Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 28-ны өдөр болж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Боловсролын зээлийн сан байгуулна Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцлээ. Уг санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох юм. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд …
Улс төр
September, 2016
-
28 September
Шадар сайд АНУ-ын Элчин сайдтай уулзлаа
Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женифер Галтыг хүлээн авч уулзлаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд У.Хүрэлсүх илэрхийллээ. Ялангуяа батлан хамгаалах салбар, түүний дотор энхийг сахиулах хамтын ажиллагаа онцгой байр суурь эзэлдэг гэдгийг онцолж, “Говийн …
-
28 September
Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Михайль Лабэндатаг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ. Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комисс харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гээд Польш Улс ойрын хугацаанд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэлээ. Талууд …
-
28 September
Төрийн албанд ажиллахыг хүсч байгаа иргэдэд, шалгалтын хуваарь
/ Дэлгэрэнгүй мэдээллийг csc.gov.mn цахим хуудаснаас авна уу./ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА
-
27 September
“Люмино”-гийн Бажи дүүргийн сонгуульд өрсөлдөнө
Аравдугаар сарын 19-нд болох Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэх гардаж байна. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ, “Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг нарын содон нэр дэвшигчид цөөнгүй харагдав. Ерөнхийлөгчийн хүү Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа бол “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг Баянзүрх дүүргийн 18-р хорооноос өнөөдөр нэр дэвшигчийн …
-
27 September
Н.Тэгшбаяр: З.Энхболд баруун гараараа суудлаа өгнө гэчихээд зүүнээрээ тамгаа тас атгачихаад сууж байна
Энэ удаагийн “Ярилцах танхим”-даа АН-ын ҮЗХ-ны гишүүн асан Н.Тэгшбаярыг урьж ярилцлаа. Манай дарга нарын чих нь бөглөрөөд, мэлмий нь хаагдчихсан юм -2016 оны УИХ-ын сонгуульд АН цэвэр ялагдсан. Сонгуулийн дүн гарахтай зэрэгцэн танай намын удирдлагууд ялагдлаа хүлээн зөвшөөрч “Бид хариуцлага хүлээнэ. Даргын суудлаа өгнө” гэсэн. Гэвч өнөөдрийг хүртэл лсэн амандаа хүрэхгүй, тэр ч бүү хэл, ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чадахгүй байна. …
-
27 September
АТГ бондын мөнгөнөөс “завшсан” Н.Мөнхбат, Н.Батбаяр нарын хэргийг нэгтгэжээ
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан “фортуна” Н.Батбаярыг “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт сэжиглан АТГ-аас шалгаж байгаа билээ. Түүнээс өмнө Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг бондын зарцуулалттай холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд улмаар энэ хэрэгт сайд асан Н.Батбаяр хамаатуулан шалгаж эхэлжээ. Тиймээс тэднийг хэргийг нэгтгэсэн байна. “Чингис”, “Самурай” бондын хөрөнгөнөөс шамшигдуулсан …
-
27 September
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу
Пенсилванийн их сургуулийн удирдлагыг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус сургуулийн Хантсман танхимд хүрэлцэн ирэв. Танхимд Пенсилванийн их сургуулийн профессор, багш, оюутан болон хувийн хэвшлийн төлөөлөл цугларсан байлаа. Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж хэлсэн үгэндээ “Пенсилванийн их сургуульд зочлон ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж байгаадаа би туйлын баяртай …
-
27 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав
Уулзалтаар ОУВС-ын зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар болон өнгөрсөн жилүүдэд ОУВС-аас хэрэгжүүлж хөтөлбөрүүдийн нөхцөл ихээхэн уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орны өөрийн авч хэрэгжүүлэх макроэдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг дурьдаад Засгийн газрын …
-
27 September
ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Япон, БНСУ-д айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улс, БНСУ-д тус тус айлчилна. Гадаад харилцааны сайд айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нартай яриа хэлэлцээ хийж, Засгийн газрын гишүүд, парламентын бүлэг, албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ. Япон Улстай “Стратегийн түншлэлийн харилцаа”, БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн …
-
26 September
НИТХ дахь АН-ын бүлэг: МЭДЭГДЭЛ
НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн 11 суудлын талаар мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛ НИТХ дахь АН-ын бүлгээс 2016 оны 9-р сарын 14-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйд “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байнгын ажиллагаатай, нээлттэй, шуурхай ажилладаг зарчмаасаа ухарч, хуралдааны дэгээ зөрчин 2016 оны 7-р сарын 28, 8-р сарын 25-нд ээлжит хуралдааныг хуралдуулаагүй хариуцлагагүй үйлдлээ залруулж, нэгдсэн хуралдааныг 9-р сард багтаан хуралдуулахыг шаардаж байна” …
-
26 September
УИХ-ын намрын ээлжит чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа
УИХ-ын дарга М.Энхболд 2016 намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулах захирамж гаргаж Байнгын дэд хороодын дарга нар болон Улсын их хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон-д УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Г.Нараа
-
26 September
Ерөнхийлөгч эх орондоо ирлээ
Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хүрээнд Ерөнхий санал шүүмжлэл болон бусад салбар хуралдаан, арга хэмжээнүүдэд оролцсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зохион байгуулах “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан өндөр түвшний тусгай …
-
26 September
Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу 23-ны баасан гаригт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа. Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа …
-
26 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дорнод аймагт ажиллах үеэрээ “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайн ажилтай танилцлаа. Тус компани өнгөрсөн оны эцсийн байдлаар 980 цооног өрөмдсөнөөс 926-г нь ашиглалтад оруулжээ. Энэ онд 1.3 сая тонн түүхий тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор 734 мянга гаруй тонныг олборлоод байна. Газрын тос харьцангуй гүнд байдаг учир удаан хугацаанд өрөмдлөг хийдэг, гарц бага зэргээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл