Улс төр

January, 2021

  • 2 January

    Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв

    УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Оюунгэрэл өнөөдөр /2021.01.02/ ирэх зургадугаар сард зохиогдох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Тэрбээр Ардчилсан намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө албан ёсоор мэдэгдэж байна хэмээн мэдэгдэл гаргав. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Ирэх зургаан жилд КОВИД-ын дараа тулгарах олон асуудлаар бодлогын шийдэлд гар бие оролцох, дэлхийн дулаарал зэрэг глобаль асуудлаас Монголчуудад учрах эрсдэлийг багасгахад хувь …

December, 2020

  • 31 December

    Голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өчигдөр /2020.12.30/ Коронавируст халдвар /ковид19/-ын  цар тахлын голомтод болон эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэх явцад халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Цар тахлын халдварын өндөр эрсдэлтэй нөхцөл бүхий орчин болох хилийн боомт, шалган нэвтрүүлэх товчоо, төмөр замын өртөө, нисэх буудлын хяналтын цэгүүд, иргэдийг тусгаарлах байр, эмнэлэг, нийтийн хэв журам сахиулах, …

  • 31 December

    Хармагтайн ордын 53,1 тонн алтыг Улсын нөөцөд бүртгэлээ

    “Геологийн судалгааны төв” ТӨҮГ, Төрийн өмчит “Эрдэнэс сильвер ресурс” ХХК-ийн геологчдын хамтарсан баг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Хармагтайн” бүлэг ордын “Овоот хяр” хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн “Хойд бүргэдэй” хүдрийн биетэд 53,1 тн алтны нөөц буйг тогтоосон байна. Нарийвчилсан хайгуулын хээрийн ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгаж, тогтоогдсон алтны нөөцийг Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн Улсын нөөцөд бүртгүүлээд …

  • 29 December

    УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багануур дүүрэгт нэн шаардлагатай автомашинуудыг гардуулан өглөө

    Улс орон даяар цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ цаг үед УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өөрсдийн сонгогдсон Багануур дүүрэгт очиж ажиллан улс, нийслэлийн, дүүргийн төсвийн хөрөнгөөр дүүргийн албан газар, мэргэжлийн байгууллагуудад нэн шаардлагатай байгаа долоон автомашиныг гардуулан өглөө. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст аврах үйл ажиллагаанд зориулан бүрэн тоноглосон МАЗ автомашин, “Багануур …

  • 29 December

    Налайх дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх боломж бүрдэнэ

    УИХ-ын гишүүн С.Амарсайхан Налайх дүүрэгт ажиллан, дүүргийн нэгдсэн эмнэлгээр орж, ковидын халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй нь танилцан, бэлэн байдлын зэргийг нь шалгаж, эмнэлгийн ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонсож, урмын үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Дэлхий нийтэд аюул занал учруулж байгаа цар тахалтай нүүр тулан ажиллаж, иргэдийн эрүүл мэндийн төлөө гэсэн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, …

  • 25 December

    Ж.Мөнхбат:Ерөнхий сайд ажлынхаа арын өрөөний нэмэлт халаагуураа салгачхаад даараад сууж байна

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын Засгийн газраас цахилгаан, дулаан, ус, хогны төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар” Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Гишүүний асуулгын хариуд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Засгийн газраас авч …

  • 25 December

    Б.Мөнхжин: Монгол Улс 2025 он гэхэд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлж дуусна

    Гадаад харилцааны дэд сайд Б. Мөнхжинтэй ярилцлаа. Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр гэдэг бол бүх гишүүн орны харилцан хүлээн зөвшөөрсөнөөр, бараа бүтээгдэхүүн улсын хил гаалиар орж гарах гадаад худалдааны урсгалыг техникийн болон горим журмын хувьд илүү хөнгөн хялбар болгох, ижил хэмнэлд жигдрүүлэх онцгой цогц арга хэмжээ юм. Монгол Улсын Их Хурал одоогоос дөрвөн жилийн өмнө Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон …

  • 25 December

    С.Амарсайхан: Налайх дүүрэгт нүүрс өнөөдөр 350 мянган төгрөг болж өсчихөөд байна

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан оролцож Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Цар тахлын хөл хориотой цаг үед иргэдээ дэмжих зорилгоор эрчим хүчний болон сайжруулсан түлшний хөнгөлөлтийг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд үзүүлж, маш том ачааг тэдний нуруунаас хөнгөлсөн чухал ач холбогдолтой шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Иргэд маань ч үүнийг ойлгож хариуцлагатай …

  • 25 December

    Б.Ган-очир: АН-ын дүрмээр ч тэр, ардчилсан нийгмийн зарчмаар С.Эрдэнэ дарга огцрох ёстой

    Өнөөдөр Ардчилсан намын X их хурлын талаар АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд, АН-ын “Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт боловсруулах ажлын хэсэг”-ийн нарийн бичиг С.Санасэр, АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир нар мэдээлэл хийлээ. АН-ын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-очир “Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн манай намын их хурал амжилттай болж өндөрлөсөн. Хуралд нийт 1432 төлөөлөгч оролцсон. Хурлаар намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан. Мөн өнөөдрийн нийгэм …

  • 25 December

    Тавдугаар сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд хүнсний талонд 53.2 тэрбум төгрөг зарцуулжээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.25) хуралдаан 09 цаг  06 минутад 68.2 хувийн ирцтэйгээр цахимаар эхэлж, таван асуудал хэлэлцэв. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Коронавируст халдварын цар тахлын үед татвар, нийгмийн даатгалын шимтгэл, халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй аргам хэмжээ, түүний үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсов. Засгийн газрын зүгээс Коронавируст халдвар (КОВИД-19)-ын …

  • 24 December

    Я.Содбаатар: Франкфуртын нислэгээр ирэх байсан хүмүүст санхүүгийн дэмжлэг үзүүлсэн

      Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.24) нэгдсэн хуралдаан 10 цаг 02 минутад 41 гишүүний ирцтэй эхэлж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.     Дэлхий нийтэд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын тархалт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 218 улс орон, нутаг …

  • 24 December

    Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг эцэслэн баталлаа. Хуулийн эцсийн найруулгыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулжээ. Ингэхдээ, УИХ-ын даргаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын багаас боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын 5 томьёоллоор нэг бүрчлэн санал хураан шийдвэрлэсэн байна. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцэслэн …

  • 23 December

    Б.Алтанзул: Улаанбаатар хотод бүртгэлтэй 415 түүхий нүүрсээр галладаг зуухны 368-д нь шүүлтүүр тавьсан

    Улсын Их Хурлын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 01 дүгээр тогтоолоор байгуулсан Ажлын хэсэг өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдлаа.  Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга Б.Саранчимэг Улаанбаатар хот дахь төвлөрсөн дулаанд холбох боломжгүй байршлын хэчнээн уурын зуухыг түүхий нүүрсээр галлаж байгаагаас ирэх онд хэдийг нь зогсоож, цаашид хумих ямар бодлого барьж байгаа талаар …

  • 23 December

    Ц.Туваан: Иргэдийн хувийн мэдээллийг нууцлах, эх орондоо буцаж ирэх эрхийг баталгаажуулна

     УИХ-ын гишүүн Ц.Туваан, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барилаа. Хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сард баталсан бөгөөд тухайн үед коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал эрс  өөрчлөгдсөн.  Хууль хэрэгжих явцад ч засч залруулж, сайжруулах зүйл олон гарсан. Тиймээс УИХ  дахь Ардчилсан намаас зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, …

  • 23 December

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын суралцах эрхийг хангана

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр боллоо. “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийг батлав. Компани нь 100 хувь төрийн өмчит бөгөөд нэг хувьцаа эзэмшигчтэй байхаар дүрэмд тусгажээ. Компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө төвлөрүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, дэд бүтэц байгуулах, эзэмших, дэд бүтцийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран …