Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 25 May

    УИХ-ын дарга З.Энхболд шинэ нисэх буудлын ажлын явцтай танилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.05.23/ Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал баригдаж буй Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг “Хөшигийн хөндий”-д ажиллаж, Олон улсын нисэх онгоцны буудлын ажлын явцтай танилцав. Шинэ нисэх буудал нь иж бүрэн цогцолбор бөгөөд дараах хэсгээс бүрдэж байна. Том оврын хүнд даацын онгоц буух, хөөрөх зурвас, явгалах зам, онгоц байршуулах талбай /перон/, …

  • 25 May

    “УИХ-ын цом-2015”-ын шилдгээр Монгол банк шалгарлаа

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Улсын Их Хурлын цом-2015” урлаг, спортын наадмын үйл ажиллагаа тавдугаар сарын 23-ны өдөр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөн, цомын аваргууд тодорлоо. Сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчдыг Авлигатай тэмцэх газрынх тэргүүлсэн бол Монголбанкны баг удаалж, гуравдугаар байрыг Санхүүгийн зохицуулах хорооны тамирчид хүртлээ. Эмэгтэй баг тамирчдыг УИХ-ын Тамгын газрын …

  • 25 May

    Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын талаас Гадаад хэргийн сайд Тони Брам нар гарын үсэг зурлаа. Монгол Улсын зүгээс НҮБ-ын …

  • 25 May

    З.Энхболд: 11000 хүнийг шоронд хийсэн юм шиг ярихаа болих хэрэгтэй

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.05.22.Баасан гараг/ үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Хууль зүйн сайдад тавьсан асуулгын хариу болонЭдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл хэлэлцэхтэй холбогдуулан Сангийн сайдад тавьсан асуулгын хариуг тус тус сонсов. Асуулгын …

  • 25 May

    Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн “Хүндэт доктор” цол гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Ази, Номхон далайн “Рицүмэйкан” их сургуулийн “Хүндэт доктор”-ын  цол гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ази, Номхон далайн “Рицүмэйкан” Их сургуулийн захирал Ш.Коренага “Хүндэт доктор”-ын цолыг гардуулах  ёслолын үеэр хэлсэн үгэндээ: Ноён Ерөнхийлөгч өө, Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Эрхэмсэг Ноён Цахиагийн Элбэгдорж Танд Рицүмэйкан Ази, Номхон далайн их сургуулийн Хүндэт Докторын цол олгож байгаа нь бидний хувьд …

  • 25 May

    Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 7 хоног үлдлээ

    Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …

  • 25 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ

    Тэрээр “Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд үр ашиг хүртэх харьцааг тогтвортой хадгалах зарчмыг үндэслэн өмнөх жилүүдэд хуримтлагдаад байсан хувь нийлүүлэгчдийн асуудлыг шийдвэрлэж, улмаар төслөө үргэлжлүүлэх, тодруулбал нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг сэргээн эрчимжүүлэх  асуудлаа шийдэж, гарын үсэг зурлаа.  Олон улсын нэр хүнд бүхий 14 банк, санхүүгийн байгууллагаас хамгийн багаар бодоход 4,2 тэрбум, нийтдээ 6 …

  • 25 May

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    10:00 цагт МХЕГ-аас явуулж буй хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах “Эрүүл хөрс-Эрүүл хүнс” нэг сарын аяны хүрээнд ХХААЯ-тай хамтран “Эх орны хүнс-Эрүүл хүнс” сэдэвт үндэсний үйлдвэрлэгчдийн өдөрлөгийг ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд зохион байгуулна. Утас: 99072224, 91887887 11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулж хуулийн төслийн …

  • 25 May

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Тавдугаар сарын 25-ны даваа гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянгол дүүрэг 10.30-18.00 цагт: 20-р хороо Комплекс импорт, Хархорин зах, тэр орчмоор, Хан-Уул дүүрэг 10.30-18.00 цагт: 2, 3-р хороо Шаравын 43, Эрчим хүчний 49, 21, Арьс ширний 19, 50-р байр, 19-р хорооллын 3, 4-р …

  • 23 May

    Осама Бин Ладены гэр бүлийнхэндээ бичсэн захидал

    АНУ-ын Засгийн газар Аль-Каида бүлэглэлийн толгойлогч асан Осама Бин Ладентай холбоотой бичиг баримтуудыг лхагва гарагт олон нийтэд дэлгэсэн байна. Үүнд нийтдээ 103 цаасан материал болон дүрс бичлэг байсан бөгөөд түүний зарим хувийн захидлыг англи хэл дээр орчуулжээ. Бичиг баримтуудын олонх нь араб хэл дээр байгаа гэнэ. Түүнчлэн Осама Бин Ладен англи хэл дээр эдийн засаг, цэрэг армитай холбоотой олон ном …

  • 23 May

    Korean Air-ийн захирлын охин суллагджээ

    Korean Air-ийн захирлын охин суллагджээ Өмнөд Солонгосын Korean Air компанийн гүйцэтгэх захирлын охин Чо өнгөрсөн хоёрдугаар сард ёс бус үйлдэл гаргаж, үйлчилгээний ажилтныг доромжилсон хэргээр баривчлагдсан юм. Чод үйлчлэгч самар авч ирж өгсөн ч буруу самар байсан гэдэг шалтгаанаар онгоцны гарах хаалга руу эргэн очиж, үймээн дэгдээсний сацуу нислэг саатуулсан гэм буруутай юм. Шүүхээс түүнд нэг жилийн ял оноосон ч …

  • 23 May

    СЭРЭМЖҮҮЛЭГ: Хийлдэг бөмбөлөг хүүхдүүдэд аюул заналхийлж байна

    Удахгүй хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг хүүхдийн баяр болох гэж байна. Жилд ганц тохиох эл өдөр бяцхан хүүхдүүд ёстой л эрхээ эдэлж хүссэн тоглоомоо ээж аваараа авахуулдаг байх. Эл баярын өдрөөр ч хүүхдэд зориулсан чанартай чанаргүй олон тоглоом Хятадаас орж ирдэг билээ. Тэгвэл бидний бяцхан үрсийн хөөргөж тоглох дуртай хийлдэг бөмбөлөг аюултай учир Хятадын зах зээл дээр хориглосон байна. Учир нь …

  • 23 May

    Эхийнхээ ачийг хариулах ганц л арга бий

    Чамайг ээждээ хэлнэ дээ… Энэ үгийг та хэзээ нэгэн цагт хэлж л байсан биз дээ. Хэрэв санахгүй бол чангаар эсвэл зүрхэндээ “Чамайг ээждээ хэлнэ дээ” гээд хэлээд үз.  Таныг гомдоосон, уурлуулсан, ер таагүй сэтгэгдэл төрүүлсэн хэн нэгнийг ээждээ ховлочихвол юу болох бол… Арваннэгдүгээр сарын 13-нд намрын адаг сарын шинийн 22 байлаа. Энэ бол бурхан багш эхийнхээ ачийг хариулсан их дүйчин …

  • 23 May

    “Гэгээн муза-12” наадмын улаан хивсний ёслол өнөөдөр болно

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Гэгээн муза-12” наадмын улаан хивсний ёслол өнөөдөр 15:00 цагт УДЭТ-ын үүднээ болно. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар НЗДТГ, БСШУЯ, УДЭТ, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн Театр, Монголын Урлагийн Залуучуудын Холбоо зэрэг байгууллага ажиллаж байгаа юм. Ингээд энэ жилийн “Гэгээн Муза”-д нэр …

  • 23 May

    Энгийн паспорттай иргэнд олон удаагийн виз олгоно

    Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “Хэлэлцээгээр хоёр орны харилцааны талаар илэн далангүй санал солилцсондоо баяртай байна. Монгол Улс ардчилал,эрх чөлөө, хуулийн засаглалыг эрхэмлэн дээдэлдэг.Тиймээс бид Монгол Улстай цаашид ч дотно түншлэх хүсэлтэй байна. …