Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун коронавирусын халдвар болон удахгүй болох Бави далайн хар салхинд бэлтгэхийг анхааруулав. Мягмар гарагт улс төрийн товчооны хуралдаан дээр тэрбээр хэлсэн үгэндээ коронавирусын эсрэг арга хэмжээнд “зарим дутагдалтай талууд” байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч тэр талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ. Хойд Солонгос одоо болтол Ковид-19-ийн тохиолдлыг батлаагүй байгаа нь ажиглагчдын эргэлзээг төрүүлж байна. Албаны хүмүүс тус …
Мэдээ мэдээлэл
August, 2020
-
26 August
“Хүнсний аюулгүй байдал – шимт чанар” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг 1981 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 16-нд тэмдэглэж ирсэн. “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар болон Монголын хүнсчдийн холбоотой хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ …
-
26 August
Д.Батзориг:Самрыг буруу техникээр түүснээс үүдэж хуш мод эргэн сэргэх боломжгүйгээр гэмтэж байна
Өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас самрын ургацын байдал, самар түүхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мөн самар түүхтэй холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өгсөн юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Байгаль орчин, аялал жуулчлалын яам ХАН буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгон ажиллаж байгаа. Энэ утгаараа бид байгалийн баялаг болсон …
-
26 August
Дүүрэг бүрт “Соёлын цаг” аян хэрэгжинэ
Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам, НЗДТГ-тай хамтран “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Соёлын сайд С.Чулуун, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор нар оролцлоо. “Соёлын …
-
26 August
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” –ийг хэрэгжүүлнэ
Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллагаас (ЖАЙКА) ХНХЯ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх Хэлэлцүүлгийн тэмдэглэлд хоёр тал өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогчдын ойлголт, хандлагыг өөрчлөх замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой …
-
26 August
Ж.Мягмар:3-5 настай нийт хүүхдийн 85.7 хувийг цэцэрлэгт хамруулна
Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамтай хамтарсан Мэдээллийн цагт өнөөдөр Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар оролцож, хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын явцын талаар мэдээлэл өглөө. ️ ”Хүүхдийн цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг хэрэгжүүлэх арга зам, чиглэл, зөвлөмж өгөх сургалтыг нийт аймаг, дүүрэгт хийж, 10 800 багш, ажилтан оролцуулан зохион байгуулж …
-
26 August
Парист болсон эмх замбараагүй байдлын үеэр 150 орчим хүнийг баривчилжээ
Португалийн нийслэл Лиссабон хотод Аваргуудын лигийн финалын тоглолт болж, Францын “Пари Сен-Жермен баг Мюнхений “Бавария” багт хожигдсон юм. Тоглолтыг Францын нийслэл дэх цэнгэлдэх хүрээлэнд шууд дамжуулалтаар үзэж байх үед эмх замбараагүй байдал үүсч, цагдаа нар 150 орчим хүнийг саатуулжээ. “Аваргуудын лигийн финалын тоглолтын орой хууль сахиулах байгууллагын ажилтнууд эвдэн сүйтгэсэн, хүчирхийлэл үйлдсэн, цагдаа нар руу янз бүрийн эд зүйлс шидсэн зэрэг хэргээр 148 хүнийг баривчилсан. Түүнчлэн амны хаалт заавал зүүх …
-
26 August
Хичээлийн шинэ жилийн нээлтийг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй
Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд 2020-2021 оны хичээлийн жилийг эхлүүлж байгаатай холбогдуулан 9 дүгээр сарын 1-ний өдрийн хичээл сургалтын нээлтийн үйл ажиллагааг уламжлалт хэлбэрээр зохион байгуулахгүй байхыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зөвлөж байна. Тус зөвлөмжид, Сургалтын байгууллага бүр хичээлийн жилийн нээлтийг медиа, контент хэлбэрээр байгууллагын албан ёсны цахим хуудас, пэйж хуудас, дотоод сүлжээгээр зохион байгуулах нь зүйтэй. Нээлтийн үйл ажиллагааны медиа, …
-
26 August
Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ
Долдугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ. Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн …
-
26 August
Т.Мөнхсайхан: Эмнэлгээр үйлчлүүлэхэд үүсэж буй хүндрэл, төвөг чирэгдлийг багасгана
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй …
-
26 August
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм. Бөөрөлжүүтийн уурхай нь жилд …
-
26 August
О.Цогтгэрэл: Сумд томорч байж тэнд ажлын байр бий болно
УИX-ын гишүүн О.Цогтгэрэлтэй ярилцлаа. -Жижиг сумд нэгдэж нийлэх боломж бүрдвэл орон даяар залуучуудад шинэ ажлын байр бий болох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж үүсэж нөхөн үржихүйн бодлого үр дүнтэй болж, эрүүл мэнд боловсролын чанар хүртээмж сайжрах тухай та байнгын хорооны хурлын үеэр хэлсэн. Парламентын түүхэнд тань шиг зоригтой дуугардаг гишүүн байсангүй. Ихэнх нь сонгогчдоосоо эмээж энэ талаар огт дуугардаггүй байлаа. Энэ …
-
26 August
“Нөхөн сэргээлт-2020” хяналт, шалгалт хоёр сар үргэлжилнэ
Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй …
-
26 August
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр чөлөөт бөхийн шигшээ багтаа уулзаж санал солилцлоо
Монголын чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид Орхон аймагт Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн суурь бэлтгэлээ хангах бэлтгэлд гараад байгаа билээ. Тэгвэл тус бэлтгэлийн төвд МҮОХ-ны ерөнхийлөгч, олимпийн аварга Н.Түвшинбаяр зочиллоо. Энэхүү бэлтгэлд шигшээ багийн тамирчдаас гадна энэ оны УАШТ-д амжилттай барилдсан залуу тамирчид хамрагдаж байна. Эдгээр дасгалжуулагч тамирчидад МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өөрийн үнэт зөвлөгөөг өгч хол, ойрын тэмцээнд …
-
26 August
Л.Оюун-Эрдэнэ:Төрийн бүх үйлчилгээг цахим болгох ажил ирэх оны нэгдүгээр сараас эхлүүлэхээр төлөвлөөд байна
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл