Мэдээ мэдээлэл

August, 2021

  • 11 August

    М.Эрхэмбаяр: Сибирийн ой түймрийн утаа нь амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийг сэдрээх, хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна

    ОХУ-д гарч буй Сибирийн ойн түймрийн утаа дахин нийслэл хотыг төдийгүй төвийн бүсийг аймгуудыг бүрхээд байна. Үүний улмаас Улаанбаатар хотын агаарын чанар муудан эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрчээ. Тэгвэл бид энэ талаар тодруулахаар УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн их эмч М.Эрхэмбаяртай ярилцлаа.  -Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанар Сибирийн ой хээрийн түймрийн улмаас болж маш их бохирдолтой байгаа. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд …

  • 11 August

    Зуслангийн бүсэд орц, гарц чөлөөлөх ажил үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын  2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамж гарсан. Тус захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг …

  • 11 August

    У.Хүрэлсүх: Зэвсэгт хүчин цөлжилт, шороон шуургатай тэмцэхэд хувь нэмрээ оруулах ёстой

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа. Батлан хамгаалах яамы удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулав. Сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас эрдэнэт хүний амь нас …

  • 11 August

    Сэрэмжлүүлэг: Манай улсад нийт 122.6 га талбай түймэрт өртжээ

    Дэлхий нийтэд өнөөдрийн байдлаар АНУ, Турк, Грек, ОХУ зэрэг улсуудад томоохон хэмжээний ой, хээрийн гал түймэр гараад байна. Манай улсын хойд хөрш ОХУ-ын 19 бүс нутагт томоохон хэмжээний ой, хээрийн түймэр гарч үүнээс Бүгд Найрамдах Саха (Якут)-д 111 ойн гал түймэрт 1.417.718 га талбай, мөн Эрхүү мужид 27 ой, хээрийн түймэр гарч 111.629 га талбай өртөөд байна. Түймрийг унтраахаар 8697 …

  • 11 August

    Замын-Үүд дэх нөхцөл байдал цэгцэрч, Тяньжин боомтоос ачаа, бараагаа татах ажил үлдээд байна

    Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын үйл ажиллагааг сайжруулах, ачаа тээврийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах, төрийн байгууллагын хүнд суртлыг халах зорилгоор Засгийн газраас томилсон ажлын хэсэг өнгөрсөн нэг сарын хугацаанд хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлж, зөв зохион байгуулалтад оруулжээ. Замын-Үүд сумыг ногоон бүс болгох ажил нь БНХАУ, Монгол Улсын ачаа, тээврийн эргэлтэнд чухал нөлөө үзүүлнэ Нэн түрүүнд Замын-Үүд сумыг ногоон …

  • 11 August

    ЭМЯ:1433 хүнд (covid-19) халдвар илэрч, гурван иргэн нас барлаа

    Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.08.11/ мэдээг танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 1433 хүнд коронавируст халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлуудыг задалбал Улаанбаатар хотод 524, орон нутагт 909, тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагт 2262 иргэн эдгэрсэн байна. Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд гурван иргэн нас барж, улсын хэмжээнд нийтдээ 863 хүн коронавирусийн халдвараар нас …

  • 11 August

    Ё.Нямжав: Монголын ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд гаргахад хамтарч ажиллах боломж байгаа

    Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Шанхай хотод суугаа Ерөнхий консул Ё.Нямжавыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНХАУ хоёр орны ЖДҮ-ийн салбарын хамтын ажиллагаа болон Шанхай хотод болдог үзэсгэлэн худалдаанд оролцох чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Ерөнхий консул Ё.Нямжавын зүгээс БНХАУ-ын OPВ  цахим худалдааны платформд Монголын ЖДҮ, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулах, таниулах, борлуулах ажиллагааг …

  • 11 August

    Сэрэмжлүүлэг: Гол, усны ослоор 23 хүүхэд амь насаа алджээ

    Улсын хэмжээнд он гарсаар наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 87 удаагийн усны осол гарч, 99 хүн амь насаа алдсан байна. Үүний 76 нь том хүн, 23 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй …

  • 11 August

    ЭЦА-наас сүм хийдээс бурхан хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

    Сүм хийдүүдээс бурхан хулгайлсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд хулгай орж Майдар бурхан гурван ширхэг, Богд зонхов бурхан шавьтайгаа 2 ширхэг, Өндөр гэгээн Занабазар бурхан 1 ширхэг, нийт 6 ширхэг бурхад алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын …

  • 11 August

    Газрын тосны үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах асуудлаар Энэтхэгийн Элчин сайдтай санал солилцлоо

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхийг хүлээн авч уулзав. Талууд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг эрчимжүүлэх хүрээнд санал солилцлоо. Элчин сайд Мохиндер Пратап Сингх газрын тосны үйлдвэрийг барьж байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалуудыг БНЭУ-аас татан авах ажлыг эрчимжүүлэх хүрээнд хил гааль, холбогдох …

  • 11 August

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 2021 оны 08 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар үүл багасна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 10 August

    Барилга барих гэж байсан газарт ногоон байгууламж, автомашины зогсоол байгуулжээ

    Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, дахин төлөвлөлтийн хүрээнд шинээр барьсан. Дээрх орон сууцны барилгын дундах 0.2 га талбайд үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байсан “Марта Грийн” ХХК тус газраа барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм. …

  • 10 August

    0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хүсэлтийг авч эхэллээ

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор “Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдээд байна. 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэг та дараах нөхцөл, шалгуурыг хангаж байвал Халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-ээр …

  • 10 August

    М.Билгүүн:Халдлага, дайралт ихтэй, цаг агаар, цар тахлын амаргүй нөхцөлд цэргийн баг үүргээ нэр төртэй биелүүлээд ирсэндээ баяртай байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс /ИБНАУ/-д үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэр бүхий алба хаагчдыг Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Энхийн төлөө медалиар шагнаж, баяр хүргэлээ. Зэвсэгт хүчний Хамгаалалтын ротын XII, XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн ИБНАУ-д олон үндэстний “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд АНУ болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгээд ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт …

  • 10 August

    Хүүхдийг товлолын дархлаажуулалтад хамруулж, халдварт өвчнөөс сэргийлээрэй

    Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу хүүхдүүд 15 хүртэлх насандаа сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, хемопелиус инфлюенза, улаан бурхан, гахай хавдар, улаанууд өвчнөөс сэргийлэх БЦЖ, Халдварт саа, Улаан бурхан, улаанууд, гахай хавдар, тавт вакцинд хамрагдах ёстой юм. Товлолын дархлаажуулалт нь тухайн халдварт өвчнүүдээс хамгаалахын зэрэгцээ хүний биеийн дархлалын системийг идэвхжүүлж байдаг тул та хүүхдийнхээ товлолын дархлаажуулалтыг хугацаанд …