Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
21 September
Монгол Улс ган төмөрлөгөөр өөрсдийн хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой
Ерөнхий сайд өнгөрөгч амралтын өдрүүдэд “БТЕГ”-ын Баянголын төмрийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн харьяа Төмөртэйн уурхайн үйл ажиллагаатай танилцав. “БТЕГ” ХХК нь 2004 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дахь Баянгол нэртэй газарт геологийн нарийвчилсан хайгуулын ажлыг явуулж, төмрийн хүдрийн нөөцийг тогтоон улмаар 2007 оноос өнөөдрийг хүртэл төмрийн хүдэр олборлон баяжуулж, экскпортлох үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа аж. …
-
21 September
Дархан, Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн бүс нутаг болгох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор болон албаны хүмүүс 09 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд зохион байгуулагдсан “Газар тариалангийн салбарын техник, технологийн шинэчлэл-Эрчимжсэн мал аж ахуй” сэдэвт нээлттэй өдөрлөгт оролцов. Энэхүү өдөрлөгийн үеэр тус аймагт газар, тариалан эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм. Түүнчлэн газар тариалангийн салбарын …
-
21 September
Ерөнхийлөгч Х.Баттулга Ховд аймгийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зочилж, төвийн үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн удирдлагатай уулзаж ярилцлаа. Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь мэс заслын клиникийн зургаан тасаг, дотрын клиникийн 10 тасаг, параклиникийн найман тасаг, урьдчилан сэргийлэх нэг төвтэй бөгөөд 438 эмч, ажилчидтайгаар баруун бүсийн таван аймгийн …
-
21 September
Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй
Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. “Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анхаарлыг татав. АНУ-д магистр хамгаалж, Люксембургийн хамтын ажиллагааны нийгэмлэг болон Харвардад мэргэжил дээшлүүлж, хууль эрх зүй, олон улсын бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж, томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн удирдлагын багт …
-
21 September
Төвлөрсөн PACS нээлтээ хийлээ
2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Төвлөрсөн PACS-ийн нээлтийн үйл ажиллагаа Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт болж, Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар оролцлоо. Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Цахим эрүүл мэнд” төслийн хүрээнд Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам төвлөрсөн PACS буюу ДҮРСИЙГ ДАМЖУУЛАН ХАДГАЛАХ ТӨВЛӨРСӨН СИСТЕМ-ийг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын …
-
21 September
Будапэшт хотноо уран бүтээлч Э.Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэн нээгдлээ
Унгар улсын Будапэшт хотын Юожэфваароши галерейд есдүгээр сарын 4-нд Эршүүгийн Отгонбаярын “Хязгааргүй” нэртэй бие даасан үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнг модератор Биллинг Дьөндьигийн хэлсэн үгээр нээн, Шомфай Кара Даавидын буриад хөөмийгийн тоглолтоор үргэлжлэв. Мөн Шипош Эндрэ урлагийн философич ОТГО зураачийн уран бүтээлийн тухай ярьж, үзэгч олонтой бодол саналаа хуваалцлаа. Энэ үеэр Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З. Батбаяр уран бүтээлч Э.Отгонбаярт …
-
21 September
Ч.Уранхолбоо: Хүн өөрөө өөрийнхөө л хамгийн том өрсөлдөгч
UGLUU.MN сайтын “ӨГЛӨӨНИЙ ЗОЧИН” ярилцлагын өнөөдрийн зочин “Хөөрхөн дэлхий” ТББ-ын Тэргүүн, “Tara Vision” агентлагийн үүсгэн байгуулагч Ч.Уранхолбоо байлаа.
-
21 September
Олон Улсын Оюутны спортын өдрийг Монгол улсад тэмдэглэн өнгөрүүллээ
ЮНЕСКО-гийн 2015 оны 11 сарын Ерөнхий Ассамблейн чуулганы хурлын тогтоолоор жил бүрийн 09 сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” (ОУОСӨ) болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Олон улсын оюутны спортын холбооноос (ОУОСХ) энэхүү санаачлагыг дэмжин, улс орныхоо гишүүн холбоод, Засгийн газрын байгууллага, ИДСК-тэй хамтран 2016 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон. Өнгөрсөн хугацаанд Монголын оюутны спортын холбооноос (МОСХ) 2016 онд Ази тивийн оюутны …
-
21 September
Б.Лхагвасүрэн:Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9-р сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8% болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа. -Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ? – Ковид 19-оос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр иргэд болон …
-
21 September
Үндэсний номын баяр дөрвөн номинацаар нэмэгдэж, шилдгүүдээ тодрууллаа
Өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд албан ёсоор нээлтээ хийсэн “Үндэсний номын баяр” 28 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. Тус баярын ач холбогдлыг үнэлэн анх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 158 дугаар Зарлигийн дагуу УИХ-ын даргын ивээл доор жил бүрийн энэ өдрүүдэд зохион байгуулагддаг болсон. Номонд дуртай зохиолч, яруу найрагч, орчуулагч, уншигчдын хүсэн хүлээдэг энэхүү баяр нь …
-
21 September
МАН-ын хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар сонгогдлоо
Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй. Хяналтын Ерөнхий Хороог …
-
21 September
Сургуулийн автобус өнөөдрөөс үйлчилж эхэллээ
Энэ хичээлийн жилд нийслэлийн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд “Сургуулийн автобус” өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй юм. Замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдийн ажлыг хөнгөвчлөх гээд олон давуу талтай энэхүү …
-
21 September
Дорнод, Ховд аймагт газар хөдөлжээ
Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар өчигдөр 16:37 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Матад сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ариунтуяагаас тодруулахад “Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Учирсан хохиролгүй” гэж мэдээллээ. Мөн Ховдаймгийн Алтай сумын Барлаг багийн “Аргалантай-Уул” гэдэг газар өчигдөр 18:42 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Ховд аймгийн Онцгой …
-
21 September
Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлж эхэллээ
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн 1 дүгээр үе шатны үр дүн, ололт амжилтыг бататгах, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах үйл ажиллагааг улам бүр сайжруулан бэхжүүлэхэд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл