МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтэй Монголын самрын экспортод тулгараад байгаа асуудлаар ярилцлаа. -Самар экспортлогч аж ахуйн нэгжүүдэд МҮХАҮТ гарал үүслийн гэрчилгээг ялгавартай олгож байна гэх асуудлын талаар та тайлбар өгөхгүй юү? -Юуны түрүүнд, хуулийн дагуу ном ёсоороо хийж буй экспортын гэрчилгээ саадгүй гарч байгаа гэдгийг хэлье. Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч …
Мэдээ мэдээлэл
September, 2022
-
23 September
Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн хөгжлийн 2023 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Уг төслийг хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, засаглалын бодлого, ногоон хөгжлийн бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого гэсэн 6 бүлэг, 21 зорилт, 432 арга хэмжээ бүхий нийт 2,609.3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэйгээр хэрэгжүүлэхээр тооцсон. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 286.6 …
-
23 September
Хагалгаа хийсэн эмч өвчтөнөөс мөнгө авсан үйлдэлд ял оногдуулав
Иргэн Мөнх нь 2018 оны 5 дугаар сард хөлөө гэмтээн улмаар мэс засалд орсон бөгөөд тухайн үед эмчлэгч эмч Ганаад хандан “Танд маш их баярлалаа, та надад дансаа өгөөч” гэснээр эмчлэгч эмч Ганаа нь өвчтөн Мөнхөөс 500.000 төгрөгийг Хаан банкны дансаараа шилжүүлэн авсан. Мөн 2 жилийн дараа буюу 2020 онд хөлийн шилбэний хадаасаа авхуулахаар урьд хагалгаа хийсэн эмч болох …
-
23 September
“Улаанбаатар түншлэл – 2022” олон улсын үзэсгэлэн яармагт гадаадын 70, дотоодын 30 гаруй компани оролцож байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-тай хамтран зохион байгуулж буй “Улаанбаатар түншлэл – 2022” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ. Жил бүрийн намар зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэн яармагт энэ жил Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Тайвань, Оросын Холбооны Улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж, хүнс, хөдөө …
-
23 September
Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно
Энэ жил автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар есдүгээр сарын 25-ны ням гаригт зохион байгуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм. Тус өдрийн зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР УРЛАГ, СПОРТЫН ОЛОН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны …
-
23 September
“Автомашингүй өдөр-2022”-өөр нийтийн тээврийн 39 чиглэлд өөрчлөлт орно
Есдүгээр сарын 25-нд зохион байгуулах “Автомашингүй өдөр-2022” нэгдсэн арга хэмжээний хүрээнд томоохон зах худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах бөгөөд нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно. Тодруулбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, …
-
23 September
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна.2022 оны 09-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 хэм, Хангай, Хөвсгөлийн …
-
22 September
“Бэхэн зүрх” кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно
“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтарч буй. Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллаж буй бөгөөд энэхүү кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллаж буй бүрэн хэмжээний анхны уран …
-
22 September
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дэлхий нийтийг энх тайванд уриалав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт чуулганы дарга аа, Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы дарга Чаба Көрөши Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл …
-
22 September
Гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэн Брюссель хотод гарлаа
Монгол, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жил, Парламент хооронд харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд “Монголын соёлын өдрүүд“ арга хэмжээг Бүгд Найрамдах Франц Улсын Парис, Бельгийн Вант Улсын Брюссель хотод зохион байгууллаа. Арга хэмжээний онцлох хэсгийн нэг нь МГЗНХ-ны гишүүн, Мастер гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Splendeur de Mongolie“-“Үзэсгэлэнт Монгол орон” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэн …
-
22 September
Бүх ард түмний спортын наадамд Баянзүрх дүүрэг, Хэнтий аймаг тэргүүлэв
Монголын бүх ард түмний спортын наадмын шигшээ тэмцээн энэ сарын 9-18-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадамд 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4500 гаруй тамирчин 561 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Дүн гарахад дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 49 алт, нийт 101 медальтайгаар тэргүүллээ. Чингэлтэй, Баянгол дүүргүүд 57, 55 медальтайгаар удаалав. Аймгуудаас Хэнтий 23 алт, нийт 49 медаль хүртсэн амжилтаар өнгөлж, Орхон, Увс, Хөвсгөл …
-
22 September
С.Бямбацогт: Аравдугаар сарын 30-наас эхлэн Дархан руу шороон замаар явахгүй байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр”Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 20 орчим км хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замаас 160 гаруй км нь хатуу …
-
22 September
“Анир” поп оркестрын нээлтийн тоглолтыг товложээ
Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй “Анир” поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолт аравдугаар сарын 1-нд “Corporate Convention Centre”-т болно. Урлагийн салбарт 20 гаруй жилийн түүхтэй “Анир” дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй энтертайнмент чиглэлийн “поп оркестр” нь монголын анхны хувийн мэргэжлийн оркестр гэдгээрээ онцлог юм. Цоо шинэ өнгө төрх, уран яруу эгшгийг анирдаж, мэдрэмжийн …
-
22 September
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн намрын уулзалт, сургалт болов
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс намрын уулзалт, сургалтыг есдүгээр сарын 17-ний өдөр зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтаар “Зууны мэдээ” сонин сэтгүүлч П.Амгаланбаяр жендерийн хэвшмэл ойлголтыг эвдэх зорилгоор бичсэн эрэгтэй сувилагчийн тухай “10 мянгад нэг тохиох эрэлттэй мэргэжлийн эзэн” бүтээлийнхээ тухай, GoGo.mn сайтын сэтгүүлч Б.Нямдарь “ШИНЭ хорихын дэргэдэх ХУУЧИН бага сургууль” цуврал сурвалжилгынхаа түүхийг хуваалцлаа. Сэтгүүлч Б.Нямдарийн асуудал хөндсөн 7 цуврал сурвалжилгын дараагаар …
-
22 September
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Халх гол орчмоор хур тунадас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна. 2022 оны 09-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл