Монгол Ардын намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх, хоёр охиныхоо хамт өнөөдөр өглөө 07:40 цагт Баянзүрх дүүрэгт байрлах ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн санал авах байранд очиж саналаа өглөө. Саналаа өгсний дараа МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх “Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт албан ёсоор эхэллээ. Энэ жил улс тунхагласны 100 жилийн ой, төрт ёс үүссэний 2230 жилийн …
Улс төр
June, 2021
-
8 June
Ж.Чинбүрэн:Олон улсын эрдэмтэд КОВИД-19 болон ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааг хийж байна
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо. Энэ удаагийн цахим уулзалт “2030 он гэхэд ДОХ-ыг даван туулахад тэгш бус байдлыг шийдвэрлэхэд парламентын үүрэг” сэдвийн хүрээнд болсон бөгөөд оролцогчид ДОХ-той тэмцэх Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентуудын үүрэг оролцоо, цаашид …
-
7 June
Цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг өнөөдөр хүлээн авч уулзан, цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх “Нэгдсэн зохицуулалтын баг”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. Нэгдсэн зохицуулалтын баг нь коронавирусын цар тахал нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөө, эрсдэлийн тооцоололд үндэслэж хариу арга хэмжээ авах, олон талт түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг нэгдсэн …
-
3 June
Б.Батцэцэг: Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байгаагаа мэдэрдэг
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг РИА Новости агентлагийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, ОХУ-ын оролцоотой интеграцчиллын байгууллагуудад элсэх эсэх тухай, Сэлэнгэ мөрний цутгал дээрх усан цахилгаан станц Монголд яагаад хэрэгтэй байгааг тайлбарлаж, Монголд төмөр зам тавих ажилд ОХУ оролцох боломж, хэтийн төлөв, Монголын тал Оросын жуулчдыг татах ямар төлөвлөгөөтэй байгаа талаар ярьжээ. -Таны ОХУ-д хийж буй айлчлалын гол зорилго юу …
-
3 June
А.Б.Миллер: Хийн хоолойн салбарт ажиллах Монголын мэргэжилтнүүдийг бэлтгэх боломжтой
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллертэй 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр Санкт-Петербург хотноо уулзав. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ-г холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн явцын талаар санал солилцож, төслийн судалгааны ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Төслийн хэрэгжилтийг урагшлуулахын тулд хийн хоолойн асуудлаарх Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн …
-
2 June
С.Амарсайхан: Он цаг болгон өөр өөрийн гэсэн шалгууртай
Ярилцлагынхаа ээлжит зочноор би Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханыг урилаа. Мэдээж түүнийг өдөр бүр түмэн асуулт бүчиж байдаг. Энэ удаа ч уншигчид маань сонирхсон зарим асуултууддаа хариулт авч чадах байх хэмээн найднам. -Хотын дарга байхад тань бид уулзаж байсан. Та ер нь л галаар хүрээлүүлчихсэн, асуудлаар бүчүүлчихсэн явж байдаг. Улстөрчийн хувьд таны амьдралын нэлээд эрчтэй жилүүд өрнөж байх шиг байна. …
May, 2021
-
31 May
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийх айлчлал эхэллээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д хийх айлчлал 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэллээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол, Оросын Алтанбулаг-Хиагт боомтоор хил нэвтрэхэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд С.Б.Дагаева, Монгол Улстай хамтран ажиллах асуудал хариуцсан сайд Д.Ш.Чирипов нар угтан авч, орос заншлаар хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр …
-
29 May
Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирж вакцинд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа”-г …
-
29 May
Г.Занданшатар:Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр боллоо
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр /2021.05.28/ худалдаа, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийж, эдийн засгийг эрчимжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар“Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох чиглэлд бодлогоор дэмжиж ажиллана. Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авна. Өнгөрсөн жилийн хугацаанд зээлийн хүү дунджаар 1.7 нэгжээр буурсан. …
-
28 May
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оросын Холбооны улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2021 оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улсад айлчлал хийж, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлуудаар санал солилцоно. Мөн Монгол Улс, ОХУ-ын хооронд …
-
28 May
Г.Занданшатар: Эдийн засгийг төрөлжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, стратегийн хөрөнгө оруулалтыг хийхэд Үндэсний баялгийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар (2021.05.26) “Баялагтаа эзэн Монгол” Үндэсний баялгийн сангийн талаарх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, П.Анужин, Т.Доржханд, Б.Баттөмөр болон Монгол Улсын Ерөнхий сайдын 21 дүгээр захирамжаар байгуулагдсан Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд, эдийн засагчид, судлаачид оролцлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар …
-
28 May
Г.Занданшатар: Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн талаар нэг ойлголттой байж, насан туршийн боловсрол гэдгийг ойлгох шаардлагатай
Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн танилцуулга, уулзалт (2021.05.26) Төрийн ордонд боллоо. Улсын Их Хурлын дарга, гишүүд болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Нийслэлийн боловсролын газрын төлөөлөл, ерөнхий боловсролын сургуулиуд, цэцэрлэгийн удирдлага, багш нарын оролцсон энэхүү төслийн танилцуулга, уулзалтыг нээж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар: Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн талаар нэг ойлголттой …
-
26 May
Зээлдүүлэгч нь анх зээл олгохдоо зээлийн хүүг урьдчилан төлүүлэхийг хориглоно
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт /2021.05.22/ чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Хуулийн төсөл батлагдсантай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг, Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслийг санаачлагч Х.Булгантуяа, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нар өчигдөр /2021.05.25/ мэдээлэл хийлээ. …
-
25 May
Н.Энхболд: Парламентын гишүүний халдашгүй байдлыг хууль бусаар зөрчсөн явдал гарсан
Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаан өчигдөр (2021.05.24) боллоо. 150 гаруй парламентын төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, 2001-2004 оны ОУПХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байсан Н.Энхболд, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг нар оролцов. Хуралдаанаар эхлээд ОУПХ-ны Ерөнхийлөгч, …
-
21 May
Г.Занданшатар: 200 мянга гаруй ахмад шударга ёсны зарчимд нийцүүлэн байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж байна
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.21) хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж, монголчууд байгалийн баялагтаа эзэн байж үр өгөөжийг нь шударгаар хүртэж байгааг цохон, үг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл