Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 19 August

    Монголын баг тамирчид “Ханжоу-2022” Азийн наадамд оролцоно

    Азийн олимпын зөвлөлийн ивээл дор явагддаг Азийн наадам нь 1951 оноос эхлэн дөрвөн жил тутамд зохион байгуулагдсаар ирсэн. Азийн XIX наадам ирэх 2022 оны есдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд БНХАУ-ын Ханжоу хотноо болох билээ. “Ханжоу-2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос тус наадамд оролцох албан ёсны урилгыг тухайн наадмын маскотын хамт МҮОХ-нд ирүүллээ. Ингэснээр Монголын баг тамирчид ирэх оны Азийн наадамд оролцох …

  • 19 August

    Хятад улс дархан цаазтай газрууддаа аялал жуучлалыг хөгжүүлж байна

    Үзэсгэлэнт Жюжягөү бол ЮНЕСКО-д Хятадаас бүртгэгдсэн дэлхийн байгалийн онцгой өвийн нэг. Жилийн дөрвөн улиралд Хятадын төдийгүй дэлхийн жуулчдын хөлд дарагдаж байдаг аялал жуулчлалын асар том “саалийн үнээ”. Тийм атлаа байгалийг онгон зэрлэгээр нь хадгалж үлдсэн, амьтан ургамал, биологийн төрөл зүйлээрээ ч улаан хөлтнийг урдуураа алхуулалгүй ямагт нэгдүгээрт бичигдэж ирсэн гайхалтай бүс нутаг юм. Сычуань мужийн төвд, цянь үндэстний Аба аймгийн …

  • 19 August

    Улаанбаатар хотын дүрэм боловсруулахад иргэдээс санал авна

    УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороо байгуулагдаж, зөвхөн нийслэл Улаанбаатар хот гэлтгүй орон нутгаас сонгогдсон гишүүд ч нэгдсэн. Улмаар Улаанбаатар хотын асуудлыг том зургаар нь харж, шийдвэрлэх гээд Түр хороо байгуулагдсанаар олон давуу тал бий болж байгаа юм. Тэгвэл тус Түр хороо өчигдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. …

  • 19 August

    Чөлөөт бөх:Б.Энхзул алтан медалийн төлөө барилдана

    2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн билээ. Өчигдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. 50 кг-ын жинд өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпын наадамд оролцож байсан, спортын мастер Б. Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр /2021.08.19/алтан медалийн төлөө барилдана. 55 кг-д …

  • 19 August

    “Талибан”: Афганистан ардчилсан улс болохгүй

    “Талибан” хөдөлгөөний өндөр албан тушаалтнуудын нэг Вахидулла Хашими Афганистаныг удирдах зөвлөл удирдах ч бүх эрх мэдэл “Талибан”-ы дээд удирдагч Хайбатулла Акундзадагийн гарт төвлөрнө гэжээ. Удирдлагын олон асуудал одоогоор тодорхой шийдэлд хүрээгүй ч Афганистан ардчилсан улс болохгүй гэж Хашими хэлсэн байна.  Тэрээр “Удирдлагын шинэ бүтэц 1996-2001 онд Афганистанд талибууд удирдаж байх үеийг санагдуулах болно” гэв. Тухайн үед хөдөлгөөний дээд тэргүүн нь …

  • 19 August

    Хэнтийд маргааш Үндэсний бөхийн барилдаан, 27-29-нд шагайн харваан тэмцээн болно

    Хэнтий аймагт наймдугаар сарын 20-ны өдөр сорилго 128 үндэсний бөхийн барилдаан, энэ сарын 27-29-ны өдрүүдэд “Хэрлэнгийн тойром” аймгийн Аварга шалгаруулах шагай харвааны тэмцээн болох гэж буйтай холбогдуулан аймгийн Засаг дарга Биеийн тамир, спортын газрын дарга Г.Нэргүйбаатар, үндэсний бөхийн холбоо, Шагайн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Үзэгчгүй болох тус тэмцээнүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2021 оны А/225 …

  • 18 August

    Д.Сумъяабазар: Улаанбаатар хот дүрэмтэй болно

    УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны ээлжит хуралдаан  өнөөдөр Төрийн ордноо боллоо. Хуралдаанд Түр хорооны гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Д.Сумъяабазар, Засаг даргын орлогч нар оролцсон юм. Хурлаар Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах болоод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн бэлтгэл …

  • 18 August

    О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдвар тараах чадвартай

    Монгол Улсад коронавирусийн Дельта хувилбар бүртгэгдсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагын ачаалал, авч буй арга хэмжээ, эмнэлгийн байгууллагуудын нөхцөл байдлын  талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын  Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа. -Вакцинжуулалтын явц хэр байна вэ. Мөн  Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III  тунд хамруулж эхэлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Монгол Улс өнгөрсөн хоёрдугаар сараас иргэдээ …

  • 18 August

    Хариу арга хэмжээний багийн албан хаагчдыг вакцины III тунд хамруулж эхэллээ

    “Ковид-19” цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй Хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг III тунд хамруулж эхлээд байна. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах юм. Алба хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ. АстраЗенека …

  • 18 August

    У.Хүрэлсүх: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөн хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Ажлын байр бий болгож, татвар төлөн улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон мэргэжлийн холбоодын төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Тэрбээр төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний …

  • 18 August

    Дээлтэй Монгол наадмын шилдгүүд тодорлоо

    “Дээлтэй Монгол наадам” нь монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилготой. Уг наадмыг анх 2006 онд Улаанбаатар хотноо Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” ХХК-тай хамтран …

  • 18 August

    Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Л.Алтангэрэлийнх зорилтот бүлгийн 250 хүүхдэд сургуулийн дүрэмт хувцас хандивлалаа

    Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдэд туслах хандивын аяныг зохион байгуулж эхэлсэн. Хэрэглэхгүй байгаа дүрэмт хувцас болон цүнх, хичээлийн хэрэглэлийг өөрийн амьдарч байгаа хорооны нийгмийн ажилтанд эцэг эхчүүд өгч Бүхнийг хүүхдийн төлөө аянд нэгдэн, бусдад туслах боломжтой. Уг аяныг дэмжиж өнөөдөр өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Л.Алтангэрэлийнх 250 хүүхдийн дүрэмт …

  • 18 August

    Ц.Жаргалантуул: Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа

    Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40.330 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Төрийн өмчийн сургуульд элсэж буй шинэхэн сурагчдыг наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Элсэлт болоод хамран сургах тойргийн талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа. -Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийн явц ямар байна вэ. Энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юу вэ? -Энэ жилийн хувьд ерөнхий …

  • 18 August

    М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт гурван өрөө байр бэлэглэлээ

    “Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрөлд ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг, Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар нар хүрэл медаль хүртэж, монгол түмнээ баярлуулсан билээ. Жүдо бөхийн спортоор 16 жил тасралтгүй хичээллэн, гурав дахь удаагаа олимпын наадамд өрсөлдсөн, Дэлхийн шилдэг жүдоч М.Уранцэцэгийн олимп, дэлхийн хос медальтан болсон хосгүй амжилт, …

  • 18 August

    Ц.Төрхүү: Саарал усыг ундны усыг хэрэглэхээс бусад бүх зүйлд ашиглана

    Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү “Саарал ус цэвэрлэх байгууламжийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Саарал ус боловсруулах үйлдвэр Сонгино уулын зүүн бэлд баригдах юм. Хоногт 180 мянган м.куб бохирыг цэвэршүүлж, боловсруулах үйлдвэр юм. Эхний ээлжид гарч байгаа саарал усыг III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Одоо бол тус хоёр станц хөргүүртээ цэвэр усыг ашиглаж байгаа. Ундны усыг хэрэглэхээс бусад …