Мэдээ мэдээлэл

November, 2025

  • 14 November

    Бүсчилсэн хөгжлийн хороо оюутны “Менторшип” хөтөлбөрт шалгарсан 10 оюутанд тэтгэлэг гардууллаа

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс зарласан оюутны “Менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийн шилдгүүдэд тэтгэлэг гардуулах үйл ажиллагаа амжилттай үргэлжилж байна. НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хороо, Нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төв хамтран “Аюулгүй арт” төслийн бүрэлдэхүүн шилдэг 10 оюутанд өнөөдөр тэтгэлэг гардууллаа. НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Д.Ундармаа, Б.Ану-Үжин, Т.Батцогт болон НИТХ-ын төлөөлөгч, “Менторшип” тэтгэлэгт хөтөлбөрийн ажлын …

  • 14 November

    Төрөөс ИЗНН-д олгосон 455 сая төгрөгийг юунд зарцуулсан вэ Б.Батбаатар даргаа?

    ​ИЗНН 2024 оны УИХ-ын сонгуульд 80 орчим мянган хүний санал авч, УИХ-д жагсаалтаар 4 суудал авсан. Энэ тухайд Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд Сонгуулийн Ерөнхий хорооноос улс төрийн нам эвслийн УИХ-ын сонгуульд авсан суудлын тоо, сонгогчийн саналд үндэслэн төрөөс санхүүжилт олгодог журмын дагуу ИЗНН-д 2025 онд 455 сая төгрөг олгохыг зөвшөөрсөн тогтоол гаргасан байна. СЕХ-ны тогтоолд заасны дагуу ИЗНН-д …

  • 14 November

    ИЗНН-ын дарга Б.Батбаатар, ЕНБД Ч.Мөнхжаргал нарт хандан шаардлага хүргүүлжээ

    ​ИЗНН-ын Нийслэлийн Намын хорооноос ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон ИЗНН-ын ЕНБД Ч.Мөнхжаргал нарт хандан шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад ИЗНН-ын дарга Б.Батбаатар нь Намын Их хурлаа хуралдуулсан ч хурлаа хаагаагүй, Намын дүрмээ шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ажлыг хэрэгжүүлээгүй, төрөөс ИЗНН-д олгосон 455 сая төгрөгийн зардлыг тайлагнаагүй, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын албан томилолттой холбоотой асуудал зэрэгт тайлбар ирүүлэхийг …

  • 14 November

    Өнөөдөр болох үйл явдал /2025.11.14/

    Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе. Тэмдэглэлт өдөр: -Дэлхийн “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” өдөр тохиож байна. -Соёлын өвийг хууль бусаар хил давуулахтай тэмцэх олон улсын өдөр тохиож байна. 09:00 цагт: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-иудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон хаалтын үйл ажиллагаа Байгалийн түүхийн музейд болно. 09:00 цагт: Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд “Өөрөөр сэтгэе” уриан …

  • 12 November

    Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ

    Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг–Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай бөгөөд өнөөдөр хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг суурилууллаа. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байгаа юм. Өнөөдөр нийслэлийн Засаг …

  • 12 November

    УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ

    УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе. МЭДЭГДЭЛ Монгол Ардын Намын гишүүд, эрхэм журмын нөхөд өө, Миний бие найман жилийн хугацаанд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа улс төр, эдийн засгийн хамгийн ээдрээтэй, сорилт ихтэй үед нам, улс орныхоо хөгжлийн бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн мөрийн хөтөлбөрийг шинжлэх ухаанч арга зүй, нарийн …

  • 12 November

    Сонгуулийн Ерөнхий хороо хуралдлаа

    Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдөр (2025.11.12)-ийн хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагааг автоматжуулахад тавигдах үндсэн шаардлагыг баталж, сонгуулийн автоматжуулсан системийн техник, технологийн шийдлийн талаар судалгаа хийж, технологийн санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын холбогдох албан тушаалнуудаас бүрдсэн уг Ажлын хэсэг саналаа 2025 оны …

  • 12 November

    ГССҮТ, ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТЫН АРДЫН ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах болон эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Ардын эмнэлэгт ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ хүрээнд ГССҮТ-өөс тус эмнэлэгтэй хамтран ажиллахаар болж, цаашид авч хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж төлөвлөсөн байна. Тухайлбал, хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөх хотын Ардын эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт …

  • 12 November

    Төрийн өмчит компаниуд 2024 оны байдлаар 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэв

    ​ Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.11) хуралдаан гишүүдийн 53.1 хувийн ирцтэйгээр 12 цаг 30 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр болов. Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу даргалсан юм. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын …

  • 12 November

    БОХХААБХ: Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлан болон Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв

    ​Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.11.11/ хуралдаан 16 цаг 22 минутад гишүүдийн ирц 53.3 хувьд хүрснээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцсэн. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар танилцууллаа. Тэрбээр …

  • 12 November

    “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ

    Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор “Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал”-ын 12 дахь удаагийн шалгаруулалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах, төлөөллийн үйл ажиллагааны онол, арга зүйг боловсронгуй болгох, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн болон захиргааны эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх, …

  • 12 November

    Энэ оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ

    ​Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2025 оны IV улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Шалгалтыг нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Нийслэлд шалгалтыг 11 дүгээр сарын 12-17-ны өдрүүдэд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулна. Энэ удаагийн шалгалтад нийслэлийн хэмжээнд нийт 1503 иргэн бүртгүүлсэн бөгөөд өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт …

  • 11 November

    Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө

    Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан байсан нь илэрсэн байна. Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд …

  • 10 November

    108 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

    Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Тус цэцэрлэг нь тэнхлэгээрээ 47.0м x 24.0м хэмжээтэй, хагас зоорьтой, 2 давхар, нийт 2857 м.кв талбай бүхий барилга юм. Түүнчлэн бүлгийн өрөө, чийрэгжүүлэх болон дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас …

  • 10 November

    Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. Тодруулбал, Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/ Дарь-Эхийн үерийн …