Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 14 October

    Х.Нямбаатар:БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсны улмаас боомтын үйл ажиллагааг зогсоосон

    БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн “Ковид-19” халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоолоо. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар өглөө. Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар” Би өнөө өглөө Хил Хамгаалах байгууллагын отрядын дарга болон хилийн төлөөлөгч нартай утсаар холбогдлоо. Хил хамгаалах байгууллагаас өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсан тул 30 гаруй …

  • 14 October

    Д.Цэнджав: “Ковид-19”-ийн халдварын дараах эмчилгээг эмчийн заавар, зөвлөгөөгөөр зөв хийх хэрэгтэй

    Коронавирусийн халдварын нөхцөл байдал, эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн  Д.Цэнджав коронавирусийн халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийлгэвэл зохилтой талаар мэдээлэл өгсөн юм. -Коронавирусийн халдвараар өвдсөн иргэдийн эмнэл зүйн байдлыг харгалзан, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар эрэмбэлж байна. Нэн хүнд, хүнд хүмүүсийг эмчлэх, …

  • 14 October

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн болон шагналт байр эзэлсэн сурагчдад шагнал гардууллаа.   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛЫГ: А.Нямдаваа Математик-Алт , Мэдээлэл зүй-Мөнгө /Сант сургууль/М.Өнөболд Математик-Алт  /СБД-ийн 1 дүгээр сургууль/Ц.Сайханбилэг Математик- Мөнгө  /Сант сургууль/О.Мишээл Математик-Мөнгө  /Шинэ Монгол сургууль/Э.Тэргэл Биологи-Мөнгө /Орчлон сургууль/О.Тэмүжин Хими-Мөнгө /Орчлон сургууль/Б.Гэрэл Хими- Мөнгө /Хөгжил цогцолбор сургууль/Б.Батсамбуу Математик-Хүрэл /Олонлог төв сургууль/Д.Энэрэлт …

  • 14 October

    М.Мөнгөнтулга: Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд явагдана

    НЗДТГ-ын Цэргийн штабын батлан хамгаалах хууль тогтоомж, хяналт шинжилгээ хариуцсан ахлах офицер, хурандаа М.Мөнгөнтулгаас тун удахгүй эхлэх цэрэг татлагын талаар тодрууллаа. -2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага хэзээнээс эхлэх вэ? -Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн буюу намрын цэрэг татлага 2021 оны аравдугаар сарын 21-24-ний өдрүүдэд явагдахаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу дүүргүүдэд цэрэг татлагын бэлтгэлийг хангах ажлыг …

  • 14 October

    Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайтай боллоо

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р сургууль олон улсын аюулгүйн шаардлага, стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайтай болж, өчигдөр нээлтээ хийлээ. Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран Улаанбаатар хотын сургуулиудын хөлбөмбөгийн талбайг сэргээн засварлах төсөл хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд тус сургуулийн талбайг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг хийжээ. Хөлбөмбөгийн талбайг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хөлбөмбөгийн холбоо, “Дөчин мянгат юнайтед клуб” хамтран …

  • 14 October

    Чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна

    Жил бүрийн 10-р сарын 14-ны өдрийг олон улсын хэмжээнд “Хараа хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд “Нүдээ хайрлая” #LoveYourEyes уриан дор нээгдэж байна. Дэлхий дахинд сохрол, сул хараатай 256 сая хүн амьдардаг бөгөөд сохролын тэргүүлэх шалтгаан нь болрын цайлт өвчин байдаг. Хотжилт, таргалалт ихэссэнтэй холбоотой ойрын жилүүдэд чихрийн шижингийн шалтгаант сохрол, сул харааны түвшин ихсэх хандлагатай байна. Ялангуяа …

  • 14 October

    Нэмэлт санал хураалтыг хоёр тойргийн 131 хэсэгт зохион байгуулна

    УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгуулийг аравдугаар сарын 10-нд зохион байгуулсан. Гэвч зарим хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын 50 буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргаад байгаа. Нэмэлт санал хураалтыг дээрх хоёр тойргийн 131 хэсэгт аравдугаар сарын 16-ны 07:00-22:00 цагт …

  • 14 October

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхав

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 10 дугаар сарын 13-ны өдөр Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч К-Ж. Токаевт уламжилж, Монгол Улсын гадаад бодлогод Казахстан Улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэв. Мөн Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн …

  • 14 October

    Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хамт …

  • 14 October

    “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүс байгуулах тогтоолын төслийг баталлаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв.  Энэхүү төслөөр нийслэлийн Налайх дүүргийн Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” орчимд жишиг шинэ суурьшлын бүсийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулсан.  Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11-дүгээр хороо, Налайх дүүргийн 3, 7-дугаар хорооны нутаг дэвсгэр Хонхор орчимд “Хөгжлийн …

  • 14 October

    Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдийн хүсэлтийг аравдугаар сарын 20-ныг хүртэл авна

    Нөөцийн мах бэлтгэх ажилд махны үйлдвэрүүдийг сонгон шалгаруулж байгааг Хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны …

  • 14 October

    “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөг болно

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар МУИС, Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэн, “Грийн Солар Энержи” ХХК-тай хамтран “Сэргээгдэх эрчим хүч ба дулаан алдагдал” сэдэвт сургалт, өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг аравдугаар сарын 19-ний 10:30-13:00 цагт Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд болно. Тус сургалтад “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулаан алдагдал”, “Сэргээгдэх …

  • 14 October

    “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатайгаар дэлхийн стандартын өдрийг тэмдэглэнэ

    Жил бүрийн аравдугаар сарын 14-ийг Дэлхийн стандартын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас улбаатайгаар энэ жилийн Дэлхийн стандартын өдрийг “Илүү сайхан дэлхийн төлөөх хамтын алсын хараа” уриатайгаар тэмдэглэх юм.  “Нийгмийн тэгш бус байдлыг арилгах, тогтвортой эдийн засгийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах зэрэг Тогтвортой хөгжлийн тэргүүн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон улсын стандартууд хувь нэмрээ оруулсаар ирсэн.  Өдгөө дэлхий нийтээрээ …

  • 14 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 10 сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …

  • 13 October

    Вьетнам засварын газрууд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн татвар төлж эхэлнэ

    Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор тодорхой ажлуудыг үе шаттайгаар хийж байгаа. Энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар холбогдох алба, хэлтсийн удирдлагуудыг дагуулан очиж газар дээр нь ажилласан. Вьетнам засварын газруудын хувьд дотор, гадна тохижилт, цэвэрлэгээний асуудал их байгаагаас гадна …