Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2025.11.04/ цаг үеийн сэдвээр мэдээллүүд сонслоо. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсений танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов Хуралдаан Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
Мэдээ мэдээлэл
November, 2025
-
4 November
ӨБХ, ТББХ: Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.11.04) Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтран хуралдаж, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсгийн “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, … олгоно.” гэсэн заалтыг хүчингүй болгох тухай нийтийн өргөдлийг хэлэлцлээ. Иргэн Ц.Батболд энэ асуудлаар хуулийн төсөл санаачлах …
-
4 November
Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчлэх, өргөтгөх ажлуудыг хийнэ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж, Дэлхийн банкны зөвлөх баг оролцож байна. Зөвлөхийн дүгнэлтээр, Улаанбаатар хотын уур амьсгалын нөхцөл, ажлын өртөг болон гүйцэтгэлийн онцлогийг харгалзан шугам хоолойг шуудуу …
-
4 November
Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, яндан, зуухны аюулгүй байдлыг шалгаарай
Угаарын хий буюу нүүрсхүчлийн дутуу исэл нь нүүрс, мод зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг органик нэгдлүүдийн дутуу шаталт, автомашины болон тамхины утаанаас үүсдэг. Үнэргүй, өнгөгүй шинж чанартай учраас угаартах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тодруулбал, зуухны битүүмж алдагдах, ядангийн сойлтыг хаах, яндан, пийшинг хөөлөхгүй байх зэрэг голлох шалтгаанаас угаарын хий үүсэж, аюултай нөхцөлд хүргэдэг байна. Угаарын хий хэрхэн үүсдэг вэ Түлш дутуу шатах үед …
-
4 November
Э.Цогболд: Гэртээ агаар сэлгэлт тогтмол хийснээр угаарын хийн эрсдэлээс сэргийлнэ
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Өнөөдрийн байдлаар нийслэлд 115 мянган айлд угаарын хий мэдрэгч төхөөрөмж ажиллаж байна. 10 дугаар сард Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд 22700 …
-
3 November
МАН-ын бүлэг: Цалин, тэтгэврийн нэмэгдлийг урсгал зардлаас 1.1 их наяд төгрөгийг бууруулж шийдвэрлэнэ
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтнуудын үндсэн цалинг 2026 оны 1 дүгээр сарын 01-нээс 50 хувь, 11 сарын 01-нээс 75 хувьд хүргэх буюу 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа. Бүлгийн хуралдаанаар Монгол …
-
3 November
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 насанд 112, 18 насанд 93 бөх гурван өдөр уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас 2025 оны Үндэсний бөхийн улсын аваргууд тодорлоо. 16 насанд: 1-р байрт: Р.Омар /Дархан-Уул БТСГ/ 2-р байрт: Э.Сэрдамба /Эв Монгол клуб/ 3-р байрт: Б.Энхболд /Увс БТСГ/ 6 даваа 4-р байрт: П.Сэржбүдээ /Аваргууд …
-
3 November
“Оюу толгой” төслийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон “Рио Тинто” группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээр 10-р сарын 31-ний өдөр зөвшилцөлд хүрч, зээлийн хүүг бууруулах протоколд гарын үсэг зурлаа. Протоколд энэхүү хэлэлцээрийг ахлан ажиллаж буй Сангийн сайд Б.Жавхлан, Рио Тинто группийн Бизнес хөгжил хариуцсан захирал Тимоти Вилкокс нар гарын үсэг зурлаа. Эхний удаагийн хэлэлцээр түр завсарлаж, …
-
3 November
Гал унтраах техник спортын насанд хүрэгчдийн ДАШТ-д Монгол улсын шигшээ баг VI байр эзэллээ
Гал унтраах техник спортын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Хаант Улсад аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд боллоо. Тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг нийт 14 орны баг тамирчид оролцож, эхний гурван байрыг ОХУ, Узбекстан, Беларусь улсын баг тамирчид эзэлсэн бол Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийлбэр дүнгээр VI байр эзэллээ. …
-
3 November
Нийслэл хотын өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлт, тархмал эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ, “Хотула” аппликейшний хэрэглээний талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.3 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр танилцуулав. “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” ХК-иас 50 байршилд төлбөртэй зогсоолын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж буй. Үүний 13 байршилд хийгдэх ажлын зураг …
-
3 November
Энх тайван, аюулгүй байдлын төлөө эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэж байна
Монгол Улс дахь НҮБ-ын Нийгэмлэг нь НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын дэмжлэгтэйгээр, Японы засгийн газрын санхүүжилттэй “Энхийн төлөөх түншлэл” олон улсын хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад “WPS Empowering Voices” буюу “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Иргэний Нийгмийн Байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325 дугаар тогтоолоор баталсан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал (WPS) хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн зөрчил …
October, 2025
-
31 October
“Хүнсний хувьсгал”-ын дүнд зөвхөн нэг жилд 44 мянган ажлын байр бий боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн очсон “Об пластик” ХХК “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч хуванцар савны үйлдвэрээ ашиглалтад оруулаад байна. Ингэснээр өндөгний сав, жимс, ногооны амьсгалдаг сав, таваг, аяга зэрэг 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлжээ. Ерөнхийлөгчийг “Об …
-
31 October
“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд анх удаа түүхий эдийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг үндэсний аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа. Ерөнхийлөгчийн эхэлж очсон “Дархан нэхий” ХК 1972 оноос үйл ажиллагаа явуулж буй арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр. 250 хүнийг ажлын байраар хангаж, нэхий дээл, гутал, савхин дээл болон ширэн гутал, эсгий, эсгий бүтээгдэхүүн, ажлын гутал хувцас, бусад бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн борлуулж байна. …
-
31 October
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хяналтын дэлгэцэд ирсэн угаарын хийн дохио бүрийг алдалгүй бүртгэж, шуурхай арга хэмжээ авч байна
Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотод 172 мянган айл түлш хэрэглэж байна. Үүнээс 110 мянган айл нь угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй. 17 мянган айлд угаар мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна. Энэ онд багтаан түлш түлж байгаа бүх айлд угаар мэдрэгч суурилуулж дуусна. Угаар мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог түлш …
-
30 October
М.Амартунгалаг: Улсын дээд шүүхээс ИЗНН-д нэг хүний оролцоо өндөр байгааг анхаарах ёстой гэх үндэслэлээр бүртгэлгүй буцаасан юм билээ
Улс төрийн Намын тухай хуулиар энэ ондоо багтаж улс төрийн намууд намын их хурлаа хуралдуулж, намын дүрмээ баталж, намын даргаа сонгон Улсын дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Энэ дагуу улс төрийн намуудын дунд намын хурлаа хуралдуулах, дүрмээ шинэчлэн батлах, намын даргаа сонгох үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. УИХ-д дөрвөн суудалтай Иргэний зориг ногоон нам намынхаа хурлыг хийж, намын дүрмээ шинэчлэн батлуулахаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл