Улс төр

January, 2021

  • 22 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

    Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэсэгчилсэн хориг тавьж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарт /2020.11.20/ хүргүүлсэн …

  • 22 January

    О.Батханд: Нэр төрөө сэргээлгэхээр албан ёсоор шүүхэд хандаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал, цуглаан зохион байгуулахад оролцсон гэх асуудлаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд өнөөдөр /2021.01.22 /Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр“Монгол Улсын Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Улаанбаатар хотод нэгдүгээр сарын 20-ний өдөр тайван жагсаал болсон. Уг жагсаалыг зохион байгуулсан байж болох хүмүүсийн дунд миний нэр орсон байгааг Ерөнхийлөгч хэллээ. Би Ардчилсан Монгол Улсад амьдарч буйн хувьд ямар баримтад үндэслэн намайг уг хэрэгт …

  • 22 January

    Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Л.ОюунЭрдэнийг томилохыг дэмжлээ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн зүгээс  дараагийн Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг Удирдах зөвлөлд санал болгож, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн байна. Үргэлжлүүлэн Бага хурал цахимаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг намаас дэмжсэний дараа УИХ-аар хэлэлцэнэ.

  • 22 January

    Намын бүлэг, Байнгын хороод хуралдах шаардлагатай болсон тул үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг завсарлуулав

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.22) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүд чуулганы хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Үндсэн хуульт”, “Их засаг” танхимуудад хуваагдан сууж, нэгдсэн хуралдаанд цахимаар оролцов. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл …

  • 22 January

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцрууллаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасныг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95,2 хувь нь дэмжлээ. Харин дараагийн Ерөнхий сайдыг томилох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг түүнд даалгажээ.

  • 21 January

    С.Батболд: Надад төрөөс хулгай хийх шаардлага байхгүй

    УИХ-ын гишүүн С.Батболд УИХ-ын чуулганы үеэр өөрийг нь гүтгэсэн асуудлаар тун удахгүй баримт нотолгоотой залруулгыг гаргана гэдгээ мэдээллээ. Ерөнхий сайдын өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Ингэхдээ “ Тусгаар Монгол Улсын эзэгнэн дарлах гэсэн бүлэглэл бүр тодорхой хэлэх юм бол УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын удирдсан бүлэглэл төрийн эргэлт хийж …

  • 21 January

    Х.Баттулга:Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг огт дэмжихгүй байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ Өнөөдөр Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх гунигтай хар өдөр тохиож байна. Монголын ард түмний итгэл найдварыг хүлээж, манлайлан дагуулж, төр улсаа удирдах үнэмлэхүй эрхийг Монгол Ардын намд авч ирсэн Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн …

  • 21 January

    Монгол улсыг Европын холбооны хар жагсаалтаас хаслаа

    Европын Холбооны албан ёсны сэтгүүлд Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалт гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас хассан тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нийтэллээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Монгол Улсыг 2019 оны 10 дугаар сард Санхүүгийн хориг арга …

  • 20 January

    АН:УОК-ын дарга, Эрүүл мэндийн сайдыг огцруулах шаардлага хүргүүллээ

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. Тус бүлгээс УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг нэн даруй огцруулахыг шаардаж байгаа юм.

  • 20 January

    УИХ дахь эмэгтэй гишүүд Шадар сайдад шаардлага хүргүүллээ

    Нийслэлийн Өргөө Амаржих газарт амаржсан эх ковид-19-ийн халдвар авсан болох нь баталгаажиж, өчигдөр эх нярай хоёрыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулсан. Тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулахдаа амаржсан эхийг гэрийн халаад, углааштай нь гадагш гаргаж түргэний машинд суулгаж авч явсан үйлдэл олны шүүмжлэлийг хүлээгээд байна. Тэгвэл өнөөдөр Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад УИХ дахь эмэгтэй …

  • 20 January

    “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.20/ боллоо. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжив Төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөж, дэмжсэн тохиолдолд хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах юм. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсад Ковид-19-өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд 50,7 сая ам.долларын …

  • 20 January

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжлээ

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихыг дэмжлээ. Боловсрол, шинжлэх ухааны яам бүх шатны боловсролын сургалтын болон мэргэжлийн байгууллага, багш, ажилтан, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд хуулийн төсөлд цахимаар санал авах, салбарын хэмжээний хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулж ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны …

  • 19 January

    Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 9-нд товлохыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.  …

  • 19 January

    Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) хуралдаан 14 цаг 09 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.     Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан …

  • 18 January

    Я.Содбаатар: Ш.Раднаасэд гишүүн гэр бүлийн хамт ирээд, одоо тусгаарлалтад байгаа

    Тусгай үүргийн онгоцоор УИХ-ын гишүүд оочер дараалалгүй багтан ирж байна гэх олны шүүмжлэлд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах тайлбарыг өглөө.УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэр бүлийн хүний хамт ирээд одоо тусгаарлалтад байгаа. Гэр бүлийн хүн нь сүүлийн жилүүдэд маш хүнд өвдөж байгаа юм билээ. Тэрээр “УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гишүүн ирсэн гэсэн нь ташаа мэдээлэл. Д.Өнөрболор хүүхэдтэйгээ хамт БНСУ руу …