Мэдээ мэдээлэл

December, 2025

  • 11 December

    Солонгосын визийн журамд өөрчлөлт орууллаа

    БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ: БНСУ-ын виз мэдүүлэгт шинчлэлт орсон талаарх мэдэгдэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 15(Даваа)-ны өдрөөс эхлэн монгол иргэдийн БНСУ-ын виз мэдүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх гэж буй тул виз мэдүүлэх иргэд анхааралдаа авна уу. 1.Өмнө нь визны татгалзсан хариу авснаас хойш 6 сарын дараа дахин виз …

  • 11 December

    Жолоочгүй ачааны машин Оросын зам дээр нэмэгдсээр байна

    Сүүлийн үеийн ухаалаг системийн хяналттай тээврийн хэрэгсэлтэй боловч жолооч хөндлөнгөөс оролцоход бэлэн байдаг III түвшний жолоочгүй ачааны машин ОХУ-ын зам тээврийн сүлжээнд аль хэдийн нэвтэрсэн бөгөөд ямар нэг асуудал үүсэлгүй ажиллаж байгаа гэнэ. Замын хөдөлгөөнд жолоочгүйгээр оролцох боломжтой автомашины технологийг цаашид эрчимжүүлэн хөгжүүлэх цогц төлөвлөгөөг ОХУ-ын Шадар сайд Виталий Савельевын удирдсан стратегийн хурлаар хэлэлцжээ. Батлагдсан замын зураглалын дагуу хүний ​​оролцоогүйгээр …

  • 11 December

    ТӨРИЙН ДАЛБААГ МАНДУУЛАХ ЁСЛОЛЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГУУЛИЙН БАГШ, НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ УРАМШУУЛЛАА

    ​НИТХ-ын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслолын үйл ажиллагааг Нийслэлийн ерөнхий боловсролын 55 сургуульд амжилттай хэрэгжүүлж, уламжлал болголоо. НИТХ-ын дарга А.Баяр “Би сүүлийн 10 гаруй жил ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, үндэсний үзэл санаа, бахархлыг …

  • 11 December

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хоёрдугаар шатны тендерийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг эцэслэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тус төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч БНСУ-ын “Духуа Инженеринг” болон холбогдох мэргэжлийн баг хамтран шаардлага, стандарт, техникийн шийдлүүдийг нарийвчлан тодорхойлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хангаж байгаа …

  • 11 December

    Венесуэлийн эргээс газрын тосны танкерыг хураан авчээ

    АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп лхагва гарагт Венесуэлийн эргээс газрын тосны танкер хураан авсан тухай мэдэгдэв. Тун удалгүй АНУ-ын Ерөнхий прокурор Пам Бонди газрын тосны танкерыг АНУ-ын цэргийнхэн эзэлж буй бичлэгийг дэлгэжээ. Эх сурвалж: NTD Television

  • 11 December

    Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 2026 онд Төрийн аудитын байгууллагаас хийх “Аудитын сэдэв батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн аудитын байгууллагын 2026 онд гүйцэтгэх аудитын сэдвийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Аудитын сэдвийг боловсруулахдаа улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, төрийн …

  • 11 December

    2026 онд нийслэлийн 1-5 дугаар ангийн 189 мянган хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулна

    ​Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилгоор “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийг 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлж буй юм. Тиймээс хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр нийслэлийн 2026 оны төсөвт 8.9 тэрбум төгрөгийг тусгалаа. Ингэснээр сүү хөтөлбөрт нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхэд хамрагдах боломжтой болж буй юм. Хөтөлбөрийн талаар НЗД-ын нийгмийн бодлогын …

  • 10 December

    УЛСТӨРЧДИЙН “ТАРХИ УГААХ” НУУЦ ҮГИЙН “ТОЛЬ”

    Монголын улстөрчид биднийг нүдэнд үзэгдэх үнэнд дургуй гэдгийг мэднэ. Үнэнийг нүдэнд нь ил барьж болохгүй. Харин гоёмсог будаг шунх түрхээд, чимэг нэмээд тавьчихвал жаахан шохоорхож байгаад больчихно. Тиймээс тэд бодит үйлдлээ хэзээ ч үнэнээр нь ярьдаггүй. Үгээр тоглож, утгыг нь гуйвуулна, толгой тархи угаана, массийг төөрөгдүүлнэ.  Ингээд бодохоор бид өөрсдөө тэднийгээ худалч болгож тавиад байна уу гэж өршөөж бодмоор. 1. …

  • 10 December

    Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын хоёрдугаар төв эмнэлэг, эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллалаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бодлогын дэмжлэг үзүүлснээр тус эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах шинэ төв ашиглалтад орж, дурангийн болон бичил мэс засал, мэдээгүйжүүлэг, лабораторийн сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмжтэй болсон юм. Үүний дүнд эмч нарын баг өнгөрсөн гуравдугаар сараас хойш 43-65 насны таван хүнд амьд донороос дурангийн мэс …

  • 10 December

    У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс хамтран Хүний эрхийн үндэсний форумыг “Хамтын эрх-хариуцлага” сэдвийн хүрээнд Блю Скай зочид буудалд зохион байгуулж байна. Хууль, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, дэмжих …

  • 10 December

    “Цемент шохой” ХХК-д учирсан 3,4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

    Авлигатай тэмцэх газрын мөрдөгчдийн ажлын хэсэг “Цемент шохой” ХХК-д холбогдох эрүүгийн 2502007000487 дугаартай хэргийг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. “Цемент шохой” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр худалдан авах иргэн, аж ахуйн нэгж байсаар байхад холбогдох хууль, журмыг илтэд зөрчиж өөрсдийн хамаарал бүхий этгээд, аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд зээлээр олгон өөртөө …

  • 10 December

    Э.Галбадрал: Газрын хэвлийн баялагаа ашиглуулж байгаа улс нь өрөнд ороод байна гэдэг буруу, энэ гэрээг яаралтай сайжруулах хэрэгтэй

    Монгол улс Рио тинто компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулж, төлж байгаа зээлийнхээ хүүг бууруулах боломжтой гэрээгээ шинэчлэх боломжтой жил энэ онд тохиож байгаа. Яг энэ үеэр Оюутолгойн сонсголыг парламентаас зохион байгуулж байгаад олон нийтийн зүгээс ихээхэн найдлага тавиад байгаа энэ үед эдийн засгийн аюулгүй байдлын доктрант Э.Галбадралтай энэхүү асуудлаар цөөн хором ярилцлаа. – Сайн байна уу? Оюутолгойн хөрөнгө оруулалтын …

  • 10 December

    Үндэсний баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг 2026 оны 02-р сард багтаан сонгон шалгаруулна

    ​ШАДАР САЙД ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР ХОРООНЫ ТАЙЛАНГ СОНСОЖ, ХОЛБОГДОХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛИЙГ ӨГӨВ Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем …

  • 10 December

    Зөрчил тогтоогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 12 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 77 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 51.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой өргөдөл, гомдол зонхилжээ. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 147 дуудлага хүлээн авав.   …

  • 10 December

    Нийслэлчүүд трамвайгаар зорчдог болно

    “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан, нийт 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой байх бөгөөд зорчих хугацаа 29 минут гэж тооцоолсон. Харин хоёрдугаар шугам нь Архивын …