Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх …
Мэдээ мэдээлэл
June, 2022
-
29 June
Төрийн өмчит зарим компанийг биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталлаа. Засгийн газрын энэхүү шийдвэртэй холбоотойгоор жагсаалтад багтсан хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэмэлт хувьцаа гаргах тоо хэмжээ, нэгж үнийг тогтоох, нэмэлт хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авахыг компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох эсэх, …
-
29 June
Монгол зохиолчдын зохиол бүтээлийг орчуулан, БНХАУ-д түгээх тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Соёлын яам Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний хэвлэл мэдээлэл, хэвлэлтийн газартай Сонгодог бүтээлийг харилцан орчуулж, хэвлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Тус санамж бичгийн дагуу хоёр орны утга зохиол, ном хэвлэлийн салбарын сонгодог болон орчин үеийн шилдэг 100 гаруй бүтээлийг харилцан орчуулж, хэвлэн нийтэлж, түгээх ажлыг хамтран зохион байгуулах юм. Ингэснээр Монгол Улсын сонгодог, шилмэл ном …
-
29 June
Завхан аймагт дулааны шугам сүлжээг нэмэгдүүлж, Арцсуурь-Нарийнсухайт -Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийлээ.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цар тахал, улс орны эдийн засаг, дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, үүнээс үүдсэн хүндрэлүүд, авч буй арга хэмжээний талаар ярьж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулан, авилга, хүнд суртлын эсрэг тэмцэл, ҮХНӨ хийх хэрэгцээ …
-
29 June
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсэв. Мөн Монгол, Австралийн хооронд дипломат …
-
29 June
С.Нарангэрэл: 1992-1996 оны парламент Шинэ Үндсэн хуулийг “амь” оруулж байлаа
Байнгын ажиллагаатай парламентын засаглалтай болсны 30 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн асан, академич С.Нарангэрэлтэй ярилцлаа. -1992-1996 оны УИХ-д та гишүүнээр сонгогдон ажилласан. Ямар онцлогтой парламент байв. Ямар хуулиудыг баталж, хэрэгжүүлж ажиллав. Энэ талаар яриагаа эхэлье? -1992 онд баталсан анхны Үндсэн хуулийн дагуу эмхлэн байгуулсан УИХ-ын бүрэлдэхүүнд орж ажилласандаа талархаж явдаг. 1992-1996 оны УИХ-ыг цөөн үгээр тодорхойлбол, дахин хэзээ ч давтагдашгүй …
-
29 June
Өсвөрийн байгаль хамгаалагч Э.Энх-Хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай уулзлаа
Загас тэжээх сонирхол, хоббиндоо хөтлөгдөн загасны төрөл зүйлийг андахгүй сайн судалж, мэдсэн энэ хүүг Э.Энх-Хүслэн гэдэг. Тэрбээр одоо 13 настай, 8-р ангийн сурагч. Өсвөрийн идэвхтэн байгаль хамгаалагчдын төлөөлөл болж, Э.Энх-хүслэн хүү байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Цэнгэг усанд амьдардаг загас, түүний төрөл зүйл, хамгаалах асуудлаар байгаль орчны сайдтай тэрбээр санал, бодлоо хуваалцаж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хамтран …
-
29 June
Наадмын тасалбарыг долдугаар сарын 1-нээс www.enaadam.mn сайтаар борлуулна
Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс анх удаа цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм. Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52.500, сүүдрэвчгүй нь 42.000 төгрөгөөр борлуулагдана. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм. Иргэд www.enaadam.mn цахим …
-
29 June
Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүллээ
Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн. Нийслэлийн зүгээс орон сууцны орц, гарцыг нээхээр зам тавих талбайд өртсөн “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион …
-
29 June
“Чингис хаан” онгоцны буудал руу явах автобусны үнэ, цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг зорих иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Тодруулбал, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Драгон авто вокзал-5 шар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр-120 мянгат” гэсэн чиглэлд үйлчилж эхлээд байна. Эдгээр чиглэлийн цагийн хуваарь болоод үйлчилгээний үнэд өөрчлөлт орлоо. Цагийн хуваарь: …
-
29 June
Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь МСҮТ ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэллээ
Өмнөговь аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ. Ирэх хичээлийн жилд тус МСҮТ-д төмөр замын замчин, вагон үзэгч, засварчин, зүтгүүрийн туслах машинч, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч, ДТХ-ын монтёр, өртөөний жижүүр, найруулагч зэрэг мэргэжлүүдээр суралцагчдыг элсүүлэх аж.
-
29 June
С.Амарсайхан:Хүнсний аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна
Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн корпораци хамтран “Монгол мах” төслийг өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт түшиглэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг төсөл нь мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдийн тоог нэмэгдүүлэх, монгол махыг олон улсад брэнд болгох, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын эрх зүйн орчинг сайжруулах зорилготой. Мөн төслийн хүрээнд малын …
-
29 June
“Милан-Кортина 2026” жендэрийн тэгш байдалд хамгийн ойртсон Өвлийн олимп болно
Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөл хуралдаж, спорт холбоодоос ирсэн санал дээр үндэслэн “Милан-Кортина 2026” өвлийн олимпын хөтөлбөрт найман шинэ төрөл нэмэхээр боллоо. Эмэгтэй тамирчдын оролцоог дэмжихэд чиглэсэн энэхүү өөрчлөлтийн үр дүнд өвлийн олимпод оролцогчдын 47 хувь нь эмэгтэйчүүд байхаар болж байна. Энэ нь “Бээжин 2022” олимптой харьцуулахад гурван хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд ингэснээр “Милан-Кортина 2026” нь жендэрийн тэгш байдалд …
-
29 June
НОБГ:Голын усанд живж байсан 34 иргэний амь насыг авран хамгааллаа
Гол, усны ослоос иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт болон завьт эргүүл энэ сарын 15-аас эхлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд НОБГ-ын бие бүрэлдэхүүн, Аврах ангийн аврагчид буцалтгүй нэрвэгдэгч 7 иргэний цогцсыг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, голын усанд живж амь насаа алдах эрсдэлтэй 34 иргэний амь насыг авран …
-
29 June
Дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар “Наад” лайв тоглолт хийнэ
Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар наадмын өдрүүдийг тохиолдуулан “Наад” хэмээх нэртэй Live concert хийхээр болжээ. “Наад” лайв концерт долдугаар сарын 9-ний 19:00 цагт “Зайсан хилл” цогцолборын 3 давхарт байрлах Z’Terra рестораны задгай талбайд болох юм. Дуунд дуртай түмнээ нэгэн үдшийг ардын урлагаар цэнгэж, амтат дарсаар дайлуулж, өв соёлоороо бахархаж, үндэсний хувцасаараа гоёж наадахыг уриаллаа.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл