Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Э.Сарантогос, Монгол Улсаас Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон П.Сэргэлэн нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд нарт Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг удирдан ажиллах өндөр …
Мэдээ мэдээлэл
May, 2022
-
19 May
Д.Цогтбаатар:Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил
Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, М.Оюунчимэг, Х.Булгантуяа, Н.Учрал, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням, Т.Доржханд, Э.Батшугар, Д.Ганбат, С.Одонтуяа нар өнөөдөр Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдад санал хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар мэдээллийн эхэнд, Иргэдийг хувцаслалтаар ялгаварлан гадуурхах нь ардчилсан нийгэмд хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод Төрийн ордонтой танилцах, сонгогч нар гишүүдтэй уулзах үед …
-
19 May
Хөгжлийн банк:201.9 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан энэ сарын 17-ны өдөр боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул хийв. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 38 зээлдэгч …
-
18 May
“Тиффани Мед” эмнэлгийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Жил бүрийн 5,10-р сард “Бүх нийтээр мод тарих өдөр”-өөр байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд энэ өдрийг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Байгалиа бүтээе” уриан дор зохион байгуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Тиффани Мед” эмнэлэг, “Базура дизайн” , “Базура Констракшн” ХХК, “Эбо даймонд” ХХК, “VAST content marketing agency” нийт …
-
18 May
Хүний нөөцийн бодлого
Төмөр замын шинэ төслүүдэд шаардлагатай хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, төмөр замын мэргэжлийн их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутнуудын онолын мэдлэгийг баталгаажуулах, тасралтгүй хөгжүүлэн, чадварлаг, бүтээлч, тогтвор суурьшилтай хүний нөөцийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.
-
18 May
Д.Сумъяабазар: Нийтийн тээвэрт цахим шилжилтийг үндэсний компаниудтай хамтран хэрэгжүүлнэ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Засгийн газраас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцууллаа. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. -Нийтийн тээврийн парк шинэчлэлийг ямар санхүүжилтээр хийх вэ? -Дотоодын болон гадаадын эх үүсвэрээр хийнэ. Хятадын Хөгжлийн банк, Экспорт-Импортын банк болон Монголын дотоодын банк гэсэн схемээр явж байна. Бид богино хугацаанд нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийхээр …
-
17 May
УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Тэрбээр ардчилсан нийгэмд төр иргэддээ нээлттэй байх нь зүй ёсны хэрэг гэдгийг онцлоод, Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох журмыг боловсруулж, танилцуулахыг үүрэг, чиглэл болголоо. Энэ хүрээнд: 1.Төрийн ордонтой танилцахаар ирсэн иргэдийн хувцаслалтад тавигдах ёс зүйн шаардлага буюу “дресс код”-ыг аль болох хөнгөвчлөх, иргэдэд хүндрэл бэрхшээлгүй байхаар зохицуулалт хийх; 2.Төрийн …
-
17 May
Байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаар зөвлөлдлөө
Хүүхдийн сурч боловсрох эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага хамт олныг бий болгоход дэмжих үүднээс Баянгол дүүрэг “Хүүхдийн төлөө бидний оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа. Баянгол дүүргийн байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн анхдугаар зөвлөгөөнөөр аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ эцэг эхийн зөвлөл ажиллуулахын ач холбогдол, тухайн байгууллагад ажиллагсдын хүүхдүүд сурч боловсрох, аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлж, ёс заншил, соёл, хөгжлийн бусад …
-
17 May
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд болно
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулагдах 31 дэх удаагийн номын баяр 2022 оны тавдугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах комиссын гишүүдтэй уулзаж, бэлтгэл ажлын явц, зохион байгуулалтын талаар санал солилцлоо. Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын …
-
17 May
Иргэд:Гүйцэтгэх албан тушаалтнууд ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд хүнд суртал үүсгэдэг
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдах албан тушаалтнууд Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Уулзалтад 60 гаруй иргэн оролцож, тулгамдсан 37 асуудлаар санал, хүсэлтээ илэрхийлэв. Иргэд газрын зөрчил, барилга, автомашины зогсоол, эрүүл мэндийн тусламж зэрэг асуудлыг онцлон хөндлөө. Тухайн асуудлуудад холбогдох албаныхан хариу тайлбар өгч, иргэдийн гомдол, саналыг шийдвэрлэхээ илэрхийлсэн …
-
17 May
“Онцгойн төгөл”-д 4500 чацаргана тарьж, ургуулна
Онцгой байдлын байгууллагаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 хаврын тариалалтын өдрүүдэд 74387 мод тарьж ургуулахаас ОХУ-ын ШУА-ийн харьяа Сибирийн цэцэрлэгжүүлэлтийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэмжлэгээр 30750 жимс, 4400 улиас, хус мод тарих ажлыг албаны хэмжээнд өрнүүлж байна. Энэ хүрээнд Дундговь аймгийн Онцгой байдлын газраас “Онцгойн төгөл” төслийг хэрэгжүүлж, нээлтээ хийлээ. Алба хаагчид тус төгөлд алба хаагчдын хүнсний хэрэгцээнд зориулж 4500 …
-
16 May
УИХ-ын дарга Г.Занданшатар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр уриалга гаргалаа
Энэ сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос Улсын Их Хуралд хандан ирүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг энгийнээр харж, хууль тогтоомжийн биелэлтийг хэрэгжүүлэн ажиллах хүсэлтийг гишүүдэд уламжиллаа. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, 2016 онд Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, хүний эрхийг дээдлэх зарчимд суурилсан …
-
16 May
УИХ-ын гишүүн Т.Доржхандад шаардлагынх нь хариуг өглөө
Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж Монгол Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэдэг болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-ын чуулганаас сонгодог болгох зэрэг үндэслэлээр 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. УИХ-ын дарга шаардлагыг тусгасан албан бичгийг Улсын Их …
-
16 May
Чөлөөт бөхөөс дифлимпийн анхны аваргатай боллоо
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпын наадам Бразилын Кашиас-ду-Сул хотод болж байна. Дөрвөн жил нэг удаа болдог дифлимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Өвөрхангай аймгийн БТСГ-ын дасгалжуулагч, спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор манай улсаас гурван тамирчин оролцсоноос Өвөрхангай аймгийн тамирчин, “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга, Н. Эрхэмбаяр 65 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэрбээр шөвгийн наймд …
-
16 May
М.Намуун, О.Есүгэн нар ДАШТ-ий медалийн төлөө өнөөдөр тулалдана
Турк улсын нийслэл Истанбул хотод боксын насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож буй. Өнөөдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдөнө. Тодруулбал, 54 кг-д О.Есүгэн Тайландын тамирчин Прийдакамон Тинтбтайтай, 57 кг-д М.Намуун Энэтхэгийн Манишатай тулалдана.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл