Мэдээ мэдээлэл

November, 2025

  • 7 November

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал доод тал нь хоёр дахин нэмэгджээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. “Хүнсний хувьсгал-ын дүнд “Өгөөмж Архад” ХХК хүчин чадлаа 2.4 дахин нэмжээ   “Өгөөмж Архад” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, үйлдвэрийн байр болон агуулахаа өргөтгөж, дотоодын лаборатори, цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулаад байна. Ингэснээр хүчин …

  • 7 November

    УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдоржид “хөөгдсөн” Н.Цэрэнсамбуу юу хэлэв…

    “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, төрийн мэргэшсэн албан хаагч Н.Цэрэнсамбууг өчигдөр /2025.11.06/ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “нүүрсчин” хэмээн цоллон, чамаас асуух зүйл байхгүй хэмээн чуулганы хуралдааныг орхин гарахыг шаардсан. Тэгвэл Н.Цэрэнсамбуу нь 2011 оноос Сангийн яамны зөвлөхөөс эхлэн ТӨБЗГ-т албаны дарга, Төрийн худалдан авах ажиллагааны газарт Хэлтсийн дарга, ЭТТ ХК-д Санхүү хөрөнгө оруулалтын даргаар ажиллаж …

  • 7 November

    Холливудын киноны туслах дүрд Монгол хүн тогложээ

    Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Монголын Дуурийн Хатан Хаан, Монгол Улсын Ардын Жүжигчин, профессор, лирик-драматик сопрано Аюушийн Загдсүрэнгийн дунд хүү С.Амарбүрэн өдгөө АНУ-ын Вашингтон хотод ажиллаж амьдардаг ажээ. С.Амарбүрэн нь Болгар улсад мэргэжлийн дуурийн дуучнаар мэргэжил эзэмшин төгссөн бөгөөд Холливудын бүтээсэн “Breaking Bad” цувралын шинэ ангид туслах дүр буюу шүүгчийн дүрд тоглосон байна. Саяхан АНУ-ын Лос-Анжелес хотод тус цувралын шинэ …

  • 6 November

    “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Ерөнхийлөгчийг “Монос хүнс” ХК-д хүрэлцэн ирэхэд ТУЗ-ийн гишүүн Л.Хүрэлбаатар, Х.Солонго, гүйцэтгэх захирал А.Отгондарь нар угтан авч, үйл ажиллагаа болон “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хийсэн бүтээн байгуулалт зэргээ танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэх, дэвшилтэт техник, …

  • 6 November

    М.Амартунгалаг: ИЗНН гэр бүлийн нам биш. Өөрчлөлтийг хамтдаа эхлүүлэхэд бидний иргэний зориг одоо л хэрэгтэй байна

    ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалагтай ярилцлаа. -Таны хувьд ИЗНН-ын Нийслэлийн хорооны дарга. Дээд шүүхээс намын үндсэн дүрмийг буцаасан шийдвэр гарсан тухай олон нийт ярьж байна. Энэ талаар юу хэлэх вэ. Гол үндэслэл нь юу байсан бол? -Улсын Дээд шүүхээс манай намын үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй гэсэн шалтгаанаар гурав дахь удаагаа буцаалаа. Энэ бол бидэнд том …

  • 4 November

    БОХХААБХ: Өвөлжилтийн бэлтгэл болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явцын талаарх мэдээлэл сонслоо

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.11.04/ цаг үеийн сэдвээр мэдээллүүд сонслоо. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов Хуралдаан Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …

  • 4 November

    ӨБХ, ТББХ: Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав

    Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.11.04) Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдаж, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, … олгоно.” гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ. Иргэн Ц.Батболд энэ асуудлаар хуулийн төсөл санаачлах …

  • 4 November

    Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина

    Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хийнэ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна. Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан шугам хоолойг шуудуу …

  • 4 November

    Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай

    Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автомашины болон тамхины утаанаас үүсдэг. Үнэргүй, өнгөгүй шинж чанартай учраас угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал, зуухны битүүмж алдагдах, ядангийн сойлтыг хаах, яндан, пийшинг хөөлөхгүй байх зэрэг голлох шалтгаанаас угаарын хий үүсэж, аюултай нөхцөлд хүргэдэг байна. Угаарын хий хэрхэн үүсдэг вэ Түлш дутуу шатах үед …

  • 4 November

    Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ

    Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 115 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. 10 дугаар сард Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд 22700 …

  • 3 November

    МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ

    УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 1 дүгээр сарын 01-нээс 50 хувь, 11 сарын 01-нээс 75 хувьд хүргэх буюу  2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 15 хувиар,  ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа. Бүлгийн хуралдаанаар Монгол …

  • 3 November

    Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

    Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд 112,  18 насанд 93 бөх гурван өдөр уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас 2025 оны Үндэсний бөхийн улсын аваргууд тодорлоо. 16 насанд: 1-р байрт: Р.Омар /Дархан-Уул БТСГ/ 2-р байрт: Э.Сэрдамба /Эв Монгол клуб/ 3-р байрт: Б.Энхболд /Увс БТСГ/ 6 даваа 4-р байрт: П.Сэржбүдээ /Аваргууд …

  • 3 November

    “Оюу толгой” төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

    Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээр 10-р сарын 31-ний өдөр зөвшилцөлд хүрч,  зээлийн хүүг бууруулах протоколд гарын үсэг зурлаа. Протоколд энэхүү хэлэлцээрийг ахлан ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан, Рио Тинто группийн Бизнес хөгжил хариуцсан захирал Тимоти Вилкокс нар гарын үсэг зурлаа. Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, …

  • 3 November

    Гал унтраах техник спортын насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол улсын шигшээ баг VI байр эзэллээ

    Гал унтраах техник спортын  насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Хаант Улсад аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг нийт 14 орны баг тамирчид оролцож, эхний гурван байрыг ОХУ, Узбекстан, Беларусь улсын баг тамирчид эзэлсэн бол Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийлбэр дүнгээр VI байр эзэллээ. …

  • 3 November

    Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, “Хотула” аппликейшний хэрэглээний талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.3 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй. Үүний 13 байршилд хийгдэх ажлын зураг …