ОХУ-д гарсан ойн түймрийн улмаас өнөөдрийн байдлаар Монгол орны хойд хэсэг буюу Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв, Улаанбаатар мөн Өвөрхангай, Архангайн зүүн хэсэг, Дорноговь, Өмнөговийн хойд хэсгээр түймрийн утаа тархсан байдалтай байна. Өнөө маргаашдаа агаарын урсгал баруун хойноос буюу түймрийн утаа ихтэй талаас ирэх тул утаатай хэвээр байх бол 8 дугаар сарын 12-ноос ихэнх нутгаар агаарын урсгал баруун өмнөөс болох тул …
Мэдээ мэдээлэл
August, 2021
-
10 August
Чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид маргааш эх орондоо ирнэ
“Токио-2020” Монголын багийн гишүүд Олимпын тосгоноо орхин одоогоор Яизү хотноо ирээд буй.Манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23 цагийн үед эх орондоо газардана. Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн …
-
10 August
ХСҮТ-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг буулган, газрыг чөлөөлж байна
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн хойд талд зөвшөөрөлгүй барьсан 59 тоосгон гараашийг өнөөдрөөс буулган, газрыг чөлөөлж байна. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болоод холбогдох албаныхан ХСҮТ-д ажилласан юм. Тухайн үед Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын төлөвлөлтийн дагуу алдсан газруудаа сэргээн авах ажлын хүрээнд ХСҮТ-ийн ард хууль бусаар барьсан гараашнуудын …
-
10 August
Хаяг шошгын зөрчилтэй, бичиг баримтгүй 40 хайрцаг гоо сайхны бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх гэж байжээ
Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж байгаа билээ. Өчигдөр шөнө буюу наймдугаар сарын 9-ний өдөр ачаа, тээврийн галт тэрэгнээс хаяг, шошго, бичиг баримтын зөрчилтэй 40 гаруй хайрцаг гоо сайхны бүтээгдэхүүн, 62 мянган ширхэг нэг удаагийн амны хаалтын зөрчлүүд илэрсэн байна. Энэ талаар Замын-Үүд дэх Төмөр замын ложистик хяналтын цэгийн ХМХА-ны улсын ахлах байцаагч С.Солонго …
-
10 August
Зургаан настай Монгол охин Гиннессийн шалгаруулалтад оролцоно
Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатарын зургаан настай охин Х.Ивээл Гиннессийн дээд амжилтын шалгаруулалтад оролцохоор болсон байна. Энэ талаар Х.Ивээл охины аав Монголын Оюун Ухааны Академийн үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар мэдээллээ. Сонирхуулахад Х.Ивээл охин аавынхаа хамт 2019 оны наймдугаар сард ОХУ-ын “Россия-1” сувгийн “Удивительные люди” буюу “Гайхалтай хүмүүс” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож үзэгчид, шүүгчдийг …
-
10 August
“ТОКИО-2020”: Монголын багийн амжилтыг илэрхийлэх баримтууд
“Токио -2020”зуны XXXII олимпын наадам Монголын багийн хувьд олон зүйлээр онцгой болж өнгөрлөө. Ингээд “Team Mongolia”-г тойрсон онцгой содон баримтуудаас хүргэе. Монголчууд энэ Олимпод спортын 10 төрөлд өрсөлдсөн нь шинэ дээд амжилт бол 43 тамирчинтай оролцсон нь дээд амжилттай зэрэгцжээ. Ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр анх удаа Олимпод оролцсон нь онцгой амжилт болов. Таеквондочид эрхээ авахад ойрхон байсан, туялзуур …
-
10 August
МҮБХ: Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан болно
МҮБХ-ноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жилийн ой, Монгол бөхийг дэлхийн дээд амжит гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан Үндэсний бөх-Үнэт өв барилдаан зохион байгуулах гэж байна. 1. Барилдааныг 2021 оны 08-р сарын 16, 17-ны өдрүүдэд Хүйн долоон худагт үзэгчгүйгээр зохион байгуулна. 2. Барилдах бөхчүүдийг 2021 оны 08-р сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-18.00 цагийн …
-
10 August
Гадаадын 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага
Гадаад харилцааны яамны Консулын газраас гаргасан гадаадын 22 улсад зорчиход тавигдаж буй шаардлага, анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна. АВСТРАЛИ Хилийн горим: Тус улс 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зөвхөн байнга оршин суух зөвшөөрөлтэй гадаад улсын иргэдийг нэвтрүүлж байгаа бөгөөд бусад зорилгоор зорчих гадаад улсын иргэд Австрали Улсын Дотоод хэргийн яамнаас хил нэвтрэх зөвшөөрөл авч зорчих боломжтой. …
-
10 August
Ардчилсан нам УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөхөөр материалаа СЕХ-д хүлээлгэн өгчээ
Монгол Улсын Их Хурлын тогтоолоор УИХ-ын 18, 28-р тойргуудад УИХ-ын гишүүний нөхөн сонгууль явуулахаар зарласан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрог /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцохоор Ардчилсан намыг төлөөлж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд нар Сонгуулийн Мөрийн хөтөлбөр, хандивын тайлан, баримт материалыг Төрийн Аудитын дээд …
-
9 August
М.Чинсанаа: Түймрийн утаатай холбоотойгоор иргэдийг бага насны хүүхдээ гадуур дагуулж явахгүй байхыг зөвлөж байна
ОХУ-ын Якутад гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхэж, агаарын бохирдол үүсгэж буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаагаас зарим зүйлийг тодрууллаа. -ОХУ-д гарсан түймрийн нөхцөл байдал ямар байна вэ. Хохирлын хэмжээ гарсан уу? -Одоогийн байдлаар ОХУ-ын Якутын бүс нутгийн Дунд Сибирт гарсан түймэр унтраагүй бөгөөд орон нутгийн иргэд болоод гал унтраах ангийнхан түймрийг унтраахаар ажиллаж байна. Наймдугаар сарын 7-ны …
-
9 August
Нэгдүгээр ангид элсэх хүүхдээ цахимаар бүртгүүлэх заавар
ЕБС-ын 1-р ангийн элсэлт наймдугаар сарын 16-ны өдөр эхэлнэ 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 81 мянга орчим хүүхэд элсэнэ. Өнгөрсөн жил бүртгэлийн цахим системийг 50 хувь ашигласан бол энэ хичээлийн жилд бүртгэлийг 100 хувь цахимд шилжүүлсэн байна. 8 сарын 4-8 УБЕГ-аас 6 настай иргэдийн хаягийн мэдээллийг хүлээн авч тулгах 8 сарын 8-15 Эрх бүхий …
-
9 August
Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав. Орон …
-
9 August
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлнэ
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны газрын дарга, хатагтай Стефаны Бурри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсад парламентын ардчиллыг төлөвшүүлэх, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд Швейцарын хөгжлийн агентлаг үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг тэмдэглээд, бидний харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд суурилсан хамтын ажиллагаа цаашид …
-
9 August
Д.Батмөнх:Ирэх өвөл, хавар олон мал алсын оторт явуулахгүй байхыг гол бодлогоо болгож байна
2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын талаар Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.-Намар бол хөдөө аж ахуйн салбарын гол ажлууд эхэлдэг чухал цаг үе. Тухайлбал, өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг хангах чиглэлээр ямар зохион байгуулалт хийж байна вэ?-Монгол Улсын Засгийн газар 7-р сарын 28-ны өдөр хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай тогтоол …
-
9 August
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар Б.Батцэцэгийг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын захирамжаар Батжаргалын Батцэцэгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргаа, санхүүгийн газрын даргаар томиллоо. Батжаргалын Батцэцэг нь 2000-2004 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг Философич, Улс төр судлаач, мэргэжлээр, 2018-2021 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2005-2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Мөн 2019-2021 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл