Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.04) хэвлэлийн хурал зохион байгуулж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар оролцов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын …
Улс төр
February, 2021
-
5 February
АБГББХ: Коронавирусийн халдварт цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллажээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийж Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар оролцов. Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын үндэсний …
-
5 February
Ж.Ганбаатар:Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар банк санхүүгийн салбарт маш том шинэчлэл эхэлж байна
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр (2021.02.05) хэвлэлийн хурал хийлгэж, Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн хуралд Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Г.Амартүвшин нар оролцов. Эдийн засгийн байнгын хороо Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 2021 …
-
5 February
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал боллоо
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2021.02.06) цахимаар хуралдаж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хүмүүсийг оролцогчоор бүртгэх, эсэх асуудлыг хэлэлцлээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагчаар Хууль, эрх зүйн газрын Байнгын …
-
5 February
Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны үнэлэмжийг дээшлүүлэх чиглэлд ахиц гаргана
Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын албан хаагчидтай уулзлаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Манай улсын эдийн засаг шинжлэх ухаанжаагүй, шинжлэх ухааны салбар нь эдийн засагжаагүй юм байна. Судалгаа амьдралд хэрэгжиж, эдийн засагт үр өгөөжтэй байх хэрэгтэй. Цаашид мөнгө дутсан гэхээсээ илүү байгаа мөнгөө оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад анхаарна. Шинжлэх ухаан, технологийн санд хадгалагдаж буй …
-
4 February
Эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр санал нэгдлээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв. Ковидын цар …
-
4 February
УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн ахмад настан, малчдад 400 тонн хүнс, тэжээлийн тусламж гардууллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Нутгийн ихэнх хэсэг нь гантай зуссан тус аймаг зудын “нэн эрсдэлтэй” нөхцөлд өвөлжиж байгаа бөгөөд одоогоор 250 орчим мянган мал хорогджээ. Баянхонгор болон бусад өвөлжилт хүндрэх магадлалтай аймгуудад туслах санаачилгыг УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны аравдугаар сараас гаргаж, Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Дэлхийн …
-
4 February
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө …
-
3 February
Л.Оюун-эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус I, II, III хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ. Чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн тулд юуны өмнө иргэдээ орон сууцтай, боловсролтой, эрүүл мэндийн хүртээмжтэй, чанартай үйлчилгээнд хамрагдаж чаддаг болгох ёстой гэж тэрээр үзэж байна. Энэ үүднээс барилгын салбарт үйл …
-
3 February
Энэ онд багтаан төрийн 592 үйлчилгээг “e-mongolia.mn” цахимаар үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.03/ боллоо. Засгийн газар e-mongolia.mn-ээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн 182 үйлчилгээг цахимаар үзүүлж байгаа бөгөөд энэ онд 592 болгох юм. Цаашид цахим үндэстэн болох, цахим шилжилтийг эрчимжүүлэх, төрийн албыг цомхон байлгах зорилгоор Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ. Төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах, ашиглалтыг нь сайжруулах, иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх, дижитал эдийн засгийн …
-
3 February
Цай Вэньруй: Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөө хамтарч ажиллахад бэлэн байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга Д.Сумъяабазар БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Улаанбаатар хотод дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжиж, иргэдийг ая тухтай саадгүй зорчуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулах, замын түгжрэлийг багасгахад ихээхэн хувь нэмэр оруулж …
-
3 February
Хүнсний талон авдаг иргэдийн 30 хувь нь хувийн автомашинтай байжээ
УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанк, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй /2021.02.02/ онлайн уулзалт хийлээ.Тооцоо судалгаатай, баримт нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор өнөөдрийн уулзалтыг зохион байгуулж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглээд Үндэсний статистикийн хорооны “Статистик ба Төрийн их өгөгдөл” ажлыг эрчимжүүлж, …
-
2 February
НББХ: Даатгуулагч үйлчлүүлэх эмнэлгээ өөрөө сонгох хуулийн заалт хүчин төгөлдөр боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2021.02.02/ 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөв. Мэдээллийн эхэнд тус байнгын хорооны дарга М.Оюунчимэг ээлжит чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж, 25 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцууллаа. Тухайлбал тус байнгын хорооноос Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …
-
2 February
COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин оруулж ирэх ажлын хэсэг хуралдлаа
COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин импортлох ажлыг зохион байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ээлжит хурал болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцлоо. Тэрээр ДЭМБ болон COVID-19 халдварт цар тахлын эсрэг вакцин үйлдвэрлэж буй бусад улс орнууд, томоохон үйлдвэрүүдтэй явуулж буй яриа хэлэлцээрийн талаар цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг …
-
1 February
Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайд үүрэг болгов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамны нийт албан хаагчидтай цахим уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өгөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчтэй, хурдан шуурхай ажиллахыг зорьж байгаа бөгөөд Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг Б.Батцэцэг сайд яамны хамт олонд үүрэг болгов. Шинэ Засгийн газрын эхний 100 хоногт хийх ажлыг оновчтой гаргах, үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, иргэдэд төрийн …