Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал нар Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг зөвшилцөх саналд: 1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд …
Мэдээ мэдээлэл
January, 2022
-
17 January
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна
Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр тохионо. Манай хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Япон Улс нь манай улсын чухал “гуравдагч” хөрш, нийтлэг үнэт зүйлс бүхий Стратегийн түнш билээ. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа 1990 оноос хойш эрчимтэй хөгжиж, хоёр талын хүрээнд төдийгүй олон улс, бүс нутгийн тавцанд …
-
17 January
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан (2022.01.14) “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байна гээд Улсын Их Хурлын 2020 …
-
17 January
“The Hu” хамтлаг “Coachella-2022” хөгжмийн наадамд оролцоно
Монголын үндэсний урлагийг олон улсад амжилттай сурталчилж буй “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг ирэх дөрөвдүгээр сард АНУ-д болох “Coachella-2022” хөгжмийн наадамд оролцохоор болжээ. Тус наадамд Монголоос анх удаа “The Hu” хамтлаг урилгаар оролцох гэж байна. “Coachella 2020” хөгжмийн наадамд “The Hu” хамтлаг оролцох байсан боловч коронавирусийн цар тахлын улмаас тухайн жилийн тоглолт цуцлагдсан билээ. Монголын урлагийн ертөнцөд “Хүннү Рок” …
-
17 January
Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилохыг дэмжлээ
Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2022.01.17/ хуралдаж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад томилохыг хэлэлцэж дэмжлээ. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
-
17 January
Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас нэг иргэн баржээ
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлага бүртгэгджээ. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна. Дээрх хугацаанд гал түймрээс тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс нэг иргэнийг гаргаж ажиллажээ. Харин гал түймэрт өртөж нас барсан иргэнийг Багахангай дүүргийн Цагдаагийн хэлтэст …
-
17 January
Хотын орлогч Д.Ихбаярт хариуцлага тооцож, ажлаас чөлөөллөө
Засгийн газрын өнөөдрийн /2022.01.17/ ээлжит бус хуралдаанаар зарим сайд, дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тодруулбал, ажилдаа хариуцлага алдсан гэх шалтгаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хотын дарга Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм. Тэгвэл …
-
17 January
ЗГ: Байгаль орчны сайд, дэд сайд, ТНБД нарыг чөлөөллөө
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан зарим хүмүүст хариуцлага тооцлоо. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт агаар, орчны бохирдол хариуцсан дарга, мэргэжилтнүүдэд хариуцлага тооцохыг үүрэг болголоо. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны …
-
17 January
Уран сайхны гимнастикийн 2022 оны улсын аваргууд тодорлоо
“Мөсөн Өргөө” /Степпа арена/-нд Монголын гимнастикийн холбоо /МГХ/-ны улсын аварга шалгаруулах тэмцээний уран сайхны гимнастикийн 47 дахь удаагийн тэмцээн болж шилдгүүдээ тодрууллаа. Тэсвэр тэвчээр, хээнцэр байдал, хөгжмийн сонсгол, бүжиглэлт зэрэг урлагийн өндөр мэдрэмж шаардсан спортын төрөл болох уран сайхны гимнастикийн 47 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 клубийн 200 гаруй тамирчин ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдсөн юм. Тус …
-
17 January
Дуслын шингэн, эмнэлгийн хэрэгслүүдийг өнөөдөр БНХАУ-аас тусгай үүргийн нислэгээр авчирна
Эрүүл мэндийн яамны удирдлагууд ”Эм үйлдвэрийн зохистой дадал”-ын хэрэгжилтийн өнөөгийн байдал,чанар хангалт, хяналтын тогтолцоо, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэлт, шинэ эмийн судалгаа шинжилгээний одоогийн байдлыг үнэлэх, цаашдын зорилго, зорилтыг тодорхойлох зорилгоор Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн ЭМ холбоо ТББ-тай хамтран Монос Фарм ХХК, Энхийн шүүдэр ХХК, Нахиа ХХК, IVCO ХХК-н эмийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын дөрөв дэх давалгаа …
-
14 January
Чех улсаас Монгол Улсад суух шинэ Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо
Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Ян Витопилийг хүлээн авч уулзаж, Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа. Уулзалтаар хоёр орны харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааны төлөв, тулгамдсан зарим асуудлаар санал солилцов. Хоёр орны хөгжлийн зорилтууд төдийгүй олон улсын өмнө тулгараад буй цар тахлын үр нөлөөг бууруулах зэрэг чиглэлээр хамтран …
-
14 January
Н.Түвшинбаярыг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр …
-
14 January
Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комиссоос сонгон шалгаруулсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулах санал ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа …
-
14 January
Д.Жавзандорж, Н.Онон нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай саналаа 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улсын Их Хуралд …
-
14 January
Жүжигчин Э.Пүрэвжаргал Соёлын тэргүүний ажилтан цол хүртлээ
Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн хамтарсан “Сүүдрээр гэтэгч” уран сайхны киноны нээлт өчигдөр /2022.01.13/ “Prime Cineplex” кино театрт боллоо. Кино багийнхан, урлаг, соёлын зочид оролцсон “Сүүдрээр гэтэгч” киноны нээлтийн үеэр давхар баяр тохиосон нь тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Э.Пүрэвжаргал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаав. Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Э.Пүрэвжаргал “Үргэлж намайг дэмждэг хайртай гэр бүл, үнэнч найзууддаа, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл