МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцаж ашиг олох талаар ярилцаж буй баримт бүхий бичлэг олдсон тухай мэдээлэл гараад байгаа. Мөн энэ бичлэгийн үнэн бодит эсэхийг шалгуулахыг хүссэн мэдэгдлийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Улсын ерөнхий прокурорын газрын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбатад өнгөрсөн зургадугаар сард хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр УЕПГ-ын дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат …
Улс төр
August, 2016
-
17 August
Алдаагаа ухамсарласан дөрвөн жил
Өнгөрсөн сонгуулиар УИХ-д сонгогдох нь тодорхой гэгдэж байсан С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй гуравдагч орон зайны хүмүүс дашраараа унасан. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгын намыг УИХ-д нэлээд олон суудал авч, бүр гуравдагч хүчин болно хэмээн итгэж байв. Гэвч 200 сая төгрөгийн үнэлгээтэй гэгдэх бичлэгний асуудлаас болж өөрөө ч унаж, нам нь ч ялагдаж, Л.Эрдэнэчимэг ч ялагдаж ёстой нэг харамсаад барахгүй …
-
17 August
НҮБ-ын нөөцийн ангиллын олон улсын сургалт эхэллээ
“Цацраг идэвхт ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийн нөөцийн ангилал” сэдэвт олон улсын сургалт энэ сарын 16-нд эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн сургалтыг нээж үг хэлэв. Түүнчлэн хамтран зохион байгуулагч НҮБ-ын Европийн эдийн засгийн комиссын шинжээч, хатагтай Шарлот Грифитс, Олон улсын атомын энергийн агентлагийн мэргэжилтэн Хари Тулсидас нар үндсэн илтгэлийг тавилаа. Ази, Африк, Америк, Европын29орны50 …
-
16 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ИБУИНВУ-аас монгол улсад суугаа элчин сайд Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ИБУИНВУ-аас манай улсад суугаа Элчин сайд Кэтрин Арнолдыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Монгол Улс ИБУИНВУ-тай тогтоосон харилцаандаа өндөр ач холбогдол өгдөг, манай улс барууны орнуудаас хамгийн түрүүнд Их Британитай 1963 онд дипломат харилцаа тогтоосон гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Британийн компаниуд манай улсын уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулж, хамтран ажиллах сонирхолтой байдагт …
-
16 August
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Кувейт Улсын Ерөнхий сайдын халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газрын тэргүүний албанд томилогдсонд нь баяр хүргэлээ. Мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа …
-
16 August
Шадар сайд ОХУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Шадар сайдаар дахин томилогдсонд нь ноён К.К.Азизов баяр хүргээд ОХУ-ын Шадар сайдын мэндчилгээг уламжиллаа. Уулзалтаар онцгой байдал, чөлөөт бүс зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал, Алтанбулагийн чөлөөт бүсийг хамтран ашиглаж хөгжүүлэх, Оросын аж ахуйн нэгжүүдийг тус …
-
16 August
Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан АН-ынхан дахиад мэдээлэл хийхээр болжээ
Өнөөдөр 10:30 цагаас УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийхээр болжээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн улс орны эдийн засаг хямарсан хэмээх мэдээллийн дараа АН-ын З.Энхболд, Э.Бат-Үүл нар мэдээлэл хийж, намаа болон өөрсдийгөө хамгаалсан мэдэгдлүүдийг хийж байсан билээ. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийж, өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн алдаатай бодлого, мөнгө хэвлэлтийн улмаас төгрөгийн ханш …
-
16 August
ХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өчигдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Шинээр баталсан …
-
16 August
Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц тамгаа гардлаа
Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн нэрийг хуучин статуст нь оруулж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болгосон билээ. Улмаар даргаар нь сагсан бөмбөгийн мастеруудаас төрсөн анхны гавьяат Ц.Шаравжамцыг томилсон. Гэхдээ тэр түр орлон гүйцэтгэгчийн үүрэгтэй. Тэгвэл шинэ албанд томилогдсон Ц.Шаравжамц дарга өчигдөр албан ёсоор тамгаа гардаж авлаа. Тамга хүлээлцэх үед БСШУС-ын сайд Ж.Батсуурь, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Биеийн тамир, …
-
15 August
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, Н.Итог хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Наоко Итог хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Н.Итотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс …
-
15 August
Монгол судлаач эрдэмтдийг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав
Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гадаад, дотоодын зарим эрдэмтэн, судлаачдыг Төрийн дээд цол, одон, медалиар шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Монгол Улсыг олон улсад таниулах, Монгол судлалыг гадаад, дотоодод хөгжүүлэх, …
-
15 August
Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн оношоо зөв тавьж, зөв тодорхойлж байж цаашдын ажлаа төлөвлөнө. Засгийн газар хоёр үе шаттай ажиллахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт 18 сарын хугацаанд макро эдийн засгаа тогтворжуулах ажил хийнэ. Хоёрдугаарт үйлдвэржилтийн ажлаа хийхээр төлөвлөж байна. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулна. Төсвөө эрүүлжүүлэх, …
-
15 August
Ц.Сандаг-Очирыг Багануур дүүргийн засаг даргаар томиллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд Багануур дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг томилох шийдвэрийг энэ сарын 9-нд гаргасан байна. Багануур дүүргийн ИТХ-ын хуралдаанаар дүүргийн Засаг даргаар Ц.Сандаг-Очирыг сонгох шийдвэр гаргаад байсан юм. Ингээд хотын дарга Багануур дүүргийн ИТХ-аас нэр дэвшүүлсний дагуу Ц.Сандаг-Очирыг тус дүүргийн Засаг даргаар томилсон байна. Түүний хувьд 2008-2012 онд тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан юм.
-
15 August
2012 оноос хойш ажилд орсон чадваргүй төрийн албан хаагчдыг ажлаас халах гэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд 2012 оноос хойш Нийслэлийн харъяа Төрийн байгууллагуудад ажилд орсон төрийн албан хаагчдыг нэг бүрчлэн судалж, дүгнэлт гаргахыг үүрэгдсэн гэнэ. Энэ нь Төрийн албан хаагчдыг чадавхижуулах нэрийн дор явж буй ажил аж. Харин 2012 оноос хойш төрийн албанд ажиллаж эхэлсэн хүмүүсийг ийн судлах нь олноор нь хомроглон халахын эхлэл болж магадгүй хэмээн төрийн …
-
15 August
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ЗГ-аас шалгаж эхэлжээ
УИХ-ын анхдугаар чуулган хаалтаа хийхдээ хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Байнгын хороодын дарга нарыг болон Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг баталж, мөн зарим сайд нарт үүрэг даалгавар өгснөөрөө өндөрлөсөн билээ. Эдийн засаг төсөв хүнд байгаа энэ үед хэд хэдэн халамжийг түр хугацаагаар зогсоосон байгаа бөгөөд хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох эсэхийг Сангийн яамнаас судалж байгаа юм. Түүнээс гадна намрын чуулганаас өмнө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл