Улс төр

July, 2016

  • 27 July

    18 аймгийн Засаг даргыг шинээр томиллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар /2016 оны 7 дугаар сарын 27-ны байдлаар/ 18 аймгийн Засаг даргыг томилоод байна. Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдсан, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаанаа хийгээгүй байна.

  • 27 July

    Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-оргил үүрэгт ажилдаа оров

    Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 7 дугаар сарын 22, 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээс  ГХЯ-нд тамгаа хүлээж авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Гадаад хэргийн өмнөх сайд Л.Пүрэвсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Солонго нар байлцаж, шинэ сайд Ц.Мөнх-Оргилд ажлын амжилт хүсэв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нь Сүхбаатар аймгийн …

  • 27 July

    Ерөнхий сайдыг Ж.Эрдэнэбатыг Цэцэд өгнө гэв

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хууль зөрчсөн гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаар хандсан байна. Энэ талаараа эрхзүйч А.Гантамир “Аймгуудын засаг нарыг сонгох үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Тухайлбал, Сүхбаатар аймаг 33 төлөөлөгчийн суудалтай. Үүний 16 нь МАН, 16 суудлыг АН авсан. Үлдсэн нэг суудал нь дахин сонгууль явагдахаар болсон байгаа. Аль нэг нам нь олонх  болж чадаагүй. Гэтэл хууль зөрчиж …

  • 27 July

    Засгийн газар өнөөдөр хуралдана

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдана. Монгол Улсын Засгийн газрын хуулиар  Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг.  Уг  хуулийг дагаж гаргасан Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан  долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг юм. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн …

  • 26 July

    Х.Баттулгыг Бразилиас ирэхээр нь саатуулан шалгана

    УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны дарга, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хориглосон тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарах болов. Энэ талаар хууль хяналтын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Х.Баттулгыг өнгөрсөн хавар сэжигтнээр тооцоод байсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбоотойгоор яллагдагчаар татах боломжгүй тул сонгууль хүргэсэн. Харин УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй болон прокурорын байгууллагаас яллагдагчаар …

  • 26 July

    УИХ-ын гишүүн М Оюунчимэг ерөнхий сайдад асуулга тавилаа

     Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээс Бүх шатны боловсролын байгууллагын хүртээмж, орчин нөхцөл, хамрагдалтын байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулга.

  • 26 July

    Дөрвөн сайдын нэр яригдаж эхэллээ

    MAH -ын Удирдах зөвлөл өчигдөр 11:00 цагт хуралдаж, дөрвөн яамны сайдыг тодруулна гэж төлөвлөсөн ч хуралдсангүй. АН-ын зүгээс Засгийн газрын бүрэлдэхүүнийг хуулийн хугацаанд нийцүүлэн хурдан оруулж ирэхийг шаардаж байгаа. Уг нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын сайдад Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад Ц.Цэнгэл, Эрүүл мэндийн сайдад Ж.Цолмон, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлэхээр зэхээд байсан …

  • 26 July

    Шинэ сайдуудын хэн нь хэн бэ

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хуулийн хугацаандаа багтан, өнгөрсөн долоо хоногт танхимынхаа сайд нарыг бүрдүүлж батлууллаа. Ерөнхий сайд шинээр томилогдсоноос хойш 14 хоногийн дотор танхимаа бүрдүүлэх хуулийн заалттай. Үүний дагуу Ерөнхий сайд шинэ Засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулав. Хуулийн хугацаа тулсан учир УИХ өнгөрсөн баасан гаригийн шөнө дөл болтол хуралдсанаар шинэ Засгийн газрын танхимын бүрэлдэхүүнийг эцэслэсэн юм. Шинэ бүтцээр Засгийн газар …

  • 26 July

    Нөхөж томилох сайдуудын нэрс дуулдаж эхэллээ

    Шинэ засгийн газрын тодроогүй үлдсэн 4 сайдын сэнтийд суух эрхмүүдийн талаар олон нийт чих тавьсаар байна. Ямартай ч дуулдах төдийдөө олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн буцаагдсан “нөхдүүд”-тэй харьцуулахад тун боломжийн нэрс гарч ирэх бололтой. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад МАН-ын нарийн бичгийн дарга нарын нэрс сонсогдож эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, …

  • 26 July

    Н.Энхбаяр: АТГ-аас над руу бүдүүлгээр дайрч зарлан дуудах хуудас өглөө

    МАХН-ын дарга Н.Энхбаяр өчигдөр намын байрандаа шуурхай хэвлэлийн бага хурал зарлав. АТГ-аас түүнд өчигдөр зарлан дуудах хуудас ирүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр энэ тухай ярихдаа “Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. АН Засгийн эрхийг барьж байгаад халаагаа МАН-д өгсөн нэртэй. Гэтэл хэлмэгдүүлэлтээр баталж байна. Өнөөдөр /өчигдөр/ АТГ-аас над руу дахин дайрч, маш бүдүүлгээр харьцаж зарлан дуудах бичгээ өглөө. Миний хэлсэн ямар нэгэн …

  • 26 July

    Улаанбаатарын хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргаар Т.Гантөмөрийг томиллоо

    Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал  эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Б.Бадралыг нийслэлийн Засаг даргын 2016 оны 7-р  сарын 22-ны өдрийн Б/136 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүний оронд  Тогмидын Гантөмөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо. Т.Гантөмөр нь 1959 …

  • 25 July

    Засгийн газар лхагва гариг бүр хуралданa

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаан хуулийн дагуу долоо хоногийн бүрийн лхагва гаригт хуралдана. Монгол Улсын Засгийн газрын хуулиар  Засгийн газрын хуралдааны дэгийг нарийвчлан зохицуулдаг.  Уг  хуулийг дагаж гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 178 дугаар тогтоолд “Засгийн газрын хуралдаан  долоо хоногийн лхагва гаригт болно” гэж заасан байдаг юм. Хууль, тогтоолын дагуу Мэргэжлийн Засгийн газрын хуралдааныг 2016 оны долдугаар сарын 25-наас эхлэн …

  • 25 July

    Н.Номтойбаяр сайдын суудлыг мөнгөөр авсан бол УИХ-ын гишүүнээсээ ч татгалзахад бэлэн гэв

    МАН олонх болсныхоо дараа Ардчилсан намын задалсан Хөдөлмөрийн яам, Нийгмийн хамгааллыг яамыг нэгтгэж урьдын адил Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болгож урьдын адил нэгтгэсэн бөгөөд энэ яамны сайдаар УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Н.Номтойбаярыг томилсон. Тэгвэл Н.Номтойбаяр гишүүнийг сайд болж байгаатай холбогдуулан албан тушаалыг мөнгөөр наймаалцдаг буюу 60 тэрбумын гэх асуудалд Н.Номтойбаяр гишүүнийг холбоотой юу хэмээх УИХ-ын гишүүн, дуучин …

  • 25 July

    “iToim.mn”-сайтын захирал Г.Отгонбаяр ЗГ-ын ХМА-ны даргаар томилогдлоо

    Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгчөөр сэтгүүлч Г.Отгонбаярыг томиллоо.  Гомбожав овогтой  Отгонбаяр инженер, сэтгүүлч мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр. Сэтгүүлзүйн салбарт 1999 оноос хойш “Өдрийн сонин”-д сэтгүүлч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга, “Үндэсний шуудан” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, анализ PR-ын iToim” агентлагийн захирлаар ажиллаж байсан юм. Г.Отгонбаяр улс төр, эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг …

  • 25 July

    Сайд нараа эчнээ ангид суулгаж, боловсрол олгоё

    МАН уг нь Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэтэл эсрэгээрээ мэргэжлийн бус засгийн газар байгуулагдчихлаа. Тухайлбал, Ерөнхий сайд нь Англи хэл А ч үгүй гэх шиг. Сангийн сайд нь эдийн засагч бус харин телемеханикч, хууль зүйн сайд нь саяхан эрх зүйчээр магистрийн зэргээ хамгаалсан, байгаль орчны сайд нь багш мэргэжилтэй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь яруу найрагч, Уул …