Мэдээ мэдээлэл

August, 2022

  • 10 August

    Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа. Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан …

  • 10 August

    Монгол улс ФАТФ-ын гишүүн бус орнуудаас зөвлөмж 15-ын үнэлгээг ахиулсан анхны улс боллоо

    Санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ)-ын Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ээс Малайз Улсын нийслэл Куала Лумпур хотод “Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн уулзалт”-ыг 2022 оны долдугаар сарын 24-28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Уулзалтад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан болон холбогдох албан тушаалтнууд Монгол Улсыг төлөөлөн ФАТФ-ын Зөвлөмж 15-ын үнэлгээг амжилттайгаар хамгаалж оролцсон.   ФАТФ-ын Зөвлөмж 15-ын …

  • 10 August

    Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна

     Улсын хэмжээнд он гарсаар 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 77 удаагийн усны ослоор 75 хүн амь насаа алджээ. Үүний 58 нь том хүн, 17 нь хүүхэд байгаа юм.    Гол, усны осол нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна. Иймд: – Гол, мөрөн …

  • 10 August

    Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн тариалсан нарийн ногоог хүнсэндээ хэрэглэж эхэллээ

    Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид байгууллагынхаа хашаанд 7х18 харьцаатай хүлэмж барьж, 5 төрлийн нарийн ногоог /бууцай, юуцай, өргөст хэмх, улаан лооль, салатны навч/ тарьж, ургуулан, хоол, хүнсэндээ хэрэглэж эхэллээ. Мөн алба хаагчид “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бургас, хайлаас, улиасны 4500 үрсэлгээ тарьж, үрсэлгээ 90% хувийн ургалттай байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарас мэдээллээ.

  • 10 August

    Алба хаагчид 5-15м гүнд шумбалт хийж, туршлага дадлагаа нэмэгдүүлэв

    Архангай аймгийн Онцгой байдлын газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор гүний уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургуулийг Өгий нуурт зохион байгууллаа. Дадлага сургуульд Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хамрагдаж, 5-15м гүнд шумбалт хийж, дадлага туршлагаа дээшлүүлсэн юм. Мөн алба …

  • 10 August

    Г.Шүхэрбаяр:Энэ өдөр манай гэр бүлийн хувьд гурван баяр тохиодог

    Монголчууд бид хамгийн ховор нандин, нэн чухал зүйлийн тухай ярихдаа “өдрийн од шиг” хэмээн зүйрлэдэг билээ. Тэгвэл энэ удаа бид Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдаасаа өвөрмөц, содон нэртэй алба хаагчдаа онцлон танилцуулж байна. Ахлахахлагч Г.Шүхэрбаяр нь ОБЕГ ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэнхайх, аврах салбарын аврагчаар ажилладаг юм. – Таны нэр, мөрөөдөлтэй чинь холбогдсон байна. Бас л сонин тохиол шүү? …

  • 10 August

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-д монгол уран бичлэгээр бүтээсэн НҮБ-ын дүрмийг гардуулав

    Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ойг тохиолдуулан манай улсын хүүхдүүд тус байгууллагын Дүрмийг монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлэх аян өрнүүлсэн. Уг аянд Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотыг төлөөлсөн 11-19 насны 37 шилдэг уран бичээч хүүхэд оролцсон билээ. ГХЯ-нд тэднийг төлөөлж 12 хүүхэд Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешид үндэсний монгол бичгээр НҮБ-ын Дүрмийг бүтээсэн …

  • 10 August

    Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, говийн бүс нутгаар аагим халуун байна. 2022 оны 08 сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун …

  • 9 August

    Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж …

  • 9 August

    З.Төмөртөмөө:Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах засварын ажлууд хийгдэж байна

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр нийслэлийн Баянгол дүүрэгт ажиллалаа. Тэрбээр цэцэрлэгүүдийн хүртээмж, цэцэрлэг, сургууль, орон сууцны барилгад хийгдэж буй их болон урсгал засварын явцыг үзэж, холбогдох албаныхантай зөвлөлдөв.  Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: -Хичээлийн шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, гадна өнгө үзэмжийг сайжруулах, дээвэр, …

  • 9 August

    “Тамгагүй төр” жүжгийн нэвтрүүлгийг NTV телевиз маргааш шууд дамжуулна

    “Тамгагүй төр” жүжгийн 100 дахь тоглолтын эргэн тойрон дахь нэвтрүүлгийг  NTV телевиз маргааш буюу 2022 оны 8 сарын 10-нд шууд дамжуулах гэж байна. Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “Hero entertainment” продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ. Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд …

  • 9 August

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарилаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Олон улсын хамтын нийгэмлэг, дэлхий нийтийн өмнө тулгарч буй …

  • 9 August

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд НҮБ үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улс ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хүний эрхийг хангах, ядуурлыг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин …

  • 9 August

    Г.Занданшатар:Манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг өнөөдөр (2022.08.09) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутеррешийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд НҮБ, түүний системийн байгууллагууд нь Монгол Улсын …

  • 9 August

    Германы тамирчин Гиидо Кунзе Монголд дугуйгаар аялж, Гиннесийн амжилтыг тогтооно

    ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл 2600 км замд дугуйн аялал хийхээр төлөвлөсөн билээ. Тэгвэл тэрбээр уг аяллынхаа зургаа дахь өдөртэй золгож буй бөгөөд өдөрт 350-400 км замыг туулсаар өнөөдөр Улаанбаатар хотод ирээд байна. Гиннесийн олон дээд амжилтын эзэн болсон уг тамирчныг Улаанбаатар хотноо саатах үеэр …