Улс төр

October, 2021

  • 22 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав

    ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук манай улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ойн босгон дээр манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч даргад талархал илэрхийлэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук хоёр орны ард түмэн өнгөрсөн хугацаанд ямагт …

  • 22 October

    “Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад шатахууныг гэрээний дагуу бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй …

  • 22 October

    Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэй албан уулзалт хийлээ

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард …

  • 22 October

    Монгол, Азербайжан Улсын Засгийн газрын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай цахимаар уулзаж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр …

  • 21 October

    Хоёр яам шинээр байгуулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын …

  • 21 October

    Э.Батшугар, Ц.Идэрбат нарын байнгын хороог хуваариллаа

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ үдээс өмнөх хуралдаанаар Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг Эдийн засгийн байнгын хорооны, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Д.Батлутыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн Э.Батшугарыг Инновац, цахим бодлогын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, УИХ-ын гишүүн …

  • 21 October

    У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралтай нэмнэ

    “Монгол Улс-Ногоон хөгжил” НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын талуудын 26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Хэлэлцүүлэг нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд ойн аж ахуй, эрчим хүч, бэлчээрийн зохицуулалтын чиглэлээр хийж байгаа ажлаа эрчимжүүлэх, дээрх бага хуралд Монгол Улсын Засгийн газрын бүтээлч оролцоог дэмжих зорилготой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Тэрбээр Монгол …

  • 21 October

    Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангарагаа өргөлөө

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.10.21/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай байлаа.  Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнгийн талаар Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран танилцуулав. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, …

  • 20 October

    У.Хүрэлсүх: Монгол Улс цөлжилтийн эсрэг ЕСБХБ-тай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улс, ЕСБХБ-ны хамтын ажиллагааг байгаль орчин, ногоон хөгжил, дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, бизнесийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЕСБХБ Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хугацаандаа нийт …

  • 20 October

    Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хороо байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахална. Тус хороо нь НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Суурь конвенцын Парисын хэлэлцээр, Цөлжилттэй тэмцэх конвенцоор хүлээсэн үүрэг болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, цөлжилт, газрын доройтлыг бууруулах ажлын …

  • 19 October

    6-11 насны хүүхдийн 98 хувь нь томуугийн эсрэг вакцинд хамрагджээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаанаар цар тахлын үеийн боловсролын салбарын үйл ажиллагааны талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо. Дэлхийн улс орнууд сургуулиа нээсэн эсэх талаар ЮНЕСКО-гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн мэдээллээр дэлхийн 182 улс (бүрэн нээсэн 134, хэсэгчлэн нээсэн 48) сургуулиа бүрэн болон хэсэгчлэн нээсэн бол 13 улс коронавируст халдварын улмаас …

  • 19 October

    Д. Амарбаясгалан:Сонгогч та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулахын тулд бид хичээн ажиллах болно

    МАН-ын удирдлагууд УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулж сонгогдсон шинэ гишүүдээ хүлээн авч уулзжээ. Тодруулбал МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар шинэ гишүүд болох Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг хүлээн авч уулзав. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монгол Улсын Их хурлын 18, 28 …

  • 19 October

    АН: Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг батлан даалтад гаргахыг шаардлаа

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат өнөөдөр /2021.10.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хүний эрх яаж зөрчигдөж байгааг нийтээрээ харж байна. Үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна. Энэ эрхээ эдэлсний төлөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр иргэн хоригдож байна. Нэг нь өлсгөлөн зарласан байдалтай байна. УИХ-ын гишүүн асан С.Жавхлан суулт зарлаад 4, 5 хонолоо. Эрх баригчдыг энд анхаарлаа …

  • 18 October

    УИХ-ын нөхөн сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран тэргүүтэй гишүүд бараалхаж УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ. Сонгуулийн Ерөнхий хороо хамгийн олон санал авсан Ц.Идэрбат, Э.Батшугар нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргасан байна. УИХ-ын 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувь буюу 17,264, УИХ-ын 28 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч …

  • 18 October

    УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг өргөн барилаа

    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшиж, хамгийн олон буюу 17264 санал авсан …