Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар бараалхлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Эрхэм хүндэт Владимир Владимирович Та Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүрээнд манай улсад айлчилж, энэ үеэр Тантай уулзаж байгаадаа баяртай байна” гэж уулзалтын эхэнд хэллээ. Ноён В.В.Путин УИХ-ын даргад талархал илэрхийлээд, …
Улс төр
September, 2019
-
4 September
В.Путин: Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дорвитой хөгжүүлэх боломж байгаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар 09 дүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бараалхав. Уулзалтын үеэр манай улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд оролцож байгаад талархаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа шинэ түвшинд гарч Иж …
-
4 September
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.
-
3 September
Танилц: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хүрээнд батлагдсан 10 баримт бичиг
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал болон хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ: “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар, “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах …
-
3 September
Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт Нэг цаг гаруй үргэлжлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны хүндэтгэлийн гэр өргөөнд уулзлаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн юм. Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий …
-
3 September
“Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” ХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав
Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачилга 2010 оноос эхлэн яригдсан. Монгол Улс энэ санаачилгыг анх гаргасан орны хувьд бүс нутагт хэрэгжүүлэхийн төлөөх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Тухайлбал, 2018 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн 4 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо уг санаачилгын хүрээнд бодит төсөл хэрэгжүүлэх санал …
-
3 September
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын зурж, дурсгалын зураг татууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзахаар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөг зорив.
-
3 September
УИХ-ын дарга Г.Занданшатар Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт иргэд ээ, Халхын голын хамтын ялалтыг дархлалцсан Хүндэт дайчид аа, Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Монголын ард түмэн туурга тусгаар улсынхаа гайхамшигт түүхийн нэгэн бахархалт хуудас, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин …
-
3 September
Орос хэлний олимпиадыг зогсоолгүй, үргэлжлүүлэн зохион байгуулж байхыг хүслээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэргэдэх “Росструдничества” байгууллагын тэргүүн, хатагтай Э.В.Митрофанова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар зочдод хандан Халхын голын ялалтын 80 жилийн ой болон “Эрдмийн баяр”-ын мэндийг өргөн дэвшүүлэв. Тэрбээр Монгол, Оросын удаан жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд туршлагатай дипломатч, нийгмийн зүтгэлтний хувьд хатагтай …
-
3 September
Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга Алексей, Васильевич Гордеев нар Төрийн ордонд уулзав. Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, гарын үсэг зурсан 60 гаруй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах талаар анхаарч ажиллах үүргийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосны дагуу ажиллаж буйгаа уулзалтын эхэнд Шадар сайд онцлов. Түүнчлэн Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын …
-
3 September
Маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Монгол-Зөвлөлтийн цэргийн бүлгийн ерөнхий командлагч асан, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, маршал Г.К.Жуковын зээ охин Варвара Кирилловна Ерохинаг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд В.К.Ерохина Монгол Улсад анх удаагаа ирэхэд найрсаг дотноор хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд, Г.К.Жуковын музейг үзэж сонирхсон …
-
2 September
Ц.Амгаланбаатар захидалдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн гэж бичжээ
УИХ-ын гишүүн Ж. Батзандан, Л.Болд нарын хамтран байгуулсан “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намаас өнөөдөр /2019.09.02/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэгдэж буй Баялгийн сан, УИХ-ын гишүүдийн тоо, хугацаа болон цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох зэрэг асуудлуудтай холбогдуулан мэдээлэл хийлээ. “Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл” намын дарга Ж. Батзандан” 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хог хаягдлыг Монгол улсад хадгалах булшлахыг хориглосон …
-
2 September
У.Хүрэлсүх: Засгийн газар Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бодлогыг тууштай дэмжин, хэрэгжүүлэх болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехникийн коллеж, Монгол Улсын Консерватори, БХИС-ын дэргэдэх Тэмүжин өрлөг сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд тус тус оролцож, үг хэлэв. Монгол Улсын Засгийн газраас МСҮТ-үүдийн үйл ажиллагааг дэмжиж, мэргэжилтэй ажиллах хүчний тоог нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллаж буй. Төрийн бодлогын дэмжлэг байгаан дээр сүүлийн жилүүдэд иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь МСҮТ-үүдийн элсэлтийг …
August, 2019
-
31 August
Ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд” гэснийг “9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд” гэж өөрчилсүгэй” гэжээ. Ийнхүү …
-
31 August
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь манай хоёр ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаар онцлог юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл