Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 24 November

    Б.Лхагвасүрэн: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахаар бэлтгэж байна

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.11.23) Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их …

  • 24 November

    Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа байгууллагуудаас 26,2 сая төгрөг хандивлав

       “Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам болон түүний харьяа барилгын салбарын есөн байгууллагын ажилтан, алба хаагчид нэгээс гурван өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын Онцгой комисст хандивлалаа.   Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгсөн юм. Энэ үеэр бригадын генерал Г.Ариунбуян …

  • 24 November

    Фото: Автобусны хяналтын ажилтан өдөр бүр автобусанд хяналт тавьж байна

    Автобусны буудлын 86 эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр ажиллаж байна. Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авсантай холбогдуулан 86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр гарч нэг автобусанд дунджаар 12 хүртэлх тооны зорчигч суух, хүн хоорондын зай барих,  ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байдалд хяналт тавьж байна. 

  • 24 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр цас орно. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд  хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 16-21 хэм, …

  • 23 November

    Цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хүнсний бүтээгдэхүүн өгнө

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдын хоолонд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний бүтээгдэхүүнийг цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй, дэмжлэг шаардлагатай өрхөд хуваарилахаар болов. Ингэхдээ боловсролын байгууллагын гаргасан судалгааг үндэслэх юм. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан судалгаанаас үзвэл улсын хэмжээнд 44,282 /үүний 18,646 нь цэцэрлэгийн, 25,636 нь ерөнхий боловсролын сургуулийн/ …

  • 23 November

    ЗГ: Сурагчид 12 дугаар сарын 18-ныг дуустал хичээллээд амарна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Энэхүү хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2020 оны 12 дугаар сарын 18-ныг дуустал теле болон цахим хэлбэрээр зааж, сурагчдыг 2021 оны 02 дугаар сарын 01 хүртэл амраах шийдвэрийг хэвээр үлдээв. Их, дээд сургууль, коллежийн оюутнууд 2021 оны 01 дүгээр сарын 05 хүртэл цахимаар хичээллээд 2021 оны 02 дугаар сарын 15 хүртэл амарна. …

  • 23 November

    Э.Эрдэнэбаатар:86 автобусны буудлын эцсийн зогсоолд хяналтын ажилтан өдөр бүр ажиллаж байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй алба хаагч коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна .Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас   /2020.11.21/ авч хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар өглөө. Тэрбээр “Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий …

  • 23 November

    Баянзүрх дүүрэгт түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна

    Нийслэлийн Баянзүрх дүүрэгт “Ковид-19” түргэвчилсэн оношлогооны 16 цэг ажиллаж байна. Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаанзагалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байгаа юм. Одоогоор 7,505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд үүнээс 6,505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар …

  • 23 November

    Зам тээврийн хөдөлгөөний хяналтыг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянаж байна

    Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс  нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл …

  • 23 November

    Чингэлтэй дүүрэг 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна

    Нийтийн тээвэр болон зарим банкууд тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, Мэргэжлийн хяналт, Улаан загалмай болон холбогдох байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын дэглэмийг сахиулан ажиллаж байна. Иргэдэд үйлчилж байгаа банкны ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. 11 сарын 14-ны өдрөөс хойш шинжилгээний сорьц авах төвүүдээр нийт 2629 иргэнийг Ковид-19-ийн шинжилгээнд хамруулаад байна. …

  • 23 November

    Баян-Өлгий аймгийн онцгой байдлын албан хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад хүний амь аварчээ

      Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нэгдүгээр багийн “Наран шарлага” гэдэг газар “Ховд” голын усанд хүн унасан тухай дуудлага 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15:22 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.   Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус ангийн Гал унтраах автомашины жолооч, …

  • 23 November

    QR код бүхий тусгай зөвшөөрөл олголт 50 хувьтай үргэлжилж байна

    Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн. Тэгэхдээ үйл ажиллагааг нь хязгаарлаагүй 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчдыг нийтийн тээврээр бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулахын тулд энэхүү зохицуулалтыг хийсэн юм.  Мөн Улаанбаатар хот доторх автомашины хөдөлгөөнийг бууруулахын тулд зөвхөн дээрх 13 салбарын чиг үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн албаны хэрэгцээний автомашинд QR код бүхий тусгай зөвшөөрөл …

  • 23 November

    Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн 25 жилийн ойн олон улсын бага хурал болов

    Стокхолм хотноо төвтэй Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-гийн 25 жилийн ойн Олон улсын бага хурал 2020 оны 11 дүгээр сарын 19-20-нд “Ардчилал: одоо ба ирээдүйд” ерөнхий сэдвийн дор Ази, Африк, Латин Америк, Европын бүс нутгийг хамарсан бүсчилсэн 12 хэлэлцүүлэг байдлаар цахимаар зохион байгуулагдав. Үндсэн хуралдаан “Тогтвортой ардчилал: ардчилал, залуучууд, уур амьсгалын өөрчлөлтийн харилцан уялдаа” сэдвээр болж дэлхийн өнцөг бүрээс төлөөлөгчид оролцов. Ойн …

  • 23 November

    Ардчилсан намын бүлэг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг дэмжлээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг короновируст халдвар тархаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан  ээлжит хуралдаанаа цахимаар зохион байгууллаа. Өнөөдрийн /2020.11.23/ хуралдаанаар-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон -Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж дээрх …

  • 23 November

    “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” эмийн сангийн зүгээс ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн хамт олонд дархлаа дэмжих багц бүтээгдэхүүн хандивлалаа

    Дэлхийн 219 улс оронд бүртгэгдээд байгаа коронавирусын халдвар Монгол улсад гаднаас зөөрлөгдөн ирсэн цагаас эхлэн одоог хүртэл ард түмнийхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө энхийн манаанд цаг нарыг умартан хоёргүй сэтгэлээр зүтгэсээр ирсэн олон олон баатруудын томоохон төлөөлөл бол яахын аргагүй цагаан нөмрөгт эмч, сувилагч нар юм. Тэгвэл Дорно дахины уламжлалт сэргээн засах “Тиффани Мед” эмнэлэг, “Тиффани фарм” …