НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгохыг уриалсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас зохион байгуулж буй өндөр түвшний арга хэмжээнд оролцож, батламж жуух бичиг гардууллаа. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд болж буй арга хэмжээний үеэр “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр”-ийг нийт 31 улс орон батламжилсан бөгөөд тэдгээрийн …
Улс төр
September, 2016
-
22 September
НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Биата Транкман тэргүүтэй НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан зорилтуудыг эхнээс нь тууштай дэмжиж, хэрэгжүүлэхэд байнгын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, НҮБ-ын бусад байгууллагуудад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг …
-
22 September
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэлээ. – Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг хэлэлцээд холбогдох өөрчлөлт оруулж Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов. – Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа. – Аж ахуйн нэгжийн хүсэлт, Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, ХХААХҮЯ-ны …
-
22 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнодыг зорилоо
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Тэрээр Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулна. Ерөнхий сайд мөн өдөр Дорнод аймагт очин “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажил, “1000 айлын орон сууц”-ны инженерийн шугам сүлжээний ажлын явц зэрэгтэй танилцан иргэдтэй уулзалт хийнэ. Мөн “Петро Чайна …
-
21 September
НҮБ-ын ЕА-н 71 дүгээр чуулганы ерөнхий санал шүүмжлэлд Ерөнхийлөгчийн хэлсэн үг
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД: МАНАЙ ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ БҮХ НИЙТИЙН ХҮЧ ЧАРМАЙЛТ” Ноён Дарга аа, Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэмсэг ноёд оо, Хүндэт төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Юуны өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Даргаар сонгогдсон Танд чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол Улс Таныг бүрэн дэмжиж ажиллах болно. Ноён Дарга аа, Монголын ард түмнийг төлөөлөн долоо дахь удаагаа энэ …
-
21 September
Монгол, Азербайжаны гадаад харилцааны сайд нар дээд, өндөр түвшний айлчлалын ач холбогдлыг тэмдэглэв
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Элмар Маммадяров-тай 9 дүгээр сарын 20-нд НҮБ-ын Төв байранд уулзав. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын дээд, өндөр түвшний айлчлал чухал ач холбогдолтой болохыг сайд нар онцолж, энэ чиглэлээр холбогдох арга хэмжээ авах талаар санал солилцов. Сайд …
-
21 September
Фракцыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа
АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс орон нутгийн сонгуулийн төв штабын менежерээр намын даргын үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг томилжээ. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгууль Ардчилсан намд төдийгүй ардчиллыг дэмждэг бусад улс төрийн хүчнүүдийн хувьд чухал ач холбогдолтой гэж тус нам үзэж байна. Гэсэн ч сонгуулийн өмнө АН-д үл итгэх, эргэлзэх байдлыг өрсөлдөгч МАН-ын зүгээс хангалттай бий болгосон. Тухайлбал, УИХ-ын сонгуулиар МАН …
-
21 September
АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-д хандан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд “2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН төр, засгийн бүхий л эрх мэдлийг цөөн хүмүүсийн гарт төвлөрүүлж, хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг илт алдагдуулж байгаад АН харамсч байна. Ж.Эрдэнэбатын “Мэргэжлийн” гэх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эхний алхмууд нь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, …
-
21 September
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцлоо
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ өдөр Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан “SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд тус тус оролцлоо. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын …
-
20 September
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийн төрсөн хүү бөгөөд Ерөнхийлөгчийн зөвлөх Шейх Султан бин Халифа бин Зиад Аль-Нахяаныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр талаас анхаарал тавьж, сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшинд харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж байгааг тэмдэглэлээ. Худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд АНЭУ-ын Засгийн газрын 13 …
-
20 September
Ж.Эрдэнэбат: Монгол Улс хөрөнгө оруулалтад тааламжтай орон гэдгээ дахин нотолно
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтад оролцож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийн үг хэллээ. Хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Хатагтай Элчин сайд, Хатагтай ноёд оо, Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын ээлжит уулзалтад оролцож байгаадаа баяртай …
-
20 September
УИХ-ын дарга М.Энхболд “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүнийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. “Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Такэбэ уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар Монгол Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан явдалд тэрбээр баяр хүргээд шинээр байгуулагдсан Улсын …
-
20 September
УИХ-ын тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.09.20/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Суреш Бабутай уулзаж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон …
-
20 September
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нараас Монгол Улсын Засгийн газраас Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих болон төслийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэрээний талуудын үүргийн биелэлт, далд уурхайн бүтээн байгуулалтын явц байдлын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад тавьсан асуулга тавьжээ.
-
20 September
АН-ын булхай илрэв үү
-Хэдийгээр Ардчилсан намынхан төрийн эрхийг барьж байх үедээ Сонгуулийн тухай хуулийг хүссэнээрээ өөрчилж УИХ-ын ээлжит сонгуульд оролцсон ард түмэн тэдэнд есхөн суудлыг өгсөн. Тэгвэл УИХ-ын сонгууль болохоос сарын өмнө З.Энхболд, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Д.Арвин нар дээрх хуулийн тухай хэрхэн ярьж байсан талаарх нууц бичлэг задарч, цахим ертөнцөд шуугиан тариад байна- УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хотын дарга асан Э.Бат-Үүл, УИХ-ын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл