Олон Улсын Парламентын холбоо (ОУПХ)-ны 142 дугаар Ассамблейн Удирдах зөвлөлийн цахим хуралдаан өчигдөр (2021.05.24) боллоо. 150 гаруй парламентын төлөөлөгч оролцсон Удирдах зөвлөлийн 207 дугаар хуралдаанд Монгол Улсын парламентыг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн, 2001-2004 оны ОУПХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүнээр ажиллаж байсан Н.Энхболд, ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг нар оролцов. Хуралдаанаар эхлээд ОУПХ-ны Ерөнхийлөгч, …
Улс төр
May, 2021
-
21 May
Г.Занданшатар: 200 мянга гаруй ахмад шударга ёсны зарчимд нийцүүлэн байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж байна
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.21) хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал амьдралд бодитой хэрэгжиж, монголчууд байгалийн баялагтаа эзэн байж үр өгөөжийг нь шударгаар хүртэж байгааг цохон, үг хэллээ. Тэрбээр “Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаас Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн …
-
21 May
Төрийн албан хаагчдыг шалгаруулалтаар томилдог болох хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Төрийн албан хаагчдыг төрийн захиргааны, үйлчилгээний, улс төрийн албан хаагч гэж ангилдаг. Тэдгээрээс улс төрийн алба хаагчийн томилгоо нь ямар нэгэн шалгуургүй, хувийн болон улс төрийн ашиг сонирхлын үүднээс хандаж шийдвэр гаргадаг, томилогдсон улс төрийн …
-
21 May
Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулагдсанаар үндсэн гурван бодлогын асуудалд төвлөрч ажиллана
“Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан санаачилж, Нийслэлээс Улсын Их Хуралд сонгогдсон гишүүд санал нэгдэн дэмжжээ. Мөн зарим аймгаас сонгогдсон гишүүд дэмжиж, нэгдсэн байна. Өнөөдөр /2021.05.21/ Түр хороо байгуулах тухай тогтоолын төслөө Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлснийхээ дараа гишүүд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн …
-
21 May
Х.Баттулга: Элчин сайдын томилолтыг улс төрийн “шагнал” гэдэг агуулгаар хандахаас эрс татгалзах хэрэгтэй
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан иргэдэд дипломат цол олгох тухай зарлиг гаргалаа. ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ: Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайд Гончигийн Ганболд,Гадаад харилцааны сайд асан Лувсанвандангийн Болд нарт олголоо. ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН ЦОЛЫГ: Монгол …
-
20 May
Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдийн ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа
Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйтэй уулзав. Уулзалтын эхэнд коронавирусын халдвартай тэмцэхэд хөрш орны тусламж дэмжлэг багагүй байж, шаардлагатай вакцины нөөцийг бүрдүүлэхэд хамтран ажилласанд Шадар сайд талархал илэрхийлэв. Эдийн засгийг сэргээх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Элчин сайд Чан Вэнруйг дэмжлэг үзүүлснээр Гашуунсухайт, Нарийнсухайт боомтуудын нүүрсний экспорт нэмэгдсэн …
-
19 May
Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас сэргийлэхтэй холбоотой түр журмыг баталлаа
Засгийн газрын 2021 оны 05 дугаар сарын 19-ний хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталлаа. Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч …
-
19 May
Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжихэд чиглэсэн тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.05.19) өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дзх хэсэгт “Эх орныхоо тусгаар тоггнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг …
-
19 May
Г.Занданшатар:Аливаа шийдвэр гаргахдаа бусад салбар, байгууллагад байгаа өгөгдөлтэй уялдуулж, холбож дүн шинжилгээ хийхгүй байна
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар өнөөдөр /2021.05.19/ “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагууд, технологийн чиглэлийн хувийн хэвшлийн төлөөлөл танхимаар болон цахимаар оролцов. Төрийн бодлого боловсруулахад салбар хоорондын хамаарал, түүнийг илэрхийлсэн их тоон өгөгдлийн сангийн хэрэгцээ улам нэмэгдэж байна. Улсын хөгжлийн бодлого үр дүнтэй байх эсэх нь салбар хоорондын бодлогын уялдаа үр дүнтэй байхаас ихээхэн хамаардаг. Харин …
-
19 May
ХЗБХ:Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.19) хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус …
-
19 May
Засгийн газрын өргөтгөсөн хуралд нийслэлийн удирдлагууд оролцоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.19/ 10:00 цагт болно. Хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр явагдах ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр лайв цацагдах аж. Өргөтгөсөн хэлбэрээр явуулж байгаа учир нь нийслэлийн удирдлагууд оролцох ба нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлаар мэдээлэл солилцох аж. быстрые кредиты с плохой кредитной историей zaymi-bistro.ru займ на карту сбербанка мгновенно payday loans are short-term loans for small amounts of …
-
18 May
Азийн хөгжлийн банкнаас зээл авч хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоно
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны …
-
14 May
Алслагдсан нутагт ажиллаж байгаа ШШГ байгууллагын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох хуулийн төсөл санаачиллаа
Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд нийт 3113 алба хаагч ажиллаж байгаагаас нийслэлд 1528, орон нутагг 1585 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шүүхийн …
-
14 May
Архангай аймгийн гурван сумын 54.7 мянган га газрыг тусгай хамгаалалтад авна
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тогтоолын төсөлд Архангай аймгийн Жаргалант, Тариат, Өндөр-Улаан сумдын нутаг дахь Далтын нуруу, Шаргачны голын ай савын зарим хэсгийг байгалийн нөөц газарт хамруулах талаар тусгажээ. Өндөр-Улаан сумын Азарга …
-
13 May
БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдон ирснийг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл