Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт, хот, суурины усан хангамж зэрэг 18 байгууллагаас бусад байгууллагын ажлыг зогсоосон. Үүнээс болж зарим аж ахуйн нэгж, байгууллага болон бизнес эрхлэгчийн үйл …
Улс төр
December, 2020
-
9 December
Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв
“Ковид-19” цар тахлын голомтыг устгах, халдварын хүрээг хумих, халдвар авсан хүмүүс, ойрын болон дам хавьтлыг олж тогтоон эмчлэх, урьдчилан сэргийлэх явцад алдаа дутагдал гарч иргэдийг бухимдуулан, улмаар хүний амь нас хохирсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал хүсэв. Цаашид иргэдийн амь нас, аюулгүй байдлыг хангахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна гэлээ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа бүх байгууллага, ажилтан, алба хаагчид …
-
9 December
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ыг батлав
АНУ-ын Конгресс дэх Америк-Монголын бүлгээс санаачилж, тус бүлгийн даргалагч, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Дина Тайтус, Доналд Янг нар болон бүлгийн гишүүн Тэд Ёохо, Ардчиллын төлөө түншлэл хөтөлбөрийн дарга Дэвид Прайс нарын 2020 оны есдүгээр сарын 4-ний өдөр хамтран өргөн барьсан “АНУ-Монгол Улсын стратегийн түншлэлийг бэхжүүлэх тухай тогтоол”-ын төслийг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын чуулганаар баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар …
-
9 December
ЗГ:Хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна
Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа арванхоёрдугаар сарын 11-ний 06.00 цагт дуусна. Өчигдөр Улсын Онцгой комисс бэлэн байдлын зэргийг сунгах эсэх асуудлаар хуралдсан бөгөөд Улаанбаатарт тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг гурав хоног сунгах санал гаргасныг дэмжсэн байна. Одоо Төрийн ордонд Засгийн газар хөл хориог сунгах эсэх асуудлаар хуралдаж байгаа бөгөөд 10.00 цагт шийдвэрээ танилцуулна.
-
8 December
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.08) хуралдаан 10 цаг 20 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын үндэсний …
-
7 December
Ерөнхийлөгч Х.Баттулга Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлэхийг хүслээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлж, 2018 онд УИХ-д өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хүслээ. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг …
-
7 December
АН:ШЕЗ-ийн томилгоонд УИХ дангаар оролцох ёсгүй
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2020.12.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай хуулийн төсөлд Ардчилсан намын бүлгээс оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол , Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын …
-
7 December
Элчин сайд Д.Даваа “Спутник V” вакцины талаар танилцуулж, “Авифавир” эмийг Монголд нийлүүлэх хүсэлт тавьжээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Д.Даваа 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ОХУ-ын эм бэлдмэл, биотехнологийн томоохон групп «ХимРар» компанийн үйл ажиллагаатай танилцав. Энэхүү компани нь шинэ коронавирусний эсрэг амбулаторийн болон клиник эмчилгээнд ашиглагдаж байгаа «Авифавир» эмийг үйлдвэрлэж байгаа юм. Элчин сайдыг тус групп компанийн «ХимРар» эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Ерөнхий захирал Ирина Тырнова, «ИИХР» …
-
4 December
Бүх төрлийн будаа, ургамлын тос, өвс тэжээлийг гааль, НӨАТ-аас чөлөөлөхөөр боллоо
Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг, өвлийг өнтэй давахад шаардлагатай бүх төрлийн мал, амьтны тэжээл, өвс тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа. Монголчуудын хоол хүнсэндээ түгээмэл хэрэглэдэг цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тосны хувьд импортын хамааралтай хүнсний бүтээгдэхүүн юм. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд …
-
3 December
Ардчилсан намын бүлэг Шадар сайдад зөвлөмж хүргүүлэв
Вирусний тархалтыг дотооддоо алдсанаас хойшхи хугацаанд халдварыг илрүүлэх, тархалтыг зогсоох чиглэлд Засгийн газар, Онцгой комисс шаардлага хангахуйц ажиллаж чадахгүй байгаа. Орон нутгийн иргэдээс шинжилгээ авах, буцаах, махны худалдаа зэргээс тэдний ажлын зохион байгуулалтыг дүгнэж болно. Тиймээс цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа дараах зөвлөмжийг тусгахыг УИХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Зөвлөмжийг бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Туваан, бүлгийн дэд дарга …
-
2 December
Л.Энх-Амгалан:МҮОНРТ-д үүсээд буй асуудлын гол нь цалин, урамшуулалтай холбоотой
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.12.02) хуралдаанаар Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ. Байнгын хороо нь эрхлэх асуудлынхаа хүрээнд хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлэх, …
-
2 December
ЗГ:Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр худалдана
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.02/ боллоо. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үнийг 2020 оны 12-р сарын 3-нээс 2021 оны 4-р сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 50 хувь бууруулах тогтоол баталлаа. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл дөнгөж сая цахим хуудсаараа дамжуулна мэдээллээ.
-
1 December
Д.Сумъяабазар амиа бодсон уу, иргэдээ хамгаалсан уу
Хөл хорионы үеэр хамгийн сэжиг бүхий аюултай хүний нэг бол Хотын дарга Д.Сумъяабазар юм. Зурагтаар л харахад гэр хороолол, цахилгаан станц, “Таван толгой түлш”, автобус, автотээвийн товчоо, эмнэлэг, зах, хурал зөвлөгөөн гээд хамгийн их хүн цугларсан газар таваргаж байгаа харагддаг. Тийм учраас халдвар тээгч, тараагч болох магадлал өндөр л дөө. Өндөр хөгжилтэй орнуудын цар тахлаас харж байхад хотын дарга, Ерөнхий …
-
1 December
“Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, соёрхон батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2020.11.30/ хуралдаан цахимаар 16 цаг 30 минутад 66.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/ -ийг хэлэлцлээ. Төслийг Улсын Их Хурлын …
-
1 December
ХЗБХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг тухайн асуудлыг анх хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ …