Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 19 October

    “Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж буй 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам өнөөдрөөс эхэллээ. Монголын кино урлагийг хөгжүүлэх, салбарын уран бүтээлчдийн чадавхийг бэхжүүлж, олон улсын хамтын ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дэлхийн шилдэг кино бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой тус кино наадам “Хэвтрийн хүн” Монголын уран сайхны киногоор нээлтээ …

  • 19 October

    Гурван хүслийг биелүүлж өгдөг муур

    Муурны эзний ярьснаар  энэ муур нь гайхамшгийг бүтээж, гурван хүслийг нь биелүүлж өгдөг байна.  Цахим хуудаст И-Левел Винсент нэртэй шидтэн гурван хүслийг нь биелүүлдэг муураа зарахаар шийдсэн Новосибирск хотод амьдардаг нэг эмэгтэйн зарыг нийтэлжээ. Гэхдээ энэ хүсэлтийг үнэгүй биелүүлэхгүй.Эмэгтэй муураа 10 сая рублиэр зарахыг хүсч байгаа аж. Энэ үнэ нь ямар нэгэн шинжтэй гурван хүслийг нь биелүүлж чадах хэн нэгэнд …

  • 19 October

    Ж. Батбаясгалан: Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг хамтдаа шийдэх үүргээ бид биелүүлж ажиллах болно

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд шинээр сонгогдсон 45 төлөөлөгчид өнөөдөр тогтоолын гардуулж өглөө. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн сонгогчдын 47.88 хувь нь оролцож, сонгууль амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Өнгөрсөн өдрүүдэд нийслэлийн Сонгуулийн хороо сонгууль зохион байгуулсан 453 хэсэг болон есөн дүүргийн сонгуулийн хороодоос сонгуулийн дүн, тайлан мэдээг нэгтгэн авч өнөөдөр нийслэлийн ИТХ-д …

  • 19 October

    П.Наранбаяр:НИТХ-д гурвуулаа сонгогдсон ч бид 30 хүн шиг ажиллана

     Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-ын гишүүд орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2020.10.19/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Т.Доржханд ” Хөдөлмөрийн үндэсний нам   энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэл болон Дархан, Эрдэнэтэд илүүтэй төвлөрч ажилласан.  Төр засгийн шийдвэр гаргах бүх шатанд бид төлөөлөлтэй боллоо. Биднийг дэмжсэн бүх хүнд баярлалаа. Манай нам аль ч шатанд бусад …

  • 19 October

    Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон Төлөөлөгчдөд тогтоол гардуулав

    Нийслэлийн ИТХ-д шинээр сонгогдсон 45 төлөөлөгчдөд тогтоолыг нь  нийслэлийн Сонгуулийн хороо гардуулан өглөө. 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд Монгол Ардын намаас 34 нэр дэвшигч, Ардчилсан намаас найм, Хөдөлмөрийн Үндэсний намаас гурван нэр дэвшигч ялалт байгуулсан билээ. Нийслэлийн ИТХ-д сонгогдоод буй 45 төлөөлөгч: ДүүрэгТойрогМандатын тооНийслэлийн ИТХ-д сонгогдсон ТөлөөлөгчНамСаналын тооБаянгол12Д.Ихбаяр МАН9841Ө.СумъяабаатарМАН943822Ж.БатбаясгаланМАН11.363Г.ГангамөрөнМАН10.35232Д.Энхтуяа АН9388Ч.МэндбаярМАН9285Баянзүрх42М.ТулгатАН9625Т.БатцогтАН912152П.НаранбаярХҮН11.112Д.ГантулгаХҮН807462Ү.ОюунзулМАН8828Д.ЭнхбаярМАН858872Д.ПүрэвдавааАН9516Н.БаярмөнхМАН903082Б.СүхбаатарМАН10.415Б.ПүрэвдагваМАН9141Сонгинохайрхан92Ц.ТөрхүүМАН11.112Р.ДагваМАН10.057102Б.СэргэлэнбаатарМАН9733Ц.БаттөрМАН9088112Ж.СандагсүрэнМАН10.305Н.БаярчимэгМАН10.196122Г.ТөгөлдөрМАН9821М.ГовьсайханМАН9345132Н.АлтаншагайМАН10.762Б.МөнхцэцэгМАН10.578Сүхбаатар142М.ХалиунбатМАН8569Д.БадарсанАН7927152Х.БолормааАН10.495 Б.ЭрдэнэсүхАН10.001Чингэлтэй162Н.БатсүмбэрэлМАН9547Б.МөнхбатМАН9203172З.ТөмөртөмөөМАН11.707Л.АриунтуяаМАН11.610Хан-Уул182Ж.АлдаржавхланМАН9907Б.МягмарМАН7879192Л.ОтгонбаатарАН6563Б.ӨнөбатМАН6527202Б.ОдсүрэнМАН8315П.ГанзоригХҮН7585Багануур212С.ДаваасүрэнМАН5482Т.ОтгонболдМАН5193Багахангай221С.ЭрдэнэбаярМАН1205Налайх232Ч.РаднаабазарМАН7962Б.НэргүйМАН6954

  • 19 October

    Монгол Улс дахин нэг улстай визгүй зорчихоор болжээ

    Монгол Улс “Дипломат болон албан/ сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Бүгд Найрамдах Словени Улстай байгуулав. Хэлэлцээрт талуудыг төлөөлж Монгол Улсаас Бүгд Найрамдах Словени Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Баттунгалаг, Бүгд Найрамдах Словени Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Гашпер Довжан нар энэ сарын 16-нд Любляна хотноо гарын …

  • 19 October

    НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар шийдвэрлэх асуудал

    Орон нутгийн сонгуулийн дүн гарч шинэ НИТХ бүрдээд байгаа. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар МАН 34, АН 8,  ХҮН  гурван суудал авсан.  Анхдугаар хуралдааныг сонгуулийн дүн гарснаас хойш ажлын 14 хоногт зарлах хуулийн хугацаатай ч өнөөдрийн байдлаар хуралдааны тов гараагүй байна. Тус хуралдаанаар НИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгоно. Хэрвээ анхдугаар хуралдаанаас өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын …

  • 19 October

    МАХН: Улаанбаатар хот дахь орон нутгийн сонгуулийн дүнг хүчингүй болгохыг шаардаж байна

    2020 оны 10 сарын 15-ны өдөр болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн дүн гарлаа.МАХН энэ удаагийн Орон нутгийн сонгуульд МАН-ын дарангуйллын эсрэг үйл ажиллагаа, бодлогоо нэгтгэсэн АН болон бусад намуудтай хамтран оролцож, АН болон бусад намуудын саналыг хуваахгүйн тулд манай намаас цөөн тооны нэр дэвшигчид дэвшсэнээс Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудад аймгийн болон сумын ИТХ-д, түүнчлэн Улаанбаатар …

  • 19 October

    Том үйл хэргийн төлөө төрсөн хүн

    -Тэр бидэнд том үйл бүтээж өгөөд буцлаа -Өнөөдөр түүний судалж, санаачилж, хөөцөлдөж бүтээсэн Үндсэн Хуулийн өөрчлөлтийн буянаар Засгийн газрын гишүүдийг УИХ-аар томилохоо больж, 76 зүгийн сонирхолд тааруулж огцруулж байхаа ч больжээ.Өнөөдөр түүний буянаар Монгол Улсын Засгийн газар 30 жилд байгаагүй тайван амгалан томилогдож, тайван, ажиллаж, анхаарлаа нэг зүгт төвлөрүүлэх боломжтой болжээ. Өнөөдөр түүний санаачилж, өргөн барьж, уйлан ятган байж батлуулсан Монгол …

  • 19 October

    Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүнг өргөн барилаа

    Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс 438.864 нь буюу нийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна. Нийслэлийн Сонгуулийн хорооноос аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.4, 16.2.5, 73.1, …

  • 19 October

    БНСУ-аас 258 иргэн эх орондоо ирнэ

       Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Энэ дагуу дөрвөн удаагийн нислэг үйлдэж, 1040 иргэнээ татан авсан байна.    Хуваарийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тав дахь тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас 10:40 цагт хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах юм.   Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны …

  • 19 October

    Д.Баасансүрэн: Иргэдийн амьжиргаа, бизнест сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр эрсдэлийн зөв менежмент хийх хэрэгтэй

    “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг тохиолдуулан  ОБЕГ, МУЗН хамтран энэ чиглэлээр хийж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнтэй ярилцлаа. -Гамшгийн эрсдэлийг бууруулахад Монгол Улс Азидаа манлайлдаг. Энэ чиглэлд олон улсын чиг хандлага ямар байна вэ? -Энэ жил Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг “Сайн засаглал буюу гамшгийн эрсдэлийн …

  • 19 October

    Солонгост суралцах хүсэлтэй иргэдийн анхааралд

    Энэ жилМонгол Улс, БНСУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Солонгост сургууль төгсөгчдийн холбооноос (MAGIKO) БНСУ-ын Элчин сайдын яам, Олон улсын Боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнтэй хамтран “Солонгост суралцацгаая” боловсролын үзэсгэлэнг энэ сарын 20-24-ний хооронд зохион байгуулж байна. Энэхүү боловсролын үзэсгэлэнгээр дамжуулан оюутан залуусдаа БНСУ-ын шилдэг их, дээд сургуулийн элсэлт, хэлний бэлтгэл, тэтгэлэг зэрэг олон талын мэдээлэл …

  • 19 October

    Д. Хүрэлхүү: Аав болгон үр хүүхдэдээ хэзээ нэгэн цагт төлөх сэтгэлийн болон цаг хугацааны төлөөсгүй байгаасай гэдэг үүднээс киногоо хийсэн

    “Хүүк фильм”, “F studio”-ийн хамтын бүтээл “Төлөөс” Монголын уран сайхны кино энэ сарын 17-ний өдөр “Өргөө Лазер синема”-д нээлтээ хийлээ. Уг киноны зохиолыг МУСТА, жүжигчин Ө.Мөнх-эрдэнэ бичиж, найруулсан бол продюсероор “Хүүк фильм”-ийн захирал, МУГЖ Д. Хүрэлхүү ажилласан байна. “Төлөөс” киноны гол дүрд МУСТА О.Гэрэлсүх, “Х-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу жүжигчин Ц.Номин нар тоглосон бол туслах дүрд жүжигчин Б.Уянга, Г.Золзаяа, Э.Батхүү, …

  • 19 October

    Ажил хайж байгаа иргэдийн анхааралд

    Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулан хэрэгжүүлдэг бөгөөд ажил олгогчийг дэмжих үйлчилгээний хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлтийн аян, ажлын байрны нээлттэй өдөрлөгийг тогтмол зохион байгуулж байна. “ТАВАН БОГД ФҮҮДС“ ХХК-иас 200 гаруй сул чөлөөтэй ажлын байр зарласны дагуу 2020 оны 10 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын …