Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид өнөөдөр (2025.10.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, …
Мэдээ мэдээлэл
October, 2025
-
30 October
Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдоржид Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.10.30) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир өргөн мэдүүлэв. Монгол Улсын Засгийн газар нь хилийн чанадад оршин сууж байгаа иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор …
-
30 October
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас холбогдох ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, энэ сараас Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өглөөний 8:00-9:00 цаг, оройны 20:00-21:00 цагуудад дрон нисгэж, аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийн яндангаас гарах утааг хянах, агаарын бохирдлын нөхцөл байдлыг хэмжиж байна. Хяналтын дрон нь …
-
30 October
Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар хороодын Засаг дарга нартай уулзлаа. Нийслэлийн хэмжээнд 400 орчим түлш борлуулах цэг ажиллаж буй. Цэгүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид яаралтай авч хэрэгжүүлэх ажлуудаа эрэмбэллээ. Хороодын Засаг дарга нар түлш савлагаан дээр бичсэн хэмжээндээ хүрэхгүй байх, зарим айл өрхүүд байшин сууцны хэмжээ том, …
-
29 October
Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллаа
Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсэг байгууллаа. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэгт хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү ажлын хэсэг байгууллаа. Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн …
-
29 October
Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцлийг бүх шатанд эрчимжүүлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд холбогдох сайд нарт албан даалгавар өглөө. Албан даалгаварт баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах, олон нийтийн хяналттай ил тод байдлыг хангах бодлого баримтлахыг тухайлан тодотгожээ. Тодруулбал: -“Эрдэнэс Тавантолгой” ХК-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудит хийлгэж, үр дүнг Засгийн газар, УИХ болон шаардлагатай тохиолдолд олон нийтэд танилцуулахыг үүрэг болгов. …
-
29 October
С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж өөрийн дүр, дуу хоолойгоор ард түмэндээ уран бүтээлээ толилуулж, соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ. Соёлын гавьяат …
-
29 October
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлах өргөтгөсөн ажлын хэсэг байгууллаа Нийслэл Улаанбаатар хотод барьж 2025-2028 онд ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын явцын талаарх танилцуулгыг сонслоо. Энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын …
-
28 October
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Түлш худалдан авахад “Сайн” карт, иргэний үнэмлэхийн QR кодоос гадна “Хотула” аппликейшнийг шинээр ашиглаж буй. Зарим иргэний хаягийн мэдээлэл зөрүүтэй, орон сууцанд амьдардаг, орон нутгийн бүртгэлтэй зэргээс шалтгаалж, шинэ аппликейшнээр бүртгүүлэх боломжгүй байгаа юм. Тиймээс хаягийн мэдээллээ шинэчлэхийг албаныхан зөвлөлөө. “Тавантолгой түлш” ХХК-ийн Дуудлага, харилцааны хэсгийн ажилтан Г.Оюунтунгалаг “Энэ жилээс “Хотула” аппликейшн ашиглан түлш борлуулж байна. Тус аппликейшнд 250 мянга …
-
28 October
“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ
Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор иргэдийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ. Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар нийт 38,090 гэмт хэрэг бүртгэгдэн …
-
28 October
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2025.10.28) боллоо. Хуралдаанаар АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлт, борлуулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. Шатахууны аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл санаачилж, УИХ-аар шийдвэрлүүлэхээр тогтлоо. Мөн өнөөдрөөс Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд хэрэглэгчдэд тавьсан шатахууны хязгаарлалтыг цуцлахаар болсон тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээллээ. Өнөөдөр өглөөний …
-
27 October
Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр С.Төгсжаргал томилогдлоо
Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга Н.Мөнхбат, Хүний нөөцийн газрын дарга П.Сарангэрэл нар болон ТЕГ-ын удирдлагууд ажил хүлээлцэхэд байлцлаа. С.Төгсжаргал нь Татварын албанд 26 дахь жилдээ ажиллаж байгаа …
-
27 October
“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо
Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Монголын Скаутын холбоотой хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн тав дахь ээлжийн хөтөлбөрийн нээлт өчигдөр (2025.10.25) боллоо. “Сургуулийн орчин дахь аюулгүй усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй ба өсвөр үе” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2025″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн …
-
27 October
“Pro” театр “Сүүлчийн бороо” мета драмын жүжгээ дахин толилуулна
ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг төгссөн нэг ангийн найзууд өөрсдийн театрыг байгуулсан нь өнөөдрийн “Про” театр. Тус театрынхан өнгөрсөн хугацаанд Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Инээмтгийн хүн” романаас сэдэвлэсэн ижил нэрт визуал драмын жүжиг, Эрнст Теодор Амадей Гофманий “Цөмөөхэй ба хулганын хаан” үлгэрээс сэдэвлэсэн “Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжиг, Францын алдарт зохиолч Александр Дюмагийн романаас сэдэвлэсэн “Шадар …
-
24 October
“Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Охид, эмэгтэйчүүдийн манлайлал, бизнес эрхлэлт болон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2025.10.24/ зохион байгуулагдлаа. “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн нээлтийн үйл ажиллагаанд “Эмэгтэйчүүд ба тэгш эрх” сангийн үүсгэн байгуулагч Э.Аззаяа, З.Сарантуяа, сангийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Содгэрэл, Удирдах зөвлөлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл