй-Ар-Би “ компанитай хамтран зохион байгуулсан 2015 оны ширээний теннисний насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах  49 дэх удаагийн тэмцээн “Оч” клубт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн тэмцээн нь ганцаарчилсан болон эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд болсон. Эрэгтэй 80, эмэгтэй 140 тамирчин өрсөлдөж 1958 онд хамгийн анхны улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж байсан тус холбоо ийнхүү 49 …

  • 19 March

    Хайкугийн гурамсан номын нээлт болно

    Монголын яруу найргийн нэрт төлөөлөгч,  МУСГЗ, Хэл бичгийн ухааны доктор /Ph.D/, Үржингийн Хүрэлбаатар монголын анхны хайкугийн гурамсан  номуудын нээлтийг хийхээр болжээ.  “Чөдөр гурвалжин”, “Тархины фитнесс”, “Гандирсан” хайку шүлгийн гурамсан номын хурим 03-р сарын 24-нд Соёлын төв өргөөний зүүн жигүүрт байрлах Монголын уран зургийн галерейн их танхимд болох ба Дэлхийн хайкугийн холбооны захирал, Токиогийн Мэижи Их сургуулийн профессор Банья Нацуиши, Япон …

  • 19 March

    Нийслэлд 7 төрлийн шашинд хамаарах 20 шахам урсгал чиглэл албан ёсны зөвшөөрөлтэй байна

    Нийслэлийн статискийн газраас сүм, хийд шашны байгууллагын 2014 оны тооллогын үзүүлэлтийг танилцууллаа. Хуралд 9 дүүргийн төлөөлөл болон Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар, нийслэлийн татварын газрын төлөөлөл ирж тооллогын үр дүнтэй танилцаж санал бодлоо хуваалцлаа. Тооллгыг 9 хүний бүрэлдэхүүнтэй 15-21 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн байна. Тус тооллогын статистик үзүүлэлтийг танилцуулья. Д.Тэргэл

  • 19 March

    Монголын анхдагчид хуралдана

    “Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбоо”-ноос өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 3 сарын 20-нд буюу өнөөдөр Хаан Банкны төв байранд Монгол Улсын анхдагч оюунлаг хүчний их хурал болох талаар мэдээлэл өгсөн юм. Тус хурлаар Монголын анхдагч нарыг үндсэн хуульд оруулах, 2015-2019 онд ажиллах Бүтээгч иргэдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгчийг сонгох  гэсэн 2 асуудлыг хэлэлцэх гэнэ. Хуралд Монголын бүх анхдагч нар цуглах аж. …

  • 19 March

    Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 2015 онд шинэчлэгдэнэ

    Барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийг үр дүнтэй хөгжүүлэх асуудлаар санал солилцох гурван талт уүлзалт ярилцлага МҮЭХ-нд боллоо. Уулзалт ярилцлагын зорилго нь барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар талууд хоорондоо харилцан санал солилцох, цаашид хамтран явуулах ажлаа тодорхойлох юм. МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Оюунтунгалаг: “Хөдөлмөрийн яамнаас Салбарын цалингийн …

  • 19 March

    Гэр бүлийн зориулалттай газрын дэд бүтцийг хувийн хэвшлийнхэнтэй шийдвэрлэхээр төлөвлөж байна

    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Иргэнд өмчлүүлэх 52 байршлын нийгмийн дэд бүтцийн газрын тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. Нийслэлийн ИТХ-ын 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай …

  • 19 March

    Гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн дэргэдэх Гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн гадна зар сурталчилгааны байгууламжид дагаж мөрдөх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Нэмэлт өөрчлөлтөд Гадна сурталчилгааны төлбөрийг 3 зэрэглэлд хувааж тогтоох, дүүргийн Засаг даргын орлогч, олон нийтийн төлөөллийг “Зөвлөл”-ийн бүтцэд нэмж оруулах, журмыг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг нарийн тодорхой болгох, сурталчилгааны байгууламжид сурталчилгаа байрлуулаагүй үед нийгмийн …

  • 19 March

    Хүрэл медаль хүртсэн Монголын хоккейчид арабуудтай зодолдов

    Азийн хоккейн холбооноос зохион байгуулсан “Сhallenge Cup” тэмцээн Тайваны Тайпэй хотноо болж байгаа билээ. Монголын шигшээ баг Арабын нэгдсэн Эмиратын багтай тоглож байхад талбайн шүүгч илт буруу шүүжээ. Үүнээс болж хоёр багийн тамирчдын дунд зодоон гарсан байна. Хоккейчдын  цохиураа өргөөд л бие бие рүүгээ дайрдаг зан монголчуудад ч арабуудад ч байдаг аж.  Ажиглагчдын хэлж буйгаар  шүүгч алдаа гаргаж буруу шүүсэн нь …

  • 19 March

    Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

    Ухаалаг гар утас дэлхий дахинд хүчээ авч өдөр ирэх тусам сайжрахын хэрээр үнэ нь ч мөн адил өссөөр байгаа. Хүмүүс энэхүү шинэ техник технологийг хэрэглэж өөрийн болгохын тулд юу ч хийхээс буцахгүй байх болжээ. Учир нь өсвөр насны нэгэн охин дэлхийг байлдан дагуулж буй “Apple” брэндийн “IPhone4″ утастай болохын тулд онгон биеэ үнэлжээ. Энэ тухай “Biznewschina” мэдээлсэн бөгөөд охин Twitter-ийн …

  • 19 March

    Засгийн газрын Х байр 6,7 тэрбумаар зарагджээ

    Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 90, 111 дүгээр тогтоолоор Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын харьяа Засгийн газрын байруудын нэгдсэн захиргааны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Засгийн газрын Х байрыг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ Энэхүү дуудлагын худалдааг өчигдөр Төрийн өмчийн хорооны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Дуудлагын худалдаанд 3 оролцогч оролцсоноос хамгийн өндөр …

  • 19 March

    Архидан согтуурахтай тэмцэж байна

    Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 411 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 297 супермаркет, 1904 хүсний дэлгүүр, 198 баар, шөнийн клуб, 491 ресторан, зоогийн газар, 424 кароаке, 429 кафе, паб зэрэг бүртгэлтэйгээр нийт 3743 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2014 оны 427 гэмт …