Нүүрсний экспорт нэмэгдэж эхэллээ

Долдугаар сарын 25-ны өдөр буюу нэг сарын өмнө нүүрс ачсан 919 тээврийн хэрэгсэл хил нэвтэрсэн бол өнөөдөр 2001 болж нэмэгдсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны мөн үе буюу КОВИД-19 цар тахлын өмнөх үетэй адил хэмжээнд очсон гэсэн үг юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 1272, Шивээхүрэн боомтоор 570, Ярант боомтоор 150, Ханги боомтоор 9 тээврийн хэрэгсэл гарчээ.

Экспорт нэмэгдэж байгаа нь Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүн гэж болно.

Монгол Улс энэ онд 40 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлаас шалтгаалан 13 сая гаруй тонныг экспортлоод байна.  

Санал болгох мэдээ

Эрдэнэтийн 24500 иргэдийн хувьцаа орсон “Зэс эрдэнийн хувь” компанийг ЛУЙВАРДСАН түүх №1…

ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭН ХУУДУУТАЙ ГЭВ Хууль шүүхийн байгууллага хуудуутай ажиллаж байгаа тухай, илчлэгдсэн хэргүүдийг шалгахгүй, яллахгүй …